“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНЫ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ДЭЭР ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БӨГӨӨД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Т.ЭНХБАЯРЫН ХЭЛСЭН ҮГЭЭС...

НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд Жендэрийн Үндэсний хорооноос жил бүр өргөн хүрээнд нөлөөллийн ажил хийж хэрэгжүүлдэг. 


Нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эерэг дүрүүдийг бий болгох, жендэрт суурилсан хүчирхийлэл, жендэрийн ялгаварлан гадуурхалтыг зогсоох, ялангуяа гэр бүлийн хүчирхийллийг таслах чиглэлд сүүлийн 4-5 жил дараалан төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. 
Дээрх үйл ажиллагаануудыг амжилттай хийхэд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэг хамгийн чухал байсныг онцлож хэлмээр байна. Мөн НҮБ-ын Хүн амын сан, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсан энэ 10 жилийн хугацаанд тасралтгүй хамтран ажиллаж байгаа. Та бүхэндээ талархалаа илэрхийлье. 
Энэ бүх нөлөөллийн үйл ажиллагааг төрийн байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд үргэлж дэмжиж ажилладагт та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье.
Энэ жилийн хувьд бидний ярьж заншсанаар мартын 8-ны өдрийг монгол цэргийн өдөртэй хослуулан “Харилцан хүндэтгэе” аяныг энэ 1 сарын турш өрнүүлэх гэж байна. Энэ хүрээнд яг одоо цаг үед нийгэмд үнэхээр анхаарах шаардлагатай байгаа тодорхой асуудлуудыг хөндөж, мөн хийгдсэн байгаа судалгаанд үндэслэн хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, зэргээр олон олон нөлөөллийн ажлуудыг төлөвлөөд байна.
 Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе гэсэн уриалга доор зохион байгуулах гэж байгаа энэ аянд нэгдэж, жендэрийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтаас ангижрах нийгмийн сэтгэлгээг бий болгоход хувь хүн, иргэн бүрийг уриалж байна. 
Үүнд та бүхний хамтын ажиллагаа, оролцоо маш чухал юм
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.