ХҮҮХДИЙН ТАРХИНЫ СААЖИЛТ, УНАЛТ, ТАТАЛТЫН ЭМИЙГ 100 ХУВЬ ХӨНГӨЛНӨ

Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн 2022 оны долдугаар сарын 4-ний өдрийн "Эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай" 11 тоот тогтоолоор "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ"-г тогтоосон байдаг. Тус тогтоолд хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийг даатгалаас 100 хувь хөнгөлөх талаар дурджээ.

Төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад багтсан тархины саажилт болон 0-19 насны уналт, таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийг ийнхүү 100 хувь хөнгөлөхөөр болжээ. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.