ҮХЦ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД “ДАВХАР ДЭЭЛ “-ТЭЙ БОЛОХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2022.08.15/ болно. Уг хурлаар "давхар дээл" буюу парламентын гишүүд Засгийн газарт сайдаар давхар ажиллаж буй асуудлыг хэлэлцэнэ.  УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдлын дагуу, Үндсэн хууль дахь "Дөрвөөс илүүгүй тооны УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашна" гэх агуулгатай заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм.

Хэрэв ҮХЦ "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзвэл "давхар дээл"-тэй сайд нарын тоог нэмэх асуудал өрнөх юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.