НЭГҮҮН МЭДЭЭ
ЭРСДЭЛТЭЙ БАНКУУДАД ТӨРИЙН 256 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ‘’ТҮГЖИГДЖЭЭ’’

САНГИЙН ЯАМНААС “ЭРСДЭЛТЭЙ” ГЭЖ ОЛОН ЖИЛИЙН ТУРШ АНХААРУУЛЖ ИРСЭН “ЧИНГИС ХААН” БОЛОН “ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК” ӨНӨӨГ ХҮРТЭЛ ТӨРИЙН МӨНГӨ, ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХӨРӨНГИЙГ ХАДГАЛСААР БАЙНА. ЭДГЭЭР ХОЁР БАНКИНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН (НДС), ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН (ЭМДС) БОЛОН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ХӨРӨНГӨ НИЙТДЭЭ 256.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ОРЧИМ БАЙРШУУЛСАН БАЙГАА Ч, ХАРИУЦЛАГА ТООЦСОН, МӨНГӨ ТАТСАН ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙНА. “ЧИНГИС ХААН” БАНК НЫ ЭЗЭД НЬ ӨӨРСДӨӨ ЗЭЭЛДЭГЧ БАРАГ ТАВАН ЖИЛИЙН ТУРШ “ДАМПУУРАХ ЭРСДЭЛТЭЙ” ЖАГСААЛТАД ОРСОН “ЧИНГИС ХААН” БАНКАНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН МӨНГӨ ХАДГАЛАГДСААР БАЙНА. ЗАРИМ МЭДЭЭЛЛЭЭС ҮЗВЭЛ ЭМДС, НДС, МӨН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГУУД ТУС БАНКИНД ХӨРӨНГӨ БАЙРШУУЛЖЭЭ. БАНК НЬ ОДОО “НЬЮ СТАНДАРТ ФИНАНС” ХХК-ИЙН 100 ХУВЬ ЭЗЭМШИЛД БӨГӨӨД УГ КОМПАНИЙГ Д.БАТАА (40%), Ш.БҮТЭД (32%), Ц.БАЯРСАЙХАН (28%) НАР ЭЗЭМШДЭГ. ГЭВЧ ТЭД ӨӨРСДӨӨ ТУС БАНКНЫ ХАМГИЙН ТОМ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИД БӨГӨӨД НИЙТ 68 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ БАЙНА. ӨМНӨ НЬ ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Ч.АЛТАНХУЯГ “ЧИНГИС ХААН” БАНКАНД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ХЭРЭГТ ЯЛ СОНСОЖ БАЙСАН Ч, УДИРДЛАГЫН ТҮВШИНД ХАРИУЦЛАГА ТООЦСОН ӨӨР ШИЙДВЭР ГАРААГҮЙ. 2023 ОНД ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “БАЯНМӨНХ ТЕХНИК ДЭВШИЛ” ХХК ТУС БАНКЫГ ХУДАЛДАЖ АВАХ САНАЛ ГАРГАСАН Ч БҮТЭЛГҮЙТСЭН. МӨН “НЕТ КАПИТАЛ” ББСБ-ЫН Д.СҮНДИЙ БАНКЫГ АВАХ, ӨРИЙГ ТӨРӨӨР ТӨЛҮҮЛЭХ САНАЛ ГАРГАЖ ЯВСАН Ч ХЭРЭГЖЭЭГҮЙ ЮМ. САЛБАРЫН ШИНЖЭЭЧДИЙН ҮЗЭЖ БУЙГААР “ЧИНГИС ХААН” БАНКЫГ “ТӨРИЙН БАНК”-АНД НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН САНАЛ Ч ГАРЧЭЭ. ⸻ “ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК”: АХ, ДҮҮ АВАРГУУДЫН ХЯНАЛТАД ТӨРИЙН 56 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙРШУУЛСАН Ч БУЦААН ГАРГАЖ ЧАДААГҮЙ БАЙГАА ДАРААГИЙН БАНК БОЛ “ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК”. ЭЗЭМШИГЧИД НЬ : • АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖ – 56.9%, • Щ Д.СУМЪЯАБАЗАР – 15.9%, • Б.БАЯРСАЙХАН – 15.9%, • Ч.МАРАЛМАА – 5.3%, • UB DIVERSIFIED LLC (ЯПОН) – 5.7%. ТЭДНИЙ ДУНД ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИД НЬ МӨН ЭЗЭД ӨӨРСДӨӨ БӨГӨӨД Д.ДАГВАДОРЖИЙН 12 ТЭРБУМ, Д.СУМЪЯАБАЗАРЫН 8 ТЭРБУМ, Б.БАЯРСАЙХАНЫ 14 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ БАЙНА. 2023 ОНД ТУС БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮНД СИНГАПУР, ЯПОН, ХЯТАДЫН КОМПАНИУД ОРСОН Ч БАНКНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛД БОДИТ ӨӨРЧЛӨЛТ ГАРААГҮЙ БАЙНА. МОНГОЛБАНК МЭДЭЭЛЛЭЭ НУУЦАЛЖ БАЙНА ХОЁР БАНК ХУУЛЬД ЗААСАН ШААРДЛАГААС ОЛОН ДАХИН БАГА ӨӨРИЙН ХӨРӨНГӨТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА Ч МОНГОЛБАНК ТЭДНИЙГ ДАМПУУРУУЛАХГҮЙ, “ХЯНАН ШАЛГАГЧ ТОМИЛСОН” ГЭХ ТАЙЛБАРААР ХЯЗГААРЛА ЖЭЭ . МОНГОЛБАНКНААС “БАНКУУДЫН САНХҮҮГИЙН БАЙДАЛ, ШАЛГАЛТЫН ДҮНГ ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ НЬ ХУУЛИАР ХОРИОТОЙ” ГЭСЭН ХАРИУ ӨГСӨН Ч, ТӨРИЙН МӨНГӨ ИЙМ БАНКАНД БАЙРШИЖ БАЙГААГИЙН ЭРСДЭЛ ИЛ ТОД БАЙСААР. КАПИТАЛ БАНКНЫ СУРГАМЖ ДАВТАГДАХ УУ? 2019 ОНД ДАМПУУРСАН “КАПИТАЛ” БАНКАНД НДС-ИЙН 104 ТЭРБУМ, ЭМДС-ИЙН 136 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙРШИЖ, ТӨР НИЙТ 141.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ ҮЛДСЭН. ӨДГӨӨ “ЧИНГИС ХААН” БОЛОН “ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК”-НД ҮҮНЭЭС Ч ИХ ХЭМЖЭЭНИЙ ТӨРИЙН ХӨРӨНГӨ БАЙРШИЖ БАЙГАА Ч ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БОДИТ АЛХАМ ХИЙГДЭЭГҮЙ ЮМ . ЭРСДЭЛТЭЙ ГЭСЭН ТОДОТГОЛТОЙ ХОЁР БАНКИЙГ ДАМПУУРАХААС ХАМГААЛАН БАРЬЖ БАЙГАА Ч, БОДИТООР БОЛ ТӨРИЙН МӨНГӨ ЭРГЭЛЗЭЭТЭЙ ОРЧИНД БАЙСААР БАЙНА. ХАРИУЦЛАГА ТООЦДОГГҮЙ, ИЛ ТОД МЭДЭЭЛДЭГГҮЙ ЭНЭ БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛБЭЛ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ ДАХИН АЛДАГДАХ ЭРСДЭЛ БОДИТООР ТУЛГАРААД БАЙНА.

“ТӨРИЙН ШАГНАЛТ, НАМЫН БУДЛИАНТАН”

Булган нутгийн эрхэм, Гавьяат тээвэрчин Ж.Бат-Эрдэнэ гишүүн улс төрийн хүрээнд будлиан, маргаан дэгдээсэн нь тодорхой болж байна. Нэгэн цагт хамтдаа ажиллаж явсан нутгийн төлөөлөгч Ц.Анандбазарыг ар нуруунаас нь хутгалан шахаж, бүлэглэлд хагарал үүсгэсэн үйлдлүүд нь олон нийтийн анхаарлыг татжээ. Улстөрийн тоглолт эрх ашгийн төлөө бүхнийг үгүйсгэдэг гэдгийг Ж.Бат-Эрдэнэ өөрийн биеэр баталсан. Энгэрээ Гавьяат тээвэрчин хэмээх шагналаар мялаасан хэдий ч, удалгүй давхар дээл өмсөж МАН-ын бүлгийг хагалан, эвлэрлийг сүйтгэж, гишүүдээ хоёр талд хуваасан нь илэрхий болсон. Наадмын өмнөхөн хүндэт шагнал хүртэж, ээждээ эрхэлж явсан тэрбээр бүлгийн удирдлагын хувьд бүтэлгүйтэн, намын бага хурлыг будлиантуулахад хүргэсэн. Мөн бүлгийнхээ гишүүдийг шинэ хуучнаар ангилан, намын дотоод эв нэгдлийг үгүйсгэсэн нь төрийн ажилд шууд сөрөг нөлөө үзүүлжээ. Эцэст нь, олон нийтийн хувьд гай тарьж, түймэр дэгдээсэн эрхэм нь Гавьяат тээвэрчин Ж.Бат-Эрдэнэ гэдэгт шүүмжлэлтэй хандсаар байна.

БОАЖЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА АСАН С.БАЯСГАЛАН: “ХУРДАН МОРИНЫ ХУУЛЬ”-ТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГЭЭР ШҮҮХЭЭС 10 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ АВЛАА

БОАЖЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА АСАН С.БАЯСГАЛАН НЬ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ, ‘’ХУРДАН МОРИНЫ БООЦООТ УРАЛДААНЫ ТУХАЙ’’ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, БУСДАД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ГЭЖ ҮЗСЭН. ХЭВЛЭЛҮҮДИЙН МЭДЭЭЛСНЭЭР ТЭРБЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД АСАН Ц.ЦОГЗОЛМААГИЙН ОХИН ЮМ. ТЭРБЭЭР 2019 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРД Б.ЖАВХЛАНТАЙ ХАМТРАН ‘’АТАРШИМ ТРЕЙД’’ ГЭХ КОМПАНИТАЙ УГ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН БАЙНА. ГЭВЧ ТУХАЙН АЖИЛ БОДИТООР ХИЙГДЭЭГҮЙ АТАЛ АЖЛЫГ БҮРЭН ГҮЙЦЭТГЭСЭН МЭТЭЭР БАРИМТ БИЧИГ БҮРДҮҮЛЖ, УЛСЫН ТӨСВИЙН 10 САЯ ТӨГРӨГИЙГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛСАН НЬ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГААР ТОГТООГДСОН.

АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ БИШ, ДАГАГЧИЙН ТООГ ХӨӨСӨН ГИШҮҮД

Төрийн ордонд төрийн ажил биш, хувийн хэрүүл өрнөх болжээ. Хууль тогтоох дээд байгууллагын танхимд хуулийн хэлэлцүүлэг бус, чат дэлгэх, хов жив тараах, цахим хэрүүл хийх нь хэвийн үзэгдэл боллоо. Ард түмний итгэлийг хүлээсэн УИХ-ын гишүүдийн, тэр дундаа эмэгтэй гишүүдийн ёс суртахууны хямрал хязгаараа давж, төрийн нэр хүндийг урд хожид байгаагүйгээр унагааж байна. Парламентын түүхэнд санал зөрөлдөөн, шуугиантай мэтгэлцээн олон байсан ч өнөөгийнх шиг ёс зүйг гээсэн, сошиал орчны популизмд живсэн парламент байгаагүй. Өнөөдөр төрийн ордонд улстөрчид хууль ярьж биш, лайв хийнэ. Ард түмнийг төлөөлөх бус, дагагчдын тоогоор өрсөлдөнө. Ёс суртахуун, төрийн хүндлэл гэх ойлголт цахим хэрүүлд дарагдаж, гишүүдийн нэр төртэй хамт Монгол төрийн нэр ч унаж байна. Хоёрхон настай хүүхэд сураггүй алга болж, улс даяараа сэтгэл түгшиж байх зуур эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн, 16 настай охины амийг хөнөөсөн хэргийн оролцогчид шүүх дээр хохирогчийн дүрээр гарч ирж байхад төрийн өндөр дээд байгууллагад суугаа эмэгтэй гишүүд ганц үг ганхийсэнгүй. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугарч, нийгмийн эмзэг асуудалд байр сууриа илэрхийлэх ёстой тэд чат дэлгэж, ор хөнжлийн асуудлаар бие биеэ шүүж суух нь эмгэнэл гэлтэй. Өмнөх парламентын эмэгтэй гишүүд цөөнх байсан ч хүчтэй байр суурьтай байлаа. Тэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхэд хамгааллын, Эрүүл мэндийн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай зэрэг нийгэмд бодитоор хэрэг болсон хуулиудыг санаачилж батлуулсан байдаг. Харин түүхэндээ хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүнтэй өнөөгийн парламент бодлогын шинэ санаа биш, харин ёс зүйн хямралын шинэ нүүр царай болж байна. Жендэрийн тэгш эрхийн нэрийн дор сонгогдсон эмэгтэй гишүүд хүчирхийллийн эсрэг дуугарч чадахгүй мөртлөө цахим орчинд бие биеэ доромжилж, ард түмнээ хараан зүхэж суугаа нь төрийн ёс зүйд цоорхой гаргажээ. Хууль батлахаас илүү лайвын тайзан дээр байр эзэлж, хэрүүл шуугианаар олны анхаарлыг татах нь тэдний “ажлын шинэ хэлбэр” болсон мэт. Монголчууд “төр төмгөр, ёс ёмбгор” хэмээн төрөө дээдэлж ирсэн ард түмэн. Гэтэл өнөөдөр төрд суух ёстой “түшээ” бус, ёс зүйг гээсэн “тоглогчид” төрийн нэрийг гутааж байна. Хууль тогтоох байгууллагад ёс суртахуун, хариуцлагын тухай яриа үгүй болж, ард түмний итгэл алдарч, парламентын нэр хүндийг навс унагаав. Төрийн ордонд хариуцлагагүй үг, хэрүүл хов жив, хувийн өс хонзонгоо ил цагаан дэлгэх улс төрчид төрийн нүүр царайг төлөөлж болохгүй. Хууль тогтоохоосоо илүү хууль зөрчиж, ёс суртахуунаа гээсэн гишүүдтэй парламентад ёс зүйн хариуцлага тооцох цаг иржээ. Монгол төрд ёс зүйг эргүүлж авчрахгүй бол, Төрийн ордон төр биш – хэрүүл шуугианы тайз болж хувирна.

Г. ЗАНДАНШАТАРЫН ЦУСАН НҮҮДЭЛ

2024 оны УИХ-ын сонгуульд 1-р тойрогт ялагдал хүлээсэн Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгодог нь буруу болсон тухайг улстөрийн хүрээнийхэн шаагилдаж түүнийг огцруулах бичгийг өчигдөр өргөн барив. Учир нь мань Г.Занданшатарыг гүйцэтгэх засаглалын тэргүүн болчихоод парламентын засаглал руу халдаж, хууль тогтоомжийг зөрчин, эдийн засгийг доройтуулж нэр бүхий компанийн эрх ашигт үйлчилж, нийгмийг эмх замбаараагүй байдал руу түлхэнэ гэж хэн санах билээ дээ. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарт алдах зүйл нэгээхэн ч үгүй. Дээр хэлсэнчлэн тойрог бүү хэл албан тушаалын хэлтэрхий ч байхгүй хүн Ерөнхий сайдын суудалд үлдэхийн тулд улс орны эдийн засгийг доройтуулах, ард түмнийг хагаралдуулж дундаас нь ашиг хонжоо суудлаа авч үлдэх нь түүний туйлын зорилго. Эрх мэдлийн төлөө улайрч буй Г.Занданшатар суудалтайгаа үлдэхийн тулд ямар ч гэмт хэрэгт хэнийг ч хамаагүй гүтгэж чаддагийг улсаараа харлаа. Аль ч улсад ялагдсан улстөрчөө гүйцэтгэх засаглалын тэргүүн болгодоггүй жамтай. Уг нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвших үед нь ялагдсан хүн Ерөнхий сайд байж болохгүй хэмээх зарчмыг УИХ-ын гишүүд ярьж байсан ч гүйцэтгэх засаглалын тэргүүн болж байв. Ямартай ч Г.Занданшатар ардчилсан парламентын засаглал руу халдаж байгаа үйлдэл нь эрх мэдэл албан тушаалын төлөө хэнийг ч хөнтөрч мэдэх аюултай хүн гэдгийг болж буй үйл явдлууд харуулж байна. Эцэст нь эрх мэдлийн мөсөн оройд хүрэх Г.Занданшатарын цусан нүүдэл хэнийг хэзээ ямар гэмт хэрэгт гүтгэх нь цаг хугацааны асуудал боллоо.

ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 40 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сэлбэ, Дамбадаржаа дэд төвийг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна. Тус 63 МВт дулааны станц нь ачааллынхаа 29 МВт-ыг Дамбадаржаа руу хангах бөгөөд үлдсэн 34 МВт-аар Сэлбэ хотын хойд хэсгийн орон сууцыг хангахаар төлөвлөсөн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр барилга угсралтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, конвейерийн барилга, захиргаа аж ахуйн барилга, хими ус бэлтгэлийн барилга, механик цехийн барилга зэрэг 10 гаруй үндсэн болон туслах барилгын газар шороо, төмөрбетон суурийн ажлыг гүйцэтгэсэн. Мөн 86 метрийн өндөр цутгамал төмөрбетон утааны яндангийн цутгалт болон өндөр температурт тэсвэртэй дотор өрлөгийн ажил дуусаад байна. Түүнчлэн дулааны станцын барилга угсралтад ашиглах гол тоног төхөөрөмжүүдийн гадаад захиалга хийгдэж, үндсэн зуухны тоноглолын 30 гаруй хувийг талбайд нийлүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар зуухны рамын угсралт болон бусад барилга байгууламжийн +0.00 түвшнээс дээших металл бүтээцийн угсралтын ажил хийгдэж байгаа юм. Дамбадаржаа дулааны станцын төслийг хэрэгжүүлэгчээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”, барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын хоёрдугаар металлурги групп корпорац” ажиллаж буй. Гүйцэтгэгч байгууллага 2025–2026 оны өвөл металл хийцийг угсарч, барилгуудыг бүрэн битүүлэх ажлыг хийнэ. Төслийн барилга угсралтын ажлыг ирэх оны наймдугаар сард дуусган, есдүгээр сараас туршилт тохируулгын ажлыг эхлүүлэх юм. Дамбадаржаа дулааны станц нь: Эргэлтэт буцламтгай үе давхаргат (CFBC) технологи бүхий 3х21 МВт хүчин чадалтай зуухтай. Зуухны ашигт үйлийн коэффициент 86 хувьтай. Хорт бодис, нарийн үнс, тоос зэргийг уутат шүүлтүүр болон шохойн чулуу ашиглан 95–98 хувь хүртэл бууруулах технологитой. Байгаль орчинд ээлтэй шийдэлтэй.

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.07) хуралдаанаараа эхлээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсний дараа Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг үргэлжлүүлэв. Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаан аар тус асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн төслийн талаар танилцуулсан. Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авах үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хэлэлцүүлэг гишүүдийн асуултаар үргэлжиллээ. Г.Лувсанжамц гишүүн, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын анги дүүргэлтийг бууруулж, хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулахаар 31 сургууль, 9 цэцэрлэг барихдаа нийслэлд 17 сургууль, 1 цэцэрлэг, орон нутагт 15 сургууль, 8 цэцэрлэг байгуулахаар төлөвлөснийг өөрчлөх саналтай байгаагаа хэллээ. Тэрбээр улсын хэмжээнд ачаалал нь хэтэрсэн сургууль, цэцэрлэгийн судалгаанд үндэслэн нийслэлд 25 сургууль, 4 цэцэрлэг, орон нутагт 7 сургууль, 5 цэцэрлэг барих нь зүйтэй хэмээн тооцсон байна. Уг саналтай холбогдуулан Сангийн сайд, Боловсролын сайд нар холбогдох тайлбарыг хийж, Улсын Их Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн. Г.Очирбат гишүүн зээлийн хэмжээ, бүтцийг тодотгоод, нийт зээлийг нөхцөлийг хөнгөлөлттэй болгох талаар судалсан эсэхийг тодруулж, Сангийн яамнаас хариулт авав. Зээлийн ерөнхий хэлэлцээр гэдгийг Б.Жавхлан сайд онцлоод “ Ерөнхий хэлэлцээрийг Улсын Их Хурал соёрхон баталсны дараа төсөл бүрээр тусгайлан хэлэлцээрт орно. Тэр үед хэлэлцээрийн эцсийн магадлан хийгдсэн дүн Азийн хөгжлийн банкнаас тавьдаг шаардлага, дүрмийн дагуу тогтоогддог” гэлээ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь техникийн болон мэргэжлийн боловсролын чанарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа салбаруудад чиглэсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын тогтолцоог орчин үеийн технологид суурилан бэхжүүлэх, Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх гэж байгааг Б.Уянга гишүүн тэмдэглэв. Үүнийг санхүүжүүлэх 20 сая ам.долларын задаргааг тодруулж, зөвхөн хөдөө аж ахуйн салбарт хэмээн төлөвлөсөн талаар лавлалаа. Хөдөө аж ахуйн салбар дахь хүний нөөцийн дутагдлыг арилгах чиглэлээр богино хугацааны сургалтуудыг хийх, түүнд шаардлагатай дадлагын орчныг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглон бий болгох, мэргэжлийн болон политехникийн коллежийн дэд бүтцийг сайжруулах боловсролын салбарын төсөл хэмээн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тайлбарлаад, холбогдох задаргааг дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ төрлийн хэлэлцээрийг урт хугацаанд хийж, өнөөдрийн түвшинд хэлэлцдэг болохыг Б.Тулга гишүүн хэлээд, “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжиж буйгаа хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс хэрэгжих дөрвөн төслийн нэг болох аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах эрчимжүүлэх төслийн талаар Ж.Чинбүрэн сайдаас, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын анги дүүргэлтийг бууруулж , хүүхд үүдийн суралцах орчныг сайжруулах төслийн хүрээнд Б.Наранбаяр сайдаас асуулт асууж, холбогдох тайлбар, хариултыг авсан. Байнгын хорооны дарга Р.Сэддорж зээлийн хүү, хугацааны талаар тодруулсан юм. Азийн хөгжлийн банктай байгуулах Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн 475 сая ам.долларын зээлийн эх үүсвэр нь хоёр өөр төрлийнх хэмээгээд ажлын хэсгээс “243.8 сая ам.доллар нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэр, зээл нь тогтмол 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. 231.2 сая ам.долларын зээл нь энгийн эх үүсвэрийн зээл бөгөөд SOFR дээр нэмэх нь 0 . 6 хувийн хөвөгч хүүтэй. SOFR ө нөөдөр 4.2 хувь байгаа, үүн дээр 0.6 хувь нэмэхээр 4.8 хувийн хүүтэй зээл. Хугацааны хувьд 25 жил, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй” хэмээн ажлын хэсгээс хариулсан. Монгол Улс "хөгжиж байгаа орны ангилал"-д орчихсон учраас цаашид нэн хөнгөлөлттэй зээл олдох магадлал эрс буурна гэдгийг Сангийн сайд нэмж тайлбарлаад, энэ удаа холимог нөхцөлтэй, ийм хэмжээний зээл авч байгаа нь нэг талдаа сайн үзүүлэлт болохыг тайлбарласан. Ийнхүү гишүүд асуулт асууж дуусмагц Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 23 гишүүний 65.2 хувв нь дэмжиж, санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Хуралдааны төгсгөлд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төслийн талаар танилцуулав. Эдийн засгийн сэргэлт, өсөлтийг дунд хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх нь өнгөрсөн жилийн мөнгөний бодлогыг боловсруулахад чухал зарчим, зорилт болж байсныг дурдаад “Энэ удаа ч бодлого, үйл ажиллагааг төлөвлөхөд энэхүү зорилт нь улам бүр ач холбогдолтой болж байна. Дэлхий нийтэд цахим шилжилт, олон улсын худалдаа, харилцаанд гарч буй өөрчлөлт, түүний нөлөөгөөр олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцоо, хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөлд байдалтай уялдуулан эдийн засгийн тогтвортой байдлыг дунд хугацаанд хадгалах, бэхжүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсрууллаа” хэмээсэн. Монгол Улсын эдийн засаг харьцангуй тогтворжиж, оны эхний хагаст 5.6 хувиар өссөн байна. Үүнд өнгөрсөн өвөл тохиосон зудын нөлөө арилж, хөдөө аж ахуйн салбар оны эхний хагаст 35.6 хувиар өссөн нь нийт өсөлтийн талаас илүү хувийг бүрдүүлсэн байна. Төмөр зам, орон сууцны барилгын ажил идэвхжиж, барилгын салбар 25.2 хувиар, үйлчилгээний салбар 4.5 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлжээ. Энэ оны сүүлийн хагаст зэсийн олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжих зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж, улмаар эдийн засгийн өсөлт 2025, 2026 онд 5-6 хувийн тогтвортой өсөлттэй байх хүлээлттэй байгаа гэв. Инфляцыг бууруулж, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч, инфляц энэ оны 2-7 дугаар сарын хооронд буурсан ч 8 дугаар сард дотоодын хүнсний үнийн нөлөөгөөр бага хэмжээгээр нэмэгдсэн болохыг танилцуулгад дурдав. Ирэх саруудад хүнсний үнийн нөлөөгөөр инфляц эрчимжиж болзошгүй байгаа ч цаашдаа алгуур буурч, 2026 онд зорилтот интервалд орох хүлээлттэй байгаа гэлээ. Түүнчлэн төлөвлөсөн бүтээн байгуулалтуудыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлага хэвээр байгааг тэмдэглэв. Дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлэх нь эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр алдагдах, төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханш, инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэйг дурдсан. Инфляцын зорилтыг хангахад мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлыг технологийн шийдлүүд ашиглан шуурхай шийдвэрлэх, улмаар ахиц дэвшил гаргахад анхаарч ажиллах нь чухал байгааг онцоллоо. Мөн гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийг тогтворжуулах нь үнийн савлагааг бууруулж, иргэд, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдын бодит орлогыг хамгаалсан нам, тогтвортой түвшний инфляцын орчин бүрдүүлэх суурь болохыг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулав. Дэлхий дахинд худалдааны бодлого, улс орнуудын харилцаа хурдтай өөрчлөгдөж байгааг тэрбээр дурдаад “Энэ нь глобал эдийн засгийн төлөв манай улсын гадаад эрэлт, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна. Нүүрсний экспортын орлого оны эхний 8 сард өмнөх жилийн мөн үеэс 2.7 тэрбум ам.доллароор багассан нь үүний илрэл болж байна. Гадаад худалдааны эргэлт саарч, урсгал дансны алдагдал тэлж буй энэ үед Засгийн газар, банкнууд болон хувийн секторын гадаад зээл, бондын эх үүсвэр нь гадаад валютын дотогшлох урсгалыг тэтгэж байгаа” гэв. Төлбөрийн тэнцлийн цаашдын төлөв нь эрдэс бүтээгдэхүүний үнэ, улс орнуудын тарифын бодлого, худалдааны түнш орнуудын эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарна гэдгийг танилцуулгад дурдсан. Манай улсын гадаад худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт цаашид саарах хүлээлттэй байгаа тул нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс бүтээгдэхүүний үнийн төлөв өөдрөг биш байгааг тэмдэглэлээ. Экспортын орлого буурч буй энэ үед макро бодлогын оновчтой хослолыг хэрэгжүүлж, урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах нь нэн чухал гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч онцолсон. Түүнчлэн аливаа томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг гадаад валютын нөөцөд нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр хэрэгжүүлэх нь чухал хэмээсэн. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа нам, тогтвортой инфляцын орчныг бүрдүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зээлийн нөхцөлийг эрэлт, нийлүүлэлтийг талаас нь судалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай арга хэмжээг тодорхойлох, бүтээгдэхүүний нэр, төрөл, хүрээг өргөжүүлэхэд шаардлагатай бодлого, зохицуулалтын арга хэмжээг тодорхойлоход онцгойлон анхаарсан гэв. Сүүлийн жилүүдэд нэмэгдээд буй геополитикийн хүндрэлээс үүдэн гадаад эрэлт саарах, экспортын гол түүхий эдийн үнэ хүлээлтээс хурдтай буурах зэрэг нь манай улсын экспортын орлого, валютын дотогшлох урсгалд сөргөөр нөлөөлж болзошгүйг дурдсан. Түүнчлэн нефтийн нийлүүлэлт саатах, цаг агаарын нөхцөл муудан, өвөлжилт хүндрэх, өвлийн улиралд эрчим хүчний нийлүүлэлтийн тасалдал үүсэх зэрэг нь инфляцыг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжилийг сааруулах эрсдэлтэй гэлээ. Гадаад, дотоод эрсдэл өндөр, тодорхой бус байдал өндөр байгаа ч Монголбанк ирэх жилийн инфляцыг 6 (+/-2 нэгж хувийн интервалтай) хувьд тогтворжуулж , 2027 оноос зорилтын голчийг 5 хувь болгож бууруулахаар мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгажээ. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газрын дэмжлэг, төсвийн мөчлөг сөрсөн бодлого голлох үүрэгтэй гэдгийг онцолж байв. Банкны эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх , бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ г үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна. Технологийн шинэчлэл, цахим шинэчлэлтийн эрин үед санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөр тооцооны дэвшилт арга хэрэгслүүд хурдтай нэвтэрч Төв банкны үйл ажиллагаа ч дижитал шилжилтэд хөл нийлүүлэх шаардлагатай болж байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч дурдсан. Иймээс үндэсний төлбөрийн системийн зохицуулалтыг боловсронгуй болгох, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжин ажиллахаар зорьж байгаа гэв. Түүнчлэн санхүүгийн системийн болзошгүй эрсдэлийг үнэлж, удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, төгрөгийн ханшийг уян хатан тогтоох зарчим, олон нийттэй харьцах үйл ажиллагаа болон банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний бодлогыг шинэчлэхээр төсөлд тусгажээ. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Пунсалмаа, Э.Батшугар нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс хариулт авч, төсөлтэй холбогдуулан үг хэлсэн. Тэтгэврийн зээлийн талаар Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа бодлогын талаар тодруулсан асуултад хариулахдаа Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч “Тэтгэвэр, цалин, хадгаламж зэрэг орлого барьцаалсан зээлийг олон улсдаа хэрэглээний зээл гэдэг. Тэтгэврийн зээлтэй холбоотой шийдвэр олон гарч байсан. Энэ төрлийн зээлийн нийт 700 орчим тэрбум төгрөгийн үлдэгдлийг тэглэж байв. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийн зээлийн нийт өрийн хэмжээ хэрэглээний бусад зээл дундаас харьцангуй өндөр өсөлттэй байгаа учраас анхаарал хандуулж, зохицуулах, эс бөгөөс хүндрэл үүсгэх нөхцөл бүрдэнэ хэмээн хүсэлт тавьж энэ дагуу хэрэглээний зээлийн ерөнхий зохицуулалтад оруулсан. Үүний дараа холбогдох талуудаас хүсэлт гарч, Улсын Их Хурлаас шийдвэрлэсний дагуу Монголбанк тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ерөнхий зохицуулалтаас гарсан. Өмнө нь хэрэглээний зээл 70/30 байгаад 60/40 болгон хатууруулсан. Өнөөдөр хэрэглээний зээлийн ерөнхий зохицуулалтаар өр, орлогын харьцаа 50/50 байна. Энэ зохицуулалтаар тэтгэврийн зээлийн харилцаанд хүндрэл үүсэж байгаа талаар хөнддөг. Олон улсын түвшиндээ тэтгэврийн зээл гэдэг ойлголт байдаггүй, санхүүгийн ийм төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаггүй. Тиймээс Төв банкны зүгээс энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг аливаа нэг арилжааны банк гаргах бол дотоод нөхцөлөөрөө санал болгох нь зүйтэй хэмээн үзсэн. Монголбанкны тухайд бол энэ төрлийн зээлийг хэрэглээний зээлийн ангилалд оруулсан, гаргасан гэдгээр л оролцоо, шийдвэр байсан” гэв. Арилжааны банкууд аж ахуйн нэгж, иргэдэд зээл олгохоос илүүтэй төрийн татаастай шийдвэрүүдийн дагуу зээл олгож байгаагаас инфляц өсөж, үүний улмаас бодлогын хүү нэмэгдэн, Төв банкны үнэт цаас хэлбэрээр арилжааны банкууд мөнгөө байршуулж байгааг Б.Пунсалмаа гишүүн тайлбарлав. Үүнээс үүдэн иргэд, ахуйн нэгжид олгох зээлийн хүртээмж хумигдаж байгааг хэлээд Төв банкны үнэт цаас хэлбэрээр хэр хэмжээний мөнгө төвлөрч байгааг, үүний хүүд хэр хэмжээний мөнгийг жилд олгож байгааг лавлав. Мөн тэрбээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг задлах, тэдгээрийн хэрэглээг задлах нь мөнгөний бодлогод нөлөө үзүүлнэ буюу инфляцыг бууруулахад зохих нөлөө үзүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийллээ. Энэ оны 8 дугаар сарын статистикаар нийт банкнаас олгосон зээлийн нийт хэмжээ 42.2 их наяд төгрөг гэдэг баримтыг Монголбанкны ерөнхийлөгч хариултынхаа эхэнд дурдаад “”Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV аян”, “Шинэ хоршоо” зэрэг Засгийн газраас хүүгийн дэмжлэгтэй зээлийн сүүлийн хоёр жилийн хугацаанд олгосон хэмжээ нь 3.2 их наяд төгрөг. Нийт зээлийн 5-6 хувь юм. Засгийн газар хүүгийн татаасыг олгодог учраас эдгээр зээлд Монголбанкаас ямар ч оролцоо байдаггүй” гэлээ. Энэ оны 8 дугаар сарын эцсийн байдлаар Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 7.4 их наяд төгрөг байгааг тэрбээр хэлээд, бодлогын хүүгээр хүү төлдөг учраас Монголбанкны санхүүгийн тайланд томоохон дарамт болдог хэмээлээ. Нийт алдагдлын талаас илүү хувь нь үнэт цаасны хүүгийн зардал гэв. Төсөв тэлэхээр эдийн засаг руу мөнгө нийлүүлэгддэг, гадаадын томоохон хөрөнгө оруулалтаас мөн мөнгөний нийлүүлэлт нэмэгддэг нь тэнцвэртэй байдлыг алдагдуулах эрсдэлтэй тул үүнийг зохицуулах үүднээс Төв банкны үнэт цаас гаргах бодлогын арга хэрэгсэл ашигладаг болохыг тайлбарласан. Э.Батшугар гишүүн Зээлийн мэдээллийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийн хэрэгжилттэй холбоотой иргэдээс гаргаж буй санал, гомдлын талаар тодруулсан. Иргэдийн онооны системийг тооцдог аргачлалын талаар шалгаж, олон улсын жишгийн дагуу болгох шаардлагатай байгаа саналыг хэлэв. Зээлийн оноотой болгож, зах зээл дэх зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх үр дүнг дэмжих хүсэлтийг тэрбээр Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчид уламжиллаа. Дараа нь Байнгын хорооны дарга Р.Сэддорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.07) хуралдаан 09 цаг 55 минутад, гишүүдийн 56.3 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Найдалаа, Г.Лувсанжамц, С.Цэлмүүн, Ө.Шижир, О.Батнайрамдал, Х.Булгантуяа, Г.Очирбат, Э.Одбаяр, Ц.Баатархүү, Р.Сэддорж нар Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт, биржийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг тодруулсан юм. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар биржээр 12.5 сая тонн нүүрс, 4.1 сая тонн төмрийн хүдэр, 35 мянган тонн зэсийн баяжмал, 43 мянган тонн жоншны хүдрийн баяжмал арилжаалсан байна. Улсын төсвийг төлөвлөхдөө хэрэгжих арга хэмжээнүүдийг хэрхэн эрэмбэлдэг талаар асуухад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “ Засгийн газрын 14 мега төсөл, дөрвөн жилийн хөтөлбөрт орсон 149 төслийг Тэргүүн шадар сайдын тушаалаар баталсан макро эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, төслийн бэлэн байдлын үнэлгээ, санхүүжилтийн эх үүсвэрийн үнэлгээ, нийгмийн нөлөөллийн үнэлгээ зэрэг 4 бүлэг, 14 шалгуур үзүүлэлтээр 1-5 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлсэн” хэмээн хариуллаа. Багш, эмч тэргүүтэй төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжийн талаар гишүүд байр сууриа илэрхийлж, энэ чиглэлээрх төрийн бодлогыг тодорхойлох шаардлагатай гэдэг саналуудыг хэлж байв. Мөн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах, улмаар хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттай төлөвлөн, тухай бүр үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагын талаар санал, шүүмжлэл хэлж байсан. Багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлогын талаар тодруулсан гишүүдийн асуултад Н.Учрал сайд хариулт өгсөн. Улсын хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлийн төслийг Шинжлэх ухааны академийн их чуулганд танилцуулж, хэлэлцүүлсэн бөгөөд гол саналуудыг тусгасан гэж сайд хэлээд, энэ төсөл дэх гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхой болгоход онцгой анхаарч ажиллаж буйгаа дуулгав. Энэ хүрээнд багш, эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр хүний хөгжлийн талаарх тусгай бүлэг болгон тодорхойлж, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой тусгаж байгаа хэмээсэн. Энэ хүрээнд ажлын гүйцэтгэлийн үнэлгээ буюу гүйцэтгэлд суурилсан цалингийн системийг бодитой болгох боломж бүрдэнэ гэж тооцсон аж. Баримт бичгийн төлөвлөлт, боловсруулалт, шалгуур үзүүлэлт хангалтгүй байгаа талаар Г.Лувсанжамц гишүүн шүүмжилж, Хот байгуулалт, барилга,орон сууцжуулалтын яамнаас төсөл дэх арга хэмжээнүүдийн талаар тодруулж хариулт авсан. Гадаад зээлээр санхүүжиж буй орон сууцын төслүүдэд анхаарал хандуулах шаардлагатай гэдэг саналыг С.Цэнгүүн гишүүн хэлээд, ипотекийн зээлийн бодлого, хүртээмж, үр дүнгийн талаар, Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх санаачилгын эрсдэлийг, нийслэл дэх цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэрийн хүчин чадлаас давсан бүтээн байгуулалт хийж, цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэрийн ачааллыг хэт нэмэгдүүлж байгаа эрсдэлийг санууллаа. Нөхцөл байдал хүчин чадлаас нь 50 хувь хэтэрчихсэн байгаа бөгөөд дулаан хангамжийн тархмал эх үүсвэрүүдийг нэмж барихаар төлөвлөн, ажиллаж байгаа гэдэг хариултыг Эрчим хүчний сайд өгсөн. 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан иргэдээс, төрийн албан хаагчдаас цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байна гэж шүүмжилж байхад Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын багц дахь байр ашиглалтын зардал гэх зэрэг хэд хэдэн зардал нэмэгдсэн байгааг Х.Булгантуяа гишүүн лавлав. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын багцад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн өөрчлөлтийг дагаад шинжлэх ухааны салбар шилжиж ирсэн байна. Тодруулбал, 2000 орчим эрдэмтэн, судлаач, шинжлэх ухааны ажилтнууд тус сайдын багцад харьяалагддаг болсон гэх тайлбарыг ажлын хэсгээс өгсөн. Хуучин Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад харьяалагдаж байсан шинжлэх ухааны салбарын ажилтнуудын ажиллах нөхцөл, бололцоог зохих түвшинд нь хадгалах, нийгмийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх шаардлагын хүрээнд сайдын багцад шилжиж тусгагдсан байна. Урсгал зардлууд, үнийн өсөлттэй холбоотойгоор өсөж байгаа бол яг энэ хэмжээний ачаалал иргэдийн нуруун дээр ирж байгааг тооцох ёстой хэмээгээд цахилгаан, ус, дулаан хангамжийн урсгал зардлын нэмэгдэлтэй уялдуулан мөн хувиар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж болох эсэхийг Х.Булгантуяа гишүүн тодруулсан. Мөн хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас 1.6 тэрбум төгрөгөөс 31-32 тэрбум төгрөг болж нэмэгдэж байгаатай холбоотойгоор төрийн албан хаагчдын цалин, үйл ажиллагааны зардал энэ хэмжээгээрээ бас буурах ёстой гэдэг тооцооллыг тэрбээр дурдсан юм. Улсын Их Хурлын 52, 54 дүгээр тогтоолын дагуу төсвийн зарлагатай холбоотой хэд хэдэн өөрчлөлтийг 2026 оны төсвийн төсөлд тусгасан хэмээн Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж тодотгоод холбогдох дэлгэрэнгүй тайлбарыг өгсөн. Бодлогын шийдвэрээ тодорхой гаргаж, хэрэгжүүлж, улмаар үр дүн, эдийн засаг дахь нөлөөллийг бодитоор тооцдог байх шаардлагыг Г.Очирбат гишүүн хэлсэн бол ирэх оны улсын төсвийг төлөвлөхдөө иргэдийн амьдрал, ахуйд хэрэг болох, тулгамдсан асуудлыг ээлж дараатайгаар шийдэх арга хэмжээг тусгасан байх ёстой гэдэг байр суурийг Э.Одбаяр гишүүн илэрхийлээд 2026 оны төсвийн төсөлд энэ чиглэлийн хөрөнгө оруулалт, шийдэл тусгагдаагүй байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Засгийн газар 2026 оныг “Боловсролын жил” хэмээн зарласан ч төсвийн төсөл нь хэрэглээний, барилга байгууламжийн, авто замын төсөв болсон хэмээн Ц.Баатархүү гишүүн байр сууриа илэрхийллээ. Боловсролын яам ирэх жилд хамгийн олон барилгыг барих юм байна хэмээгээд ачааллын шинжилгээг хэрхэн хийснийг тодрууллаа. Сангийн яамны Хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Ж.Дэлгэржаргал хариулахдаа “Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжих дүн 3.2 их наяд төгрөг. Үүний 1 их наяд төгрөг нь шинэ хөрөнгө оруулалт юм. Шинэ хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарыг тэргүүнд тавьсан. Боловсролын салбараас 2026 оны төсвийн төсөлд 2.1 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалтын санал ирүүлсэн. Үүнээс холбогдох шаардлагыг хангасан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн хэрэгжих боломжтой төслүүдийг төсвийн төсөлд тусгасан” гэв. Сургууль, цэцэрлэгийн хэрэгцээг тодорхойлохдоо их өгөгдөлд суурилан шинжилсэн хэмээгээд шаардлагатай байршлуудыг Боловсролын яамтай хамтран тодорхойлсон гэв. Үүний дүнд ойрын 3 жилд сургууль байгуулах шаардлагатай 108 байршлыг тодорхойлсон бөгөөд 84 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутагт шаардлагатай байгаа гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Байнгын хорооны дарга Р.Сэддорж “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгоод, ерөнхий боловсролын сургуулийн бүх хүүхдийг хамруулах шаардлагатай гэдэг үндэслэл хэлээд энэ асуудлыг ирэх оны төсөвт тусгаж, шийдвэрлэх боломж бий эсэхийг тодрууллаа. Нийт 822 мянган хүүхдээс 1-5 дугаар ангийн 349.4 мянган хүүхдийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахаар 141.3 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн төсөлд тусгасан хэмээн Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж хариулсан. Үүн дээр дотуур байрны хүүхдийн үдийн хоолны зардал туссан гэдгийг тэрбээр хэллээ. 6-12 дугаар ангийн 448.4 мянган хүүхдийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах бол нийтдээ 196.2 тэрбум төгрөг шаардагдана гэдэг тооцооллыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр танилцуулсан. Хүүхдүүдийг сайн чанарын хоол, хүнсээр хангах асуудалд улс энэ хэмжээний төлөвлөлт хийх ёстой гэдэг байр суурийг Р.Сэддорж гишүүн илэрхийлсэн. Хэлэлцэж буй асуудалтай хоблогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, Ө.Шижир, Б.Найдалаа, О.Батнайрамдал, Г.Очирбат, С.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, Р.Сэддорж нар үг хэлснээр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийн хоёр дахь хэлэлцүүлгийн хийлээ. Иймд Эдийн засгийн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

З.ЭНХБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг өнгөрсөн долдугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхээр дахин хэлэлцсэн. Шүүхээс хэргийг прокурорт буцаасан бөгөөд Б.Энх-Амгаланг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон бол З.Энхболдыг хилээр гарахыг хориглох шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Улмаар анхан шатны шүүхийн шүүгчийн уг захирамжийг прокуророос эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм. Уг эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2025.10.07/ хэлэлцэхээр товложээ. Шүүх хуралдааны илтгэгч шүүгчээр С.Болортуяа, прокуророор Б.Энх-Эрдэнэ, Ч.Батзориг, өмгөөлөгчөөр Д.Батсүх, Б.Оюунбилэг, Д.Алтансүх, Ө.Цэрэндэжид, Б.Баатарсайхан нар оролцоно.

НИЙСЛЭЛИЙН ДНБ-ИЙ ХЭМЖЭЭ 55.8 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, МОНГОЛ УЛСЫН ДНБ-ИЙ 70 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн 76 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний салбарын 84, хуримтлалын 81 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг төдийгүй улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг нийслэл хот дангаараа үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байгаа юм. Нийслэлийн ДНБ арван жилийн өмнө буюу 2015 онд 14.7 их наяд төгрөг байсан бол өнөөдөр ийнхүү 50 их наяд төгрөг давлаа. 2015 онд 14.7 их наяд 2016 онд 15.7 их наяд 2017 онд 18.3 их наяд 2018 онд 21.8 их наяд 2019 онд 25.2 их наяд 2020 онд 24.2 их наяд 2021 онд 27.4 их наяд 2022 онд 33.9 их наяд 2023 онд 46.9 их наяд 2024 онд 55.8 их наяд болсон юм. Жилийн дундаж өсөлт 16.5 хувьтай байна.

1 ... 15 16 17 18 19 20 21 22 23 ... 370