“QUEEN’S MED” ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГТ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХААР ОЧСОН ИРГЭН НАС БАРЛАА

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 13-р хороолол Натурын баруун талд байрлалтай “Queen’s med” эмнэлэгт гоо сайхны үйлчилгээ авахаар очсон 69 настай эмэгтэй нь энэ сарын 12-нд харамсалтайгаар таалал төгссөн хэрэг гарчээ. 

Ар гэрийнхэн нь: “Талийгаач тухайн эмнэлэгт гоо сайхны үйлчилгээ авахаар очоод нас барчихлаа. Гэтэл эмнэлэг нь одоо болтол үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаад харамсаж байна. Эгч минь биш юм гэхэд өөр олон эмэгтэйчүүд зориод очиж байгаа. Та бүхэн сануулга болгож мэдээлэл бэлтгэж өгөөч. Шүүх шинжилгээний байгууллагаас талийгаачид задлан шинжилгээ хийж байгаа. Хэргийн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн” гэв.Тухайн эмнэлгийн зүгээс ийм хэрэг болоогүй хэмээн эрс няцааж байгаа юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.