НЭГҮҮН МЭДЭЭ
БШУ-НЫ САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХАМТРАН ЕБС-ИЙН БАГШ НАРЫГ КОМПЬЮТЕРЭЭР ХАНГАХАА МЭДЭГДЛЭЭ

2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн удирдах ажилтнуудад нэгдсэн мэдээлэл хүргэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сургалт, уулзалт өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, бусад холбогдох албаныхан, төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 281 захирал оролцов. Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө уулзалтыг нээж үг хэлэхдээ “Сүүлийн хэдэн сар, жил боловсролын салбарт оч ассан хугацаа байлаа. 2016-2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв болоод гадаадын зээл тусламжаар 117 цэцэрлэг, 51 сургууль, сургууль, цэцэрлэгийн 14 цогцолбор, спорт заалны 12 барилга барьжээ. Мөн цэцэрлэгийн орны тоог 18805, сургуулийн хүчин чадлыг 31668, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын хүчин чадлыг 4180-аар тус тус нэмэгдүүлсэн. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн элсэлтийг зургаа дахь жилдээ, нэгдүгээр ангийн элсэлтийг дөрөв дэх жилдээ цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж, эцэг эхчүүд болон хүүхдүүдэд тулгардаг хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэн ажиллаж байна. 2019 оны 11 дүгээр сараас “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж, 29 сургуулийг хамруулан, 37 автобус үйлчилгээнд гарч, өдөрт дунджаар 3500 хүүхдийг тээвэрлэн, хүүхдүүд гэр, сургуулийн хооронд аюул осолгүй зорчих нөхцөл бүрдсэн. Цаашдаа сургуулийн автобусны тоог нэмэгдүүлж, улам өргөжүүлэх болно” хэмээсэн юм. Орчин цагийн боловсролын салбарын 100 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Харин энэ жил дараагийн 100 жилийн эхлэлийг тавьж буй юм. Иймд ирэх 100 жилд хэрхэн ажиллах, боловсролын салбарт ямар шинэчлэл хийх, боловсролын чанарыг хэрхэн сайжруулах зэргийг хэлэлцэж, нэгдсэн мэдээлэлд хүрэх нь зүй ёсны болохыг Боловсролын сайд тодотгож байлаа. Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарынхан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гурван ээлжээр хичээллэхийг халах зэрэг бодлого барин ажиллаж ирсний дүнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй байсан 38000 хүүхдээс 32000 /нийслэлийн хэмжээнд 34000-аас 28000/ нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ. Харин цаашдаа боловсролын чанарыг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарна гэдгийг тус салбарын сайд мэдэгдсэн юм. Үүний тулд сургуулийн удирдлагыг чадавхжуулж, менежментийг сайжруулах шаардлагатай тул өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн өнөөдрийн уулзалтын үеэр БШУ-ны сайд Нийслэлийн Засаг даргатай хамтран энэ хичээлийн жилээс Улаанбаатар хот дахь ЕБС-ийн багш нарыг компьютерээр бүрэн хангах, шинэчлэх ажлыг эхлүүлэхээ мэдэгдлээ. Ингэснээр суралцах орчин, арга хэрэгсэл сайжирч, боловсролын салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлнэ гэдгийг тэрбээр онцолсон юм. Нийслэлийн Засаг даргын орлогч уг ажлыг нийслэлийн зүгээс бүрэн дэмжиж, арга замыг судлан, нягт хамтран ажиллахаа мөн илэрхийллээ.

НИЙСЛЭЛИЙН ЕБС-Н БАГШ НАРЫГ КОМПЬЮТЕРЭЭР ХАНГАНА

2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн удирдах ажилтнуудад нэгдсэн мэдээлэл хүргэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сургалт, уулзалт өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, бусад холбогдох албаныхан, төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 281 захирал оролцов. Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө уулзалтыг нээж үг хэлэхдээ “Сүүлийн хэдэн сар, жил боловсролын салбарт оч ассан хугацаа байлаа. 2016-2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв болоод гадаадын зээл тусламжаар 117 цэцэрлэг, 51 сургууль, сургууль, цэцэрлэгийн 14 цогцолбор, спорт заалны 12 барилга барьжээ. Мөн цэцэрлэгийн орны тоог 18805, сургуулийн хүчин чадлыг 31668, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын хүчин чадлыг 4180-аар тус тус нэмэгдүүлсэн. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн элсэлтийг зургаа дахь жилдээ, нэгдүгээр ангийн элсэлтийг дөрөв дэх жилдээ цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж, эцэг эхчүүд болон хүүхдүүдэд тулгардаг хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэн ажиллаж байна. 2019 оны 11 дүгээр сараас “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж, 29 сургуулийг хамруулан, 37 автобус үйлчилгээнд гарч, өдөрт дунджаар 3500 хүүхдийг тээвэрлэн, хүүхдүүд гэр, сургуулийн хооронд аюул осолгүй зорчих нөхцөл бүрдсэн. Цаашдаа сургуулийн автобусны тоог нэмэгдүүлж, улам өргөжүүлэх болно” хэмээсэн юм. Орчин цагийн боловсролын салбарын 100 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Харин энэ жил дараагийн 100 жилийн эхлэлийг тавьж буй юм. Иймд ирэх 100 жилд хэрхэн ажиллах, боловсролын салбарт ямар шинэчлэл хийх, боловсролын чанарыг хэрхэн сайжруулах зэргийг хэлэлцэж, нэгдсэн мэдээлэлд хүрэх нь зүй ёсны болохыг Боловсролын сайд тодотгож байлаа. Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарынхан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гурван ээлжээр хичээллэхийг халах зэрэг бодлого барин ажиллаж ирсний дүнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй байсан 38000 хүүхдээс 32000 /нийслэлийн хэмжээнд 34000-аас 28000/ нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ. Харин цаашдаа боловсролын чанарыг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарна гэдгийг тус салбарын сайд мэдэгдсэн юм. Үүний тулд сургуулийн удирдлагыг чадавхжуулж, менежментийг сайжруулах шаардлагатай тул өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн өнөөдрийн уулзалтын үеэр БШУ-ны сайд Нийслэлийн Засаг даргатай хамтран энэ хичээлийн жилээс Улаанбаатар хот дахь ЕБС-ийн багш нарыг компьютерээр бүрэн хангах, шинэчлэх ажлыг эхлүүлэхээ мэдэгдлээ. Ингэснээр суралцах орчин, арга хэрэгсэл сайжирч, боловсролын салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлнэ гэдгийг тэрбээр онцолсон юм. Нийслэлийн Засаг даргын орлогч уг ажлыг нийслэлийн зүгээс бүрэн дэмжиж, арга замыг судлан, нягт хамтран ажиллахаа мөн илэрхийллээ.

ЯПОНЧУУД МАНАЙ УЛСАД ЗҮРХ СУДАСНЫ ТӨВ БАРЬЖ ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ

Япон, Монгол улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан олон арга хэмжээ Улаанбаатар хотод болж байгаа. Ойн хүрээнд яг одоо Японы парламентын бүлгийн дарга М.Хаяаши Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байна. Улмаар Японы хөрөнгө оруулагчид Монголд Зүрх судасны төв бэлэглэхээр болжээ. Бид барилга барьж зогсохгүй Японы хамгийн сүүлийн үеийн техник технологиор хангаж ажиллана хэмээжээ.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 2022 оны наймдугаар сарын 20-ны өдөр хавхаар тарвага агнаж идсэн иргэнээс "Тарваган тахал" өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай авч ажиллан, сорьцыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв рүү илгээсэн байна. Шинжилгээний хариу гарах хүртэл буюу 2022 оны наймдугаар сарын 22-ны 19:00 цагаас наймдугаар сарын 23-ны 19:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.

МХЕГ: ХОВД, СЭЛЭНГЭЭС УЛААНБААТАРТ НИЙЛҮҮЛСЭН ТАРВАС СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙНА

Жил бүр улсын хэмжээнд тариалсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн чанар, аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээт хяналт шалгалтыг хийдэг. Өмнөх онд хийгдсэн шинжилгээт хяналтаар тарвасын дээжид тодорхойлогдох нитратын үлдэгдэл стандартын шаардлага хангаж байсан. Энэ жил Дархан-Уул аймгийн иргэд гурван га талбайд тарвас тариалсан бөгөөд болц нь гүйцээгүй тул худалдаанд гараагүй байна. Сэлэнгэ аймаг 56,9 га талбайд тарвас тариалсан. Энэ сарын 19-ний байдлаар 112 тонныг хураан авч нийслэл болон Дархан-Уул аймагт худалдаалах 71 тонн тарваст гарал үүслийн гэрчилгээ олгосон. Хоёр дээжид нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлоход стандартын шаардлага хангаж байна. Ховд аймаг 532.3 га талбайд тарвас тариалсан бөгөөд худалдаанд буй тарвас, бусад хүнсний ногоо зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний дээжид нитрат, ХОП, ФОП-ийн үлдэгдэл тодорхойлох, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн шинжилгээ хийж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт тариалан, хүлэмжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд нийтийн хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор тарвас тариалаагүй. Улаанбаатар хотод худалдаалагдаж буй Ховд, Сэлэнгэ аймгаас нийлүүлсэн тарвасаас дээж авч нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийж байгаа. Одоогоор шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүнд эерэг дээж илрээгүй, стандартын шаардлага хангаж байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна. Тарвас нь сорт, төрлөөс хамааран харилцан адилгүй өнгө, амт, хэмжээтэй байх боломжтой бөгөөд та дараах зөвлөмжийн хүрээнд тарвас худалдан авахыг зөвлөж байна. Гарал үүсэл нь тодорхой, лабораторийн шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн худалдан авах; Наранд хэт халсан, хадгалалтын горим алдагдсан, ил задгай нөхцөлд худалдаалж буй тарвас худалдан авахаас зайлсхийх; Стандартын байгууллагаар баталгаажсан гар багаж ашиглах. Баталгаажсан гар багажаар бүтээгдэхүүнд шинжилгээ хийх явцад шинжилгээний дүн эерэг гарвал тухайн худалдааны газар болон иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдээлж тус бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авахуулж итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулах; Эх сурвалж: МХЕГ

ҮЕРТ ӨРТСӨН 15 ӨРХӨД ГЭР ОЛГОЖЭЭ

Архангай аймгийн хэмжээнд энэ онд үерийн улмаас зургаан сумын 15 өрх орох оронгүй болсон байна. Эдгээр айл, өрхөд “Дэлхийн зөн-Монгол” Олон улсын байгууллагаас иж бүрэн таван ханатай гэрийг тусламжаар олгож, өнөөдөр хүлээлгэн өглөө гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ 8/24-НД, НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТ 8/25-НД ХААГДАНА

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5%-ийн ирцтэй байна. Харин улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 98 хүүхэд байгаагаас 21% нь элсэлтээ цахимаар баталгаажуулж, 1.7% нь элсэлтээс татгалзжээ. Цэцэрлэгт хамрагдах хүсэлт наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ. Харин 2022 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 09 хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм. Харин энэ бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-аас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой юм. Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 8-р сарын 10-24-ны хооронд, 9-р сарын 10-25-ны хооронд, 10-р сарын 3-24 хооронд гэхчилэн гурван ээлжээр бүртгэнэ. Харин энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл явагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, бүртгүүлэхийг уриалж байна. ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ВИДЕО ЗААВАР: НЭГДҮГЭЭР АНГИД БҮРТГҮҮЛЭХ ВИДЕО ЗААВАР:

ХАЯГИЙН ЗӨРЧИЛТЭЙ БОЛ ХҮҮХЭД НЬ СУРГУУЛЬД БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ

Жил бүрийн намрын өдийд зургаан настай хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн толгойны өвчин болдог нь хүүхдээ сургуульд оруулах ажил байдаг билээ. Сургуулийн элсэлт, анги танхимын хүрэлцээ, засвар үйлчилгээ, дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл, ном дэвтэр гээд асуудал ундардаг. Жил ирэх бүр шинээр сургууль цэцэрлэгт элсэчдийн тоо нэмэгдсээр. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 78 мянган хүүхэд элсэн суралцаж байгаа бол нийслэлийн хэмжээнд 40 мянган хүүхэд элсэх ажээ. Нийслэлийн иргэдийн хувьд тулгардаг нэг асуудал бол хүүхдээ хүссэн сургуульд нь суралцуулах явдал юм. Үүнтэй холбогдуулж эцэг эхчүүдийн санал гомдол, албаны хүмүүсийн байр суурийг тодруулж дараах сурвалжилгыг бэлтгэлээ. ХҮҮХДЭЭ СУРГУУЬД ХАМРУУЛАХЫН ТУЛД ХУУРАМЧААР ГЭРЛЭЛТ БҮРТГҮҮЛЭХ, ХУДАЛ ХАЯГ ДЭЭР МӨНГӨ ТӨЛӨХ ТОХИОДОЛ ГАРЧ БАЙНА ГЭВ Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд Баянзүрх дүүрэгт 10.204, Сонгинохайрхан дүүрэгт 8344, Баянгол дүүрэгт 6513, Чингэлтэй дүүрэгт 3351, Хан-Уул дүүрэгт 6571 зургаан настнууд сурагч болохоор зэхэж буй. Сурагчийн шинэхэн дүрэмт хувцас, цүнх, дэвтэрээ дааж ядан аав, ээжийнхээ гараас хөтлөх бяцхан жаалууд есдүгээр сарын 1-ний өдөр баяр хөөртэй сургуульдаа явна. Сургуулийн хонх жингэнэх дуутай сүлэлдэх хүүхдүүдийн инээдний цаана ээж аавуудын уйгагүй хөдөлмөр, хайр шингэсэн сэтгэл гэрэлтдэг. Хүүхдээ сурагч болгоно гэдэг тэдний хувьд авхаалж самбаа, танил тал, арга заль, боломж бололцоо шаардсан нүсэр ажил болоод байгаа гэхэд ч хилсдэхгүй. Хүүхдээ сургуульд бүртгүүлэхээс эхлээд бөөн асуудлууд хөвөрдөг. Нэгдүгээр ангийн буюу зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia академитай хамтран улсын хэмжээнд цахимаар зохион байгуулаад энэ сарын 25-ны өдөр хүртэл бүртгэл үргэлжилж байгаа. Зургаан настай хүүхдүүдийн урьдчилсан хуваарилалт сургууль бүрд хийгдсэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид энэ сарын 25-ны өдрийг хүртэл “И Монголиа” цахим системээр нэвтэрч баталгаажуулах юм. Энэ жил өмнөх жилийнхтэй харьцуулбал нэгдүгээр ангид орох хүүхдийн тоо 40 орчим мянгаар нэмэгдсэн. Үүний 20 орчим мянган нь Улаанбаатарт бий гэсэн судалгаа ч гарчээ. Хэрэв иргэд хаягийн зөрчилтэй байгаа бол элсэлтийн комисстой биечлэн ирж уулзах шаардлагатай юм байна. Учир нь ахынхаа хаяг дээр бүртгүүлээд, өөр газраас хүүхдээ зөөдөг, хуурамчаар гэрлэлт бүртгүүлэх, үнэ мөнгө тохирч өөрийн хаяг дээр хүн нэмдэг тохиолдол иргэдийн зүгээс их гарах болжээ. Хотын А зэрэглэлийн бүсэд үйлчилгээ эрхэлдэг иргэд тухайн хаяг дээрээ амьдардаг мэтээр хүүхдээ бүртгүүлж хүндрэл үүсгэдэг талаар ч мэргэжилтнүүд онцолж байв. Ийм асуудлыг түр түдгэлзүүлж, хаягийн зөрчилтэй гэж үзэж байгаа учир бүртгэл сунжирдаг аж. Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир “Тойргийн бус хүүхэд ихтэй 17 сургууль байна. Эдгээр сургуульд хүүхэд бүртгүүлэхдээ хууль бус аргаар дарамт үзүүлээд байвал багш, удирдлагуудаа хамгаалж ажиллана. Харьяалал биш ч хотын төвийн сургуульд хүүхдээ бүртгүүлэхийн тулд янз бүрийн асуудал гардаг. Тухайлбал худал гэрлэлт бүртгүүлэх, айлын үл хөдлөхийн гэрчилгээнд мөнгө өгөн нэрээ бичүүлэх зэрэг тохиолдол ч гарсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар мэдээллийн зөрчилгүй 45 мянган хүүхэд хамран сургах тойргийн дагуу сургуульд хуваарилагдсан. Харин 31 мянган хүүхдийнх хянагдаж байгаа. Түр түдгэлзүүлсэн 3138, бүртгэхээс татгалзсан 49 хүүхэд байна” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл эцэг, эхчүүдийн зүгээс цахимаар бүртгэл хийхэд “систем нь гацаад байна” гэсэн гомдол гаргаж байна. Үүнийг мэргэжилтнүүд ачаалал ихэссэнтэй холбоотойгоор систем түр гацсан гэж тайлбарлаж байв. Мөн “Бүртгэлийн шугам нээсэн өглөө 08.00-12.00 цагийн хооронд нэг дор олон хандалт хийсэнтэй холбоотойгоор систем түр хүлээгддэг. Бүртгэл хангалттай хугацаагаар буюу 10-14 хоногийн хугацаанд явагдана. Хамгийн эхэнд эсвэл сүүлд бүртгүүлсэн гэдгээс үл хамааран хамран сургах тойрогт хуваарилалт хийж байгаа учраас эхэнд бүртгүүлсэн нь давуу байдал эдэлнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс яарч, сандрах шаардлагагүй” гэж мэдээллээ. БАЙРНЫ ОРДЕР НЬ ГАРААГҮЙН УЛМААС ХҮҮХДЭЭ ХАРЬЯА СУРГУУЛЬД НЬ БҮРТГҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА Тэгвэл зарим эцэг эхчүүдийн зүгээс шинээр ашиглалтад орсон байрандаа нүүж ирээд удаагүй байгаа учир тухайн оршин суугаа газрынхаа харьяа сургуульд бүртгүүлж чадахгүй байна гэсэн гомдол хэлж байлаа. Жишээ нь, нэгэн ээж “Манайх зургаадугаар сард ашиглалтанд орсон байранд нүүж ирсэн юм. Байрны ордер гараагүй учир хороо нь албан ёсоор бүртгэж аваагүй. Ингээд хүүхдээ сургуульд нь хамруулж чадахгүй байна. Хуучин хаягаараа сургуульд нь оруул гээд байна, яах вэ” гэсэн бол нэгэн аав “Манайх ахындаа үндсэн оршин суугчаар амьдраад гурван сар болж байгаа. Гэтэл хүүхдээ шилжүүлэхийн тулд хуурамчаар шилжлээ гээд хардаад байх юм. Манай хүүхдийг бүртгэхээс түр түтгэлзүүлсэн гэж байна. Байрны ордер, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, цээж зургийг сургуулийн эрхлэгчид нь үзүүлээд ч болов бүртгүүлж болдог болов уу. Ар өврийн хаалга хараад байдаг юм болов уу, яах ёстой юм бол. Эсвэл хаяган дээрээ амьдарч байгааг тодорхойлохын тулд гэрт ирж шалгаж болно шүү дээ” гэж гомдоллож байв. Тэгвэл өөр нэгэн ээж “Манайх уг нь энэ хаяг дээрээ байдаг юм. Гэтэл 93 дугаар сургууль манай хүүхдийг авахгүй гэнэ, ээжийнх нь нэр дээр байрны ордероо гаргаж харуул гэх юм” хэмээн аргаа барж сууна. Энэ мэт хүндрэл чирэгдэл учруулсан асуудлыг дээр дооргүй үнэн мөнийг нь шалгахаар комисс хүртэл гаргаад ажиллаж байгаа гэх. Гэтэл айл бүрийн хаалгыг тогшоод, авгай хүүхдийг нь нягталж шалгаад явах боломжгүй л баймаар. Түүний оронд сургуулийн хүртээмж, сурах бичгийн түгээлт, багшийн орон тоон дээрээ анхаарч ажиллавал илүү үр дүнтэй сэн. Тухайлбал, Улсын хэмжээнд 2962 багшийн орон тоо дутагдалтай байна гэсэн албан ёсны статистик мэдээ гарсан. Үүний 1398 нь нийслэл хотод дутагдах талаарх тооцоо судалгаа ч бий. Тэр дундаа бага ангийн багш бэлтгэх бодлого хөтөлбөрийг дэмжиж ажиллах, урамшуулах, цалин хөлсийг нь нэмэх шаардлагатай байгаа юм. Энэ жил нэгдүгээр ангид элсэгчдийн тоо бараг л 80 орчим мянгад хүрч буй тул зарим сургууль дээр гурван ээлжид шилжих магадлал үүсээд байгаа. Тухайлбал, нийслэлийн 41 дүгээр сургуульд хэт өндөр ачаалал үүсэхээр байгааг холбогдох албаныхан тооцоолж, хэрхэн зохицуулах талаар ажиллаж байгаа аж. Улаанбаатарын 20 сургуулийн дотоод зохион байгуулалт, бүлэг дүүргэлт, багшийн хүрэлцээ хангамж зэргийг тооцоолсноор дотоод нөөц бололцоонд нь тулгуурлан засвар тохижилтыг нь хийж, хичээллүүлэхээр болжээ. Гэвч энэ бол оройтож эхэлсэн ажил тул хурдан хуумгай л зүйл болоод өнгөрөх болов уу. Эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан түрээсийн 19 байранд 9580 хүүхдийг шилжүүлж сургахаар болоод байгаа гэж ярьж байгаа нь ч цаг үеэсээ хоцорсон, хайнга хойрго хандсан хэрэг билээ. Тиймээс боловсролын байгууллага нэгдүгээр ангид элсэгчдийн тоо судалгаа нь нэгэнт гарсан, ачаалал нь нэмэгдэнэ гэдгийг эртхэн тооцоолж өнгөрөгч хавар, зун гэхэд бүх зүйлийг бэлдэж зүгшрүүлсэн байх ёстой баймаар сан. Сургуульдаа сэтгэл орохоор догдлон хүлээж яарч буй хүүхдүүдийн сэтгэл рүү “ус цацах” мэт шалтаг тоочсон, төвөгшөөсөн энэ мэт асуудлуудыг дараа жил яримааргүй байна. Эх сурвалж: Өглөөний сонин

ХААДС-Д ХҮЛЭЭН АВАХ УЛААНБУУДАЙН ҮНИЙГ ТОГТООЛОО

Хөрш орнуудад үүссэн геополитикийн мөргөлдөөн, ковидын цар тахлаас шалтгаалж газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх орцын үнэ 30-35 хувь өссөн. Тиймээс тариаланчдын гол төлөөлөл болсон Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран үйлдвэрлэлийн бодит үнэ өртөг болон дэлхийн зах зээл дээрх үнэ ханш зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, энэ жилийн буудайн үнэ тогтоов. Хөдөө аж ахуйг дэмжих санд хүлээн авах үнэ: 1-р ангиллын улаанбуудай 1 тонн-1,000,000 төгрөг 2-р ангиллын улаанбуудай 1 тонн-970,000 төгрөг 3-р ангиллын улаанбуудай 1 тонн-940,000 төгрөг 4-р ангиллын улаанбуудай 1 тонн-880,000 төгрөг байхаар тогтоолоо.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 870 ГАРУЙ ӨРХИЙН 500 ГАРУЙ МЯНГАН МАЛ ОТОРТ ЯВЖ БАЙНА

Өнөөдөр Өмнөговь аймгийн хэмжээнд нутгийн 5% нь ногоотой, 35% нь дунд зэрэг, 60% нь гантай байна. Хөдөө аж ахуйн хувьд цаг үеийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан байгууллагын дарга эрхлэгч нарын шуурхай хурлыг зарлан хуралдуулж, аймгийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө. Манай аймагт 15 сумын 59 багт 3,2 сая гаруй толгой мал тоолуулсан бөгөөд одоогийн байдлаар 500 гаруй мянган мал өөрийн болон бусад аймаг сумдын нутагт отор нүүдэлтэй явна. Цогтцэций, Манлай, Цогт-Овоо сумдын нутагт 687 өрх, бусад аймгийн нутагт 186 өрх оторлож байгаа хэдий ч дээрх тоо нэмэгдэх хандлагатай байгааг хөдөө аж ахуйн газраас онцолж байна. Улсын хэмжээнд 9 аймаг гандуу /гантай/ байгаа тул өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, отрын мал, малчдын талаар аймаг орон нутгаас бодлогоор дэмжих, хаврын тариалалтын гарц, ургац хураалт, махны нөөц, малчдын эрүүл мэнд гээд олон тулгамдсан асуудлыг хөндөн ярилцаж байна. Төв суурингийн өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, малын халдварт өвчний тархалт урьдчилан сэргийлэлт зэрэг цаг үеийн мэдээ мэдээллийг солилцож, дараагийн шатны арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болоод байна.

1 ... 197 198 199 200 201 202 203 204 205 ... 340