ЯАРМАГИЙН НҮХЭН ГАРЦЫН АЖИЛ ДУУСАЖ ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Яармагийн нүхэн гарцын зам барилгын ажил төлөвлөгөөт хугацаанаасаа 11 хоногийн өмнө дуусаж хөдөлгөөнийг нээлээ. Үргэлжлүүлэн явган хүний орц, гарцыг хийх аж.

Явган зорчигчдын орох, гарах хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйтай иргэд зорчих боломжтой байхаар налуу зам болон шаттай хийсэн ба нүхэн гарц усанд автахаас сэргийлэн ус зайлуулах, шүүрүүлэх худгийг мөн суурилуулжээ.

Эх сурвалж: НЗДТГ

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.