НЭГҮҮН МЭДЭЭ
МОНГОЛД СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУСЫН НИЙГЭМ АЙСУЙ

Монголын нийгэм өөрчлөгдөж байгаагийн нэгэн жишээ нь ТОК групп ХХК юм.Тэд барилгын салбарт шинээр төрөн гарч ирсэн залуу үеийн төлөөллөөс бүрдсэн баг хамт олон.Түүгээр ч зогсохгүй шинийг эрэлхийлэгч санаачлагч.Учир нь тэдэнд барилгын салбарт орж өөрсддөө ашиг олох гэхээсээ илүү бусдад ашигаасаа хуваалцахыг хүссэн Сэтгэлтэй залуу үеийн төлөөлөл юм. Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй барилгын 12 995 /2018 оны байдлаар/ бүртгэлтэй аж ахуй нэгж байгууллага байна.Үүнээс тогтмол үйл ажиллагаа явуулж буй 6 695 /2018 он/ аж ахуй нэгж, өнөөдөр барилгын салбарыг тодотгож байна.Гэвч энэ олон аж ахуй нэгжээс дөнгөж үүсгэн байгуулагдаж эхэлсэн эхний өдрөөсөө эхлэн БАРИГДАЖ ДУУССАН ОРОН СУУЦ БҮРЭЭСЭЭ БУСДЫН АМЬДРАЛЫГ ӨӨРЧЛӨХӨД НЬ ТУСЛАЖ БАЙРНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ НЬ хэд байх бол.Тэгвэл ТОК группийн хамт олон ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ БАРИЛГА БҮРЭЭСЭЭ МОНГОЛЫН НЭГ ГЭР БҮЛИЙГ САЙХАН АМЬДРАЛД ХҮРГЭХЭЭР тэмүүлж байна. Өнөөдөр бидний нийгэм тэр тусмаа барилгын салбар ямар хүнд нөхцөл байдалтай байгаа билээ барилгын материалын үнэ цар тахлаас хойш хэд дахин өслөө.Гэвч ТОК группийн залуучуудад энэ салбарын хүндрэл асуудал гэхээсээ илүүтэйгээр хамтын хүчээр даван гарч болдогийг бас л харуулахыг зорьж буйн шинэлэг санагдлаа.Тэд өнөөдөр 3 нь дүүгээ эцэг эхээ алдсанаас хойш авч явж буй нэгэн дайчин залууг урамшуулж нэг өрөө байрны эрхийн бичиг түлхүүрийн хамт ёслол төгөлдөр гардуулсан юм.Хамгийн БАХАРХУУШТАЙН ТЭДНИЙГ ӨНӨӨДӨР ХЭН Ч ХЭН НЭГЭН ХҮНИЙ АМЬДРАЛЫН ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД САЙЖРУУЛАХЫН ТУЛД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦООДОХ гээгүй.Үүнийг ТОК-ийн залуучууд өөрсдөө л хийсэн.Үүнээс жишээ авч энэ салбарт байгаа нийт аж ахуй нэгжүүдийг хэрэгжүүлээсэй ХҮСВЭЛ НЭГ Ч ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ АЖИЛДАГ АЖИЛТАНАА урамшуулаасай гэж хүсэж байна. Түүгээр ч зогсохгүй ТОК группээс ДҮҮ НАРАА ӨРГӨЖ ЯВАА ШИНЭ ҮЕИЙН НЭГЭН ЗАЛУУД НАСАН ТУРШИЙН БАТАЛГАА БОЛОХ /АЖЛЫН БАЙРААР ХАНГАСАН/ ЯВДАЛ нь энэ гэр бүлийг цаашид өсөн дэвжих бүрэн боломжоор нь давхар хангасан олзуурхууштай үйл явдал болсон юм. ТИЙМЭЭС НИЙТ МОНГОЛЧУУДЫНХАА ӨМНӨӨС ТОК ГРУППИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА ГЭДЭГ ГАНЦХАН ҮГИЙГ АХИН ДАХИН ХЭЛМЭЭР БАЙНА. МОНГОЛЫН ИРГЭН БҮР АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН АМЬДРААСАЙ...

ДУЛААНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ АЙЛ ӨРХИЙН ХАЛУУН УСЫГ ХЯЗГААРЛАНА

Дулааны эрчим хүчний төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын хэрэглээний халуун усыг хязгаарлахаар болсноо “УБДС” ТӨХК-аас мэдэгджээ. Төлбөрөө төлөөгүйн улмаас хуримтлагдсан өртэй айл өрх их байгаа тул дулааныг хязгаарлахаас өөр сонголтгүй болсон аж. “УБДС” ТӨХК нь дулааны эрчим хүчний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг төлбөрөө төлөх хүртэл хугацаанд хязгаарлахаар болж байгаа бөгөөд хязгаарлагдах хэрэглэгчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн цахим хуудаснуудад мэдээлэх болно" хэмээв

ТӨРИЙН ӨМЧИТ УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОН ОЛОН УЛСЫН УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙН НЭРИЙН ҮЛ ОЙЛГОЛЦЛООС БОЛЖ СОНИН, САЙТУУД ХҮРТЭЛ АНДУУРЧ ЭХЭЛЛЭЭ

Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн багш доктор, профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь Говил уулнаас Сяньбигийн үед холбогдох ховор дурсгалыг илрүүлсэн болно. Үүнтэй холбогдуулан орон нутгаас хэд хэдэн арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, Говил уулын тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, тухайн бүс нутагт тулгуурласан аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, эл багийнхнаар ирэх онд соёлын өвийн иж бүрэн судалгаа хийлгэх, санхүүгийн туслалцаа үзүүлэх болсон байна. Тэрчлэн археологичдод шаардлагатай багаж хэрэгслээ авахад нь дэмжлэг болох зорилгоор таван сая төгрөгийн урамшуулал олгож, нөүтбүүк бэлэглэсэн юм. Харин сүүлийн үед Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн багш, профессор олсон тус олдворыг Олон улсын Улаанбаатар их сургуулийн багш нар олдвор оллоо гэх мэдээллүүд гарах боллоо. Энэ нь нэг ёсондоо Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль, Олон Улсын Улаанбаатар их сургууль гэсэн хоёр нэрнээс болж ийнхүү андуурах тохиолдлууд гарсаар байна. Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн хувьд нэрний асуудлаар холбогдох байгууллагад хандаж байсан юм.

ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ НОЦТОЙ ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ

“Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо”-ны даргаар Н.Учрал томилогдлоо. Гишүүн Монгол Улсын хэмжээнд эмийн аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрснийг тодотгоод эмийн хангамж, чанар, үнэ, тендер шалгаруулалт, хуурамч эмийн хяналтын тогтолцоонд өөрчлөлт хийхэд олон хүндрэл бэрхшээл байгаа бөгөөд хянан шалгах түр хорооны зүгээс хөндлөнгийн шалгалтыг хийснээр Монгол Улсын эмийн сүлжээний тогтолцоог шинэчлэх, гарч байгаа томоохон алдаа дутагдлыг илрүүлж, хяналтыг сайжруулах бодит үр дүнд хүрэх шаардлагатай хэмээв.

ЭРЭЭН ЗАМЫН-ҮҮД БООМТЫН ТЭЭВЭРЛЭЛТ ХЭВИЙН ГОРИМД ШИЛЖЛЭЭ

БНХАУ-ын Эрээн хотод коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж, хөл хорио тогтоогоод байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн боомтын үйл ажиллагааг сэргээж, ачаа тээвэр хэвийн горимд шилжихээр болсон тухай эх сурвалж мэдээллээ. Мөн Эрээнд чингэлэг тээврүүдийг сугалааны зарчмаар явуулж байсныг болиулж, гаалийн хашаанд орсон тээврүүд ачаагаа шуурхай дүүргэх үүрэг хүлээхээр болсон байна. Эрээний талаас хийсэн энэ зохицуулалт тээврийн үнэ буурах нөхцөл байдлыг бүрдүүлэх юм.

НААДМЫН ТАСАЛБАР БОЛОН АВТОМАШИНЫ ЗӨВШӨӨРЛИЙГ ДОЛДУГААР САРЫН 1-НЭЭС ЦАХИМААР ХУДАЛДАНА

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жил www.enaadam.mn цахим сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэхээр болжээ. Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм. Иргэд www.enaadam.mn цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, Qpay болон Social pay ашиглан төлбөрөө төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой . Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадам хаяанд ирж, бөхчүүдийн допинг, цолны маргаан, эрлийз, монгол морьдын асуудлаа шийдэж чадахгүй өдийг хүрээд байсан бол өчигдөр Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталлаа. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах онцлох заалтууд орсон. Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт 6 удаа, давхардсан тоогоор 54 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орж хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдсөн байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна. Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь допинг хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна. Эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар допинг хэрэглэхээр болсон тохиолдолд Допингийн эсрэг үндэсний байгууллагад хандана Үүнтэй холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгад 1.Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно. 2.Бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачдаас допингийн шинжилгээ авна. 3.Хуульд заасан этгээд допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцно. 4.Эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэсэн буюу хэрэглэхээр болсон тохиолдолд энэ тухай Эмчилгээний зорилгоор чөлөөлөх Олон улсын стандартад заасны дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагад хандана; 5.Үндэсний бөх, сурын харваачийн дасгалжуулагч, эмч нь дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй байх, допинг хэрэглүүлэхгүй байх үүрэг хүлээнэ. Үндэсний их баяр наадмын уралдаанд Монгол үүлдрийн морийг оролцуулна Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс 3-4 хоногийн өмнө мэдээллийн санд орсон Монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг Үндэсний их баяр наадмын уралдаанд оролцуулна гэж заажээ. Тодруулбал хуулийн төсөлд Хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна гэсэн байна. Монгол морь дараах гурван стандарттай. Үүнд: Үүлдэрлэг байдал Сэрвээний өндөр Өмнөх хоёрыг нэгтгэсэн стандарт. Тухайлбал сэрвээний өндөрийн хувьд хамгийн сүүлд даага 127 см-ээс илүүгүй, Их нас, соёолон 141 см-ээс илүүгүй байх гэж заасан. Мөн шинэчилсэн найруулгад орсон өөр нэг том өөрчлөлт нь уяачийн үүргийг нэмэгдүүлж өгсөн. Ёс жудаг хууль тогтоомж журамтай холбоотой үүргийг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг цахим систем рүү шилжүүлж Зөрчлийн бүртгэл, мэдээллийн сан үүсгэх заалтуудыг энэ хуульд тусгажээ. Онцгой нөхцөл байдалд аймаг, сумын баяр наадмыг хойшлуулж болно Хүн амын нягтаршил, газар нутгийн байршил, төсвийн хэмнэлтийн хүрээнд зэргэлдээ сумын баяр наадмыг нэгтгэн зохион байгуулна. Үүнээс гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгон, Нийслэлийн алслагдсан дүүрэг баяр наадам зохион явуулах эсэхийг Засгийн газар шийдвэрлэхээр зохицуулав. Мөн онцгой нөхцөл байдлын үед улс, аймгийн баяр наадмыг Засгийн газрын шийдвэрээр, сумын баяр наадмыг тухайн аймгийн Засаг даргын шийдвэрээр хойшлуулах, зохион байгуулах байршлыг солих зэргээр нөхцөл байдалд тохируулан зохион байгуулж болох зохицуулалтыг тусгасан байна.

ХОЁР ӨРХИЙН НАЙМАН БҮЛ ОРОХ ОРОНГҮЙ ОЙЧИХ АЯГАГҮЙ ҮЛДЭЖ , АРД ТҮМНЭЭСЭЭ ДЭМЖЛЭГ ХҮСЛЭЭ

Элэг нэгт Монгол ахан дүүс минь нэгэн сайхан гэр бүлд дэм тус болцгоое хэмээн, уриалж байна. 2022 оны 6-р сарын 23 ны өглөө Өвөрхангай аймгийн Хархорин сум Вангийн овоо багийн Өлийн 17 - гийн 10-н тоот хашаанд оршин суух өрх толгойлсон эмэгтэй Цэгмэдийнх болон түүний хүү Г.Маналжавын гурван гэр шатаж 2 өрхийн 8-н ам бүл орох оронгүй өмсөх хувцасгүй хүнд байдалд оржээ. Хэлж ирдэггүй гай зовлон тухайн гэр бүлийг нөмрөөд байна. Монголчууд минь, зон олон минь та бүхнийг өрх толгойлсон эмэгтэй Цэгмид болон түүний хүү Маналжавын гэр бүлд сайхан сэтгэлээр туслана гэдэгт гүнээ итгэж байна. Цэгмидийн охин Отгон-сувд Утас: 89727262 ХААН банкны данс 5562097993

ГОЛЫН УСАНД ЖИВЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙСАН 34 ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ

Гол, усны ослоос иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт болон завьт эргүүл энэ сарын 15-аас эхлэн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд Нийслэлийн Онцгой Байдлын Газрын бие бүрэлдэхүүн, Аврах ангийн аврагчид буцалтгүй нэрвэгдэгч долоон иргэний цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, голын усанд живж амь насаа алдах эрсдэлтэй 34 иргэний амь насыг авран хамгааллаа. Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр голын усанд живж амь насаа алдсан иргэд ийн дийлэнх нь архи , согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, мэдэхгүй гарц гармаар гарах гэж оролдсон, усанд сэлдэг гэж эрдсэн, өөртөө болон бусдад тавих хяналтаа алдсан нөхцөл байдал зонхилж байна. Г олын усанд амь насаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган, бие биедээ тавих хараа хяналтаа сайжруулж, зүй зохистой амарч зугаалахыг нийт иргэддээ онцгойлон анхааруулж байна. Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

ӨМНӨГОВЬ АЙМАГ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Горелик Дмитрий Николаевич болон хатагтай Анна Петровна, өргөмжит консул Леонид Яковлевич нар манай аймагт айлчиллаа. Энэ онд Монгол Улс Беларусь улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Жодино, Минск хотуудад 21 оюутан залуучууд хүнд даацын автомашин, инженер техникийн чиглэлээр суралцаж орон нутагтаа амжилттай ажиллаж байна. Өнөөдрийн уулзалтаар Элчин сайд Горелик Дмитрий Николаевич хамтын ажиллагааг аймгийн хэмжээнд өргөжүүлэх оюутан солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хөдөө аж ахуй, зам засвар арчилгаа болон уул уурхайн автомашин, автобус, барилгын сайн чанарын лифт болон техник тоног төхөөрөмж нийлүүлээх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

1 ... 257 258 259 260 261 262 263 264 265 ... 374