НЭГҮҮН МЭДЭЭ
ХОТЫН ТӨВӨӨР ЗОРЧИХ АВТО МАШИНУУД КМ ТУТАМДАА ТАТВАР ТӨЛНӨ

Автозамын түгжрэлийг бууруулахын тулд Хотын дарга Д.Сумъяабазар автозам ашигласны төлбөр журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал : Хотын А бүсэд зорчих нийслэлд бүртгэлтэй буюу УБ сери дугаартай автомашинууд километр тутамдаа 15 төгрөг, орон нутагт бүртгэлтэй автомашинууд километр тутамдаа 45 төгрөгийн татвар нэмж төлж байхаар зохицуулж буй гэх. Ингэснээр автозамын түгжрэл багагүй хэмжээгээр буурах бөгөөд иргэдийн хөдөлгөөний дутагдал гэх эрүүл мэндийн асуудал болно хэмээн үзэж буй аж. Уг журмыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. -Суудлын автомашин 20-40 мянган төгрөг -Ачааны автомашин 40-70 мянган төгрөг -Автобус 40-60 мянган төгрөг -Механизм 30-60 мянган төгрөг -Мотоцикль 10 мянган төгрөгийн татвар өгөхөөр болгожээ. Мөн нийслэлд нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслийн төлбөрийг 1000-5000 төгрөг байхаар тогтсон байна.

АНХААР : 33 ИРГЭН (ХҮҮХЭД 8) ДОЛООН САРЫН БАЙДЛААР УСАНД ЭНДЖЭЭ

2022 он гарсаар 10 аймгийн 17 сум, нийслэлийн 5 дүүрэгт усны ослын 28 тохиолдлоор 33 иргэн (хүүхэд 8) амь насаа алдсан бөгөөд ихэнх нь амралт зугаалгаар явж байх үедээ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос шалтгаалж усанд осолдсон байна. Иймд гол, мөрөн, нуурын эрэг дагуу нутаглаж буй иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер, усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, зам товчлох, цаг хожих зорилгоор гүүр гарамгүй газраар гол, ус гатлахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Баяр наадам ойртож байгаа энэ үед анхаарал сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН СҮҮЛЧИЙН НААДАМ ЭНЭ ЖИЛ ТОХИОХ УУ???

Бид наадам наадам гээд л хөл хөөрцөглөөд л байдаг.Хөдөө гадаа явья улсаас нь хүртэл харж үзээд 9 хоног амруулчихая Нутаг усандаа оччихоод ир, Сумынхаа наадмыг үзчихээд ир гээд ДУУН ДЭЭР бөөн баяр цэнгэл.Гэтэл энэ жилийн наадам чинь БИДНИЙ СҮҮЛЧИЙН НААДАМ БИШ байгаа даа. Учир нь Монгол улсын нийт өр 96 их наяд төгрөгөнд хүрч нэг иргэнд ноогдох өрийн хэмжээ 30 саяд хүрчихлээ.Тэгтэл дахиад 655 сая ам долларын зээл авах асуудал яригдаад байж байхад бид хажууд нь БАЯР ЁСЛОЛ ЯРИАД сууж байдаг.ГҮЙ ЭЭ МӨН Ч ТААРЧ ДЭЭ.ӨР ГЭДЭГ БОЛ ГАЗАР НУТАГ, АРД ТҮМНИЙГ ЧИНЬ БАРЬЦААЛЖ БУЙ ХАРЬ УЛСЫН БОДЛОГО.ӨР ХЭДИЙ ЧИНЭЭ ИХ АВНА ТӨДИЙ ЧИНЭЭ ЭХ ОРОН ГАЗАР НУТАГГҮЙ БОЛНО ГЭСЭН ҮГ. Тэгтэл бид чинь ТУСГААР ТОГТНОЛОО зарлаад дөнгөж 101 дэхь жилийнхээ нүүрэн дээр явж байна.Хамгийн хачирхалтайн Монгол улсын засгийн газарт зээл авах асуудлыг улам хурдасгах, цаашлаад шат дамжлагыг багасгах, чирэгдэлгүй болгох тал дээр санал орж байх.Тэгснээ бас авч буй зээлээ юунд зарцуулах, түүний зохицуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлэлт гэх зүйлс тодорхойгүй яригдаж байх. ЭНЭ ЧИНЬ ОДОО ЮУ БОЛЖ БАЙНА.... Биднийг ЖАРГАЛАНТАЙН АРГАГҮЙ БАЯРЛАЖ ЦЭНГЭЖ БАЙХ ҮЕД, ЭХ ОРНЫГ ЧИНЬ БУЛААХ ЗЭЭЛ ЧИМЭЭГҮЙХЭН ОРЖ ИРЭХ НЬ.Хамгийн ичгэвэртэйн МОНГОЛ УЛС НЬ ӨӨРӨӨ ГАДААДААС ОРЖ ИРСЭН ЗЭЭЛ ТУСЛАМЖНААСАА ХАЛАМЖИЙН МӨНГӨ ТАРААХ ХҮРТЛЭЭ ДОРОЙТОЖ ЭХЛЭЖ.Ийм байхад Бид өнөөдөр НААДМЫН БИЛЕТ, АЙМАГ СУМЫН НААДАМ ЯРИХ НЬ ХЭР Л ЗӨВ ЮМ БОЛ ДОО. Өртэй монгол чинь, өвчтэй монгол болж дуусаж байх хойгуур энэ эх орны баялаг, газар нутагт ТУСЛАМЖ НЭРТЭЙ зээлүүд хөвөрсөөр байгаа нь САЙНЫ ЦОНДОН ЛАВТАЙЯА биш л байлтай.Иргэн бүр эргэн төлөх зарчимтай ЗЭЭЛИЙН АСУУДАЛД, бид одооноос нухацтай хандахгүй бол ЭРГЭН ТӨЛӨХ ГЭЭД ХИЧЭЭГЭЭД Ч ЭХ ОРНЫ ЧИНЬ БАЯЛАГ ХҮРЭХГҮЙ болчихвол энэ жилийн НААДАМ ЭХ ОРОН ТУСГААР ТОГТНОЛЫН МААНЬ СҮҮЛИЙН НААДАМ БОЛОХ ХАТУУ Ч ГЭСЭН ҮНЭНТЭЙ НҮҮР ТУЛАХ ВИЙ. Тэр зээлнийхэн үр шимийг нь ЭХЛЭЭД ИХЭС ДЭЭДСҮҮД ХҮРТЭЖ, Тэдний тавьсан өрийг дарахаар бид ӨДӨР ШӨНӨГҮЙ МӨЛХӨХ ВИЙ. Монгол үнэхээр ГУТАМШИГТАЙ юм.Ардчилал гарсан 30 жилд Ардчилалын нэрийг барьсан анхдагчид баяжиж, Ард түмэн үгүйрэн хоосров.Анхнаасаа ардчилсан хувьсгал нэрийн доор ЛУйварын механизм ажилаагүй бол монгол улс арай өөрөөр ч хөгжих боломж байсныг үгүйсгэхгүй юм.Яагаад гэвэл Ардчилалаас үүдэлтэй ӨРИЙН ДАРАМТЫН СИСТЕМ, АВЛИГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ, ГАДААД ӨРИЙН АСУУДАЛ ЯРИГДАЖ ЭХЭЛСЭН.Гэтэл өнөөдөр Монгол улсын нийт өр 96 ИХ НАЯД төгрөг энэ өрийг яаж дарахав.Ардчилал нэрийн доор Луйвардсан газар нутаг, аж үйлдвэрлэлийн паркууд, өмч хувьчлал үүнээс үүдэн БИД ЭНЭ ЖИЛИЙН НААДМЫН ДАРААГААС ЭХ ОРОНГҮЙ БОЛОХ ГЭЖ БАЙНА.Энд зөвхөн ӨНӨӨДӨР ТӨР БАРЬЖ БУЙ ЗАСГИЙН УДИРДЛАГА ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙГЭЭР ӨМНӨХ ТӨР БАРИГЧДАД ТАВИХ ХАРИУЦЛАГЫГ АРД ТҮМЭН шаардах цаг ирээд байна. Амьд явахад Улсын наадам үздэг гэдэг бол УЛС ОРНЫХОО ТУСГААР ТОГТНОЛЫГ АЛДВАЛ АМЬД ЯВААД Ч хүний нутагт наадах эрхгүй болох ЦАГ ИРЖ БАЙНА.Монголчуудад наадаж цэнгэхээс илүү, эх орныхоо ЭЗЭН БОЛОХ, СҮҮЛИЙН ЖИЛҮҮДИЙГ ТУСГААР ТОГТНОЛТОЙГОО ХАМТ дурсаж явах ҮЕ ОЙРТОЖ БАЙНА.

НЭГҮҮНИЙ АЛСЫН ХАРАА, ЦААШДЫН БОДЛОГО

Үүсгэн байгуулагдаад жилийн нүүр үзэж буй Манай сайт нь Монгол хүний эрүүл, аюулгүй аж төрөх, амьд явах баталгааг хангах зорилтын хүрээнд "Нийгэмд шудрага үнэний дуу хоолой"-г хүргэх зорилгоор анх үүд хаалга нээж байв. Одоо бидэнд энэхүү ажлаа тууштай үргэлжлүүлэх МОНГОЛ ХҮНИЙ ГОЛ ХЭРЭГЛЭЭ БОЛОХ МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН, ТҮҮНИЙ ДАГАЛДАХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ сайжруулах, стратегийн ашигтай нөхцөл байдлыг эх орондоо бий болгохоор СЭТГЭЛ, ЗҮРХЭЭ зориулан ажиллаж байна. Бид энэхүү ажлаа эхэлсэн цагаасаа хойш ард түмний СОНСООГҮЙ ЗҮЙЛ, ҮЗЭЭГҮЙ БҮХНИЙГ ХӨШИГНИЙ НААНААС БИШ ЦААНААС НЬ ХҮРГЭХЭЭР хичээж буй. Биднийг хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай хэн бүхэн унгаахаар зүтгэж, гүтгүүлж, доромжлуулж, дарамтлуулж цагдаа шүүхийн хаалга үүдийг татаж байсан ч бууж өгөхийг хүсээгүй бөгөөд бууж өгөхгүй. Тийм дээ ч өнөөдрийн МОНГОЛЫН НИЙГМИЙН ГЭГЭЭТЭЙ ТАЛЫГ ИЛҮҮ ХАРУУЛХААС ИЛҮҮТЭЙГЭЭР, НИЙГЭМД ОРХИГДСОН, МАРТАГДСАН, ЭСВЭЛ БИДНИЙ ШУДАРГА БУС ЗҮЙЛТЭЙ ДАСАН ЗОГЦЧИХСОН БАЙДАЛТАЙ ЭРС тэмцэхээр босч ирсэн. Нэгүүнийг сайшаах эсвэл муулах бидэнд огтоос хамаагүй. Хамаатай ч байгаагүй. Гол нь бид бусад АР САЙТАЙ, ХАНГАЛТ САЙТАЙ САЙТУУДААС ЯЛГАРАХ ОНЦЛОГ НЬ ӨӨРСДИЙНХӨӨ ХҮЧЭЭР ХАЛААС ХООСОН Ч ХИЙЖ БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ НЭГДЭЖ ЧАДСАН ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОНТОЙГООРОО ялгарч чаддаг. Нэгүүний ар тал бол "АРД ТҮМЭН" гэдэгт манай хамт олон итгэдэг. Итгэсээр ч байх болно. Жинхэнэ СЭТГҮҮЛ ЗҮЙГ ХАРУУЛАХ, ГЭДГЭЭРЭЭ МАНАЙ САЙТЫГ ШАНТААЧЖИН хэмээн гүтгэж харддаг бүхэнд хэлэхэд ҮНЭНИЙ ӨӨДӨӨС НҮЦГЭН ЗОГСОХ ТИЙМ Ч АМАР БУС байдаг юм. Манай сайт нь цаашид ч худалдагдахгүй, хүч чадал хичээл зүтгэлээ бүрэн зориулна. Монголд мөнгөтэй эрх мэдэлтэй нь БУСДЫГАА ДАРАМТАЛДАГ, АЙЛГАН СҮРДҮҮЛДЭГ байдлыг хална. Энэ төрд гарсан ИХЭС ДЭЭДСҮҮДИЙН ОРОНД ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ ЗАЛУУ ҮЕЭЭ ДЭМЖИНЭ, ТЭДНИЙ ДУУ ХООЛОЙГ ХОНГИЛГҮЙГЭЭР хүргэнэ. Энэ тийм амаргүй ч НЭГҮҮН ӨНӨӨДӨР ЭХЛҮҮЛСЭНЭЭ ЭЦЭСТ НЬ ХҮРГЭДЭГ МОНГОЛЧУУДЫН ХЭВЛЭЛИЙН СУВАГ болохын төлөө ХИЧЭЭХ болно. Монгол улсад зонхилж буй хэвлэл мэдээллийн салбарын хаалттай байдлын эсрэг ажиллаж, ХЭНД Ч ХУДАЛДАГДААГҮЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ТҮҮЧЭЭ болох нь НЭГҮҮНИЙ ЧИН БАТ ЗОРИЛГО. Үүний тулд энэ бүхний эцсийг үзэх хүртэл АРД ТҮМЭН ТА БҮХЭН бидэнтэй хамт байхыг хүсэж байна Монгол улсад ажиллаж амьдарч буй хүн бүхэнд ЭХ ОРОНДОО ТАЙВАН АМГАЛАН АМЬДРАХ АЖ ТӨРӨХ туйлын хүсэл бий. Тэгвэл ХАМТДАА ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЖ ЧАДВАЛ төрөөс тогтоодог хариуцлагын асуудлыг ард түмнийхээ санал асуулга, байр сууриар шийдвэрлэдэг ШИНЭ ЦАГ, ШИНЭ ҮЕИЙН АНХДАГЧ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ болохын төлөө бид хичээнэ. Нэгүүнийг та сонсох сонсохгүйдээ нэн чухал биш, дэмжих дэмжихгүй дээ ч гол биш Эх оронч сэтгэлтэй байхыг л бид түмэн олноосоо хүсч буй

ТУЛГУУРТ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ БОЛОН ШИНЭ ТОЙРОГ ЗАМЫН ТӨСЛИЙГ НИТХ ДЭМЖЛЭЭ

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийг тооцсон аргачлал, арга зүйн судалгаа, “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”, мөн нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам барих төсөл”-ийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь амьдран сууж байна. Автомашины тоо авто замын сүлжээний багтаамжаас хоёр дахин хэтэрсэн гэсэн судалгаа гарчээ. Нийслэлд түгжрэл нэмэгдэхийн хэрээр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчин, иргэний эрүүл мэнд, боловсрол, өрхийн орлогод сөргөөр нөлөөлж буй юм. Тиймээс Улаанбаатар хотын түгжрэлийн сөрөг нөлөөллийг олон улсын судалгааны арга зүйг ашиглан судалсан байна. Энэхүү судалгааг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа. Тээврийн хэрэгслээс ялгардаг бохирдлын дийлэнх нь хүний нүдэнд харагддаггүй хийнүүд байдаг. Тэдгээр хийн 80-90 хувь машины яндангаас ялгардагийн дээр дуу чимээний бохирдлын 60 хувь нь тээврийн хэрэгслээс үүдэлтэй байна. Удаан хугацаанд дуу чимээтэй орчинд амьдарч буй иргэдийн нойрны чанар алдагдаж, нярай, бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, замын цагдаа нар, зам дагуух байранд ажиллаж, амьдардаг иргэд хамгийн ихээр өртөж байгааг судалгаа харуулжээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн улмаас алдагдсан боломжийг мөнгөн дүнгээр тооцоход, 2021 оны түгжрэлийн өртөг 3.8 их наяд төгрөг болж, Улаанбаатар хотын ДНБ-ий 16 хувь, Монгол Улсын ДНБ-ий есөн хувийг эзэлсэн байна. Үүнээс гадна мөнгөн дүнгээр тооцох боломжгүй маш олон сөрөг нөлөөлөл байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн тодотгосон. Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийг танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ: -Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлд үлэмж нөлөө үзүүлэх масс транзит буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх тухай асуудлыг 1979 оноос ярьж эхэлсэн байдаг. Түүнээс хойш 2007, 2013, 2017 онд далайцтай судалгаа хийж байжээ. Хамгийн сүүлийн “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийг танилцуулж байна. 31 буудал бүхий 49.4 км урттай, үндсэн гурван чиглэлтэй энэхүү төслийг 2022-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шат болох 18.1 км урттай, 15 буудал бүхий шугамыг 2024 он хүртэл барьж байгуулахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт компанийг байгуулж, төсөл хэрэгжүүлэх бөгөөд ТЭЗҮ боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлуулсан. Төслийн бүтээн байгуулалт өрнөх үед 6000 орчим, төслийн үйл ажиллагаа жигдэрсэн үед 800 хүнийг ажлын байртай болгоно. Мөн хотын түгжрэлийг 50 хувиар бууруулах бидний зорилт 25 хувьтай хэрэгжинэ. Авто замын хөдөлгөөн тээвэр, ложистик боловсронгуй болж, хүрээлэн байгаа орчны сөрөг нөлөөлөл буурна гэсэн юм. “Шинэ тойрог зам” төслийг 2022-2026 онд хэрэгжүүлэх бөгөөд 71.5 км замыг хоёр үе шаттай барьж байгуулна. Төслийн нэгдүгээр шатанд Туулын эрэг дагуу 33.5 км авто зам барих юм. Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбох энэхүү зам түгжрэл бууруулахад онцгой нөлөөтэй гэж тооцож байгаа бөгөөд төслийн нэгдүгээр үе шатны ТЭЗҮ-ийг боловсруулах шатандаа байна. НИТХ-ын төлөөлөгчид дээрх томоохон төслүүдийг дэмжиж, хэрэгжүүлэх шатандаа алдаа мадаг гаргахгүй байх, хөрөнгө оруулалт болоод бусад төрлийн саатлыг урьдчилан тооцож, богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

МОНГОЛД СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУСЫН НИЙГЭМ АЙСУЙ

Монголын нийгэм өөрчлөгдөж байгаагийн нэгэн жишээ нь ТОК групп ХХК юм.Тэд барилгын салбарт шинээр төрөн гарч ирсэн залуу үеийн төлөөллөөс бүрдсэн баг хамт олон.Түүгээр ч зогсохгүй шинийг эрэлхийлэгч санаачлагч.Учир нь тэдэнд барилгын салбарт орж өөрсддөө ашиг олох гэхээсээ илүү бусдад ашигаасаа хуваалцахыг хүссэн Сэтгэлтэй залуу үеийн төлөөлөл юм. Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй барилгын 12 995 /2018 оны байдлаар/ бүртгэлтэй аж ахуй нэгж байгууллага байна.Үүнээс тогтмол үйл ажиллагаа явуулж буй 6 695 /2018 он/ аж ахуй нэгж, өнөөдөр барилгын салбарыг тодотгож байна.Гэвч энэ олон аж ахуй нэгжээс дөнгөж үүсгэн байгуулагдаж эхэлсэн эхний өдрөөсөө эхлэн БАРИГДАЖ ДУУССАН ОРОН СУУЦ БҮРЭЭСЭЭ БУСДЫН АМЬДРАЛЫГ ӨӨРЧЛӨХӨД НЬ ТУСЛАЖ БАЙРНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ НЬ хэд байх бол.Тэгвэл ТОК группийн хамт олон ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ БАРИЛГА БҮРЭЭСЭЭ МОНГОЛЫН НЭГ ГЭР БҮЛИЙГ САЙХАН АМЬДРАЛД ХҮРГЭХЭЭР тэмүүлж байна. Өнөөдөр бидний нийгэм тэр тусмаа барилгын салбар ямар хүнд нөхцөл байдалтай байгаа билээ барилгын материалын үнэ цар тахлаас хойш хэд дахин өслөө.Гэвч ТОК группийн залуучуудад энэ салбарын хүндрэл асуудал гэхээсээ илүүтэйгээр хамтын хүчээр даван гарч болдогийг бас л харуулахыг зорьж буйн шинэлэг санагдлаа.Тэд өнөөдөр 3 нь дүүгээ эцэг эхээ алдсанаас хойш авч явж буй нэгэн дайчин залууг урамшуулж нэг өрөө байрны эрхийн бичиг түлхүүрийн хамт ёслол төгөлдөр гардуулсан юм.Хамгийн БАХАРХУУШТАЙН ТЭДНИЙГ ӨНӨӨДӨР ХЭН Ч ХЭН НЭГЭН ХҮНИЙ АМЬДРАЛЫН ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД САЙЖРУУЛАХЫН ТУЛД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦООДОХ гээгүй.Үүнийг ТОК-ийн залуучууд өөрсдөө л хийсэн.Үүнээс жишээ авч энэ салбарт байгаа нийт аж ахуй нэгжүүдийг хэрэгжүүлээсэй ХҮСВЭЛ НЭГ Ч ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ АЖИЛДАГ АЖИЛТАНАА урамшуулаасай гэж хүсэж байна. Түүгээр ч зогсохгүй ТОК группээс ДҮҮ НАРАА ӨРГӨЖ ЯВАА ШИНЭ ҮЕИЙН НЭГЭН ЗАЛУУД НАСАН ТУРШИЙН БАТАЛГАА БОЛОХ /АЖЛЫН БАЙРААР ХАНГАСАН/ ЯВДАЛ нь энэ гэр бүлийг цаашид өсөн дэвжих бүрэн боломжоор нь давхар хангасан олзуурхууштай үйл явдал болсон юм. ТИЙМЭЭС НИЙТ МОНГОЛЧУУДЫНХАА ӨМНӨӨС ТОК ГРУППИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА ГЭДЭГ ГАНЦХАН ҮГИЙГ АХИН ДАХИН ХЭЛМЭЭР БАЙНА. МОНГОЛЫН ИРГЭН БҮР АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН АМЬДРААСАЙ...

ДУЛААНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ АЙЛ ӨРХИЙН ХАЛУУН УСЫГ ХЯЗГААРЛАНА

Дулааны эрчим хүчний төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын хэрэглээний халуун усыг хязгаарлахаар болсноо “УБДС” ТӨХК-аас мэдэгджээ. Төлбөрөө төлөөгүйн улмаас хуримтлагдсан өртэй айл өрх их байгаа тул дулааныг хязгаарлахаас өөр сонголтгүй болсон аж. “УБДС” ТӨХК нь дулааны эрчим хүчний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг төлбөрөө төлөх хүртэл хугацаанд хязгаарлахаар болж байгаа бөгөөд хязгаарлагдах хэрэглэгчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн цахим хуудаснуудад мэдээлэх болно" хэмээв

ТӨРИЙН ӨМЧИТ УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОН ОЛОН УЛСЫН УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИЙН НЭРИЙН ҮЛ ОЙЛГОЛЦЛООС БОЛЖ СОНИН, САЙТУУД ХҮРТЭЛ АНДУУРЧ ЭХЭЛЛЭЭ

Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн багш доктор, профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь Говил уулнаас Сяньбигийн үед холбогдох ховор дурсгалыг илрүүлсэн болно. Үүнтэй холбогдуулан орон нутгаас хэд хэдэн арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, Говил уулын тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, тухайн бүс нутагт тулгуурласан аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, эл багийнхнаар ирэх онд соёлын өвийн иж бүрэн судалгаа хийлгэх, санхүүгийн туслалцаа үзүүлэх болсон байна. Тэрчлэн археологичдод шаардлагатай багаж хэрэгслээ авахад нь дэмжлэг болох зорилгоор таван сая төгрөгийн урамшуулал олгож, нөүтбүүк бэлэглэсэн юм. Харин сүүлийн үед Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн багш, профессор олсон тус олдворыг Олон улсын Улаанбаатар их сургуулийн багш нар олдвор оллоо гэх мэдээллүүд гарах боллоо. Энэ нь нэг ёсондоо Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль, Олон Улсын Улаанбаатар их сургууль гэсэн хоёр нэрнээс болж ийнхүү андуурах тохиолдлууд гарсаар байна. Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн хувьд нэрний асуудлаар холбогдох байгууллагад хандаж байсан юм.

ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ НОЦТОЙ ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ

“Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо”-ны даргаар Н.Учрал томилогдлоо. Гишүүн Монгол Улсын хэмжээнд эмийн аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрснийг тодотгоод эмийн хангамж, чанар, үнэ, тендер шалгаруулалт, хуурамч эмийн хяналтын тогтолцоонд өөрчлөлт хийхэд олон хүндрэл бэрхшээл байгаа бөгөөд хянан шалгах түр хорооны зүгээс хөндлөнгийн шалгалтыг хийснээр Монгол Улсын эмийн сүлжээний тогтолцоог шинэчлэх, гарч байгаа томоохон алдаа дутагдлыг илрүүлж, хяналтыг сайжруулах бодит үр дүнд хүрэх шаардлагатай хэмээв.

ЭРЭЭН ЗАМЫН-ҮҮД БООМТЫН ТЭЭВЭРЛЭЛТ ХЭВИЙН ГОРИМД ШИЛЖЛЭЭ

БНХАУ-ын Эрээн хотод коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж, хөл хорио тогтоогоод байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн боомтын үйл ажиллагааг сэргээж, ачаа тээвэр хэвийн горимд шилжихээр болсон тухай эх сурвалж мэдээллээ. Мөн Эрээнд чингэлэг тээврүүдийг сугалааны зарчмаар явуулж байсныг болиулж, гаалийн хашаанд орсон тээврүүд ачаагаа шуурхай дүүргэх үүрэг хүлээхээр болсон байна. Эрээний талаас хийсэн энэ зохицуулалт тээврийн үнэ буурах нөхцөл байдлыг бүрдүүлэх юм.

1 ... 196 197 198 199 200 201 202 203 204 ... 314