НЭГҮҮН МЭДЭЭ
22 БАЙРШИЛД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ГАРЛАА

Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил ойртож байна. Үүнтэй холбогдуулан "Алтан намар-2022" хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл өглөө. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн есөн дүүргийн 22 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа юм. Иргэд, худалдаа эрхлэгчид асар, майхнаа бэлдэн оролцвол нэмэлт төлбөр, хураамж авахгүй. Дээрх үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүссэн иргэд, худалдаа эрхлэгчид хүсэлтээ дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст гаргах боломжтой юм.

С.МӨНХЧУЛУУН: БАНКУУД ХУУЛЬ ЗӨРЧИЖ ЗЭЭЛИЙН 1%-ИЙГ АВЧ БАЙНА

Банкууд зээл өгөхдөө нэг хувийн шимтгэл авдаг. Энэ нь тооцоо судалгаагүй гаргасан зүйл гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун хэллээ. Тэрбээр "Банкны зээлийн шимтгэл 1%-ийг судлах явцад ямар ч тооцоо судалгаа байхгүй, зүгээр л зээл гаргаж өглөө 1%-ийг нь өг гэдэг нь хэрэглэгчийн аргагүй байдлыг нь ашиглан, хясан боогдуулсан шинжтэй, нөгөө яригдаад байдаг тендер авч өгөөд хувь авдаг гэдэг шиг л харагдаж байна. Тиймээс банкнууд хуульд нийцүүлэн шимтгэл хураамжаа үндэслэлтэй тогтоож, иргэдээс хууль бусаар хураасан шимтгэл, хураамжаа эргүүлэн төлөх, эсхүл үндсэн зээлээс нь хасч тооцох хэрэгтэй" гээд дараах асуудлыг хөндөв. Иргэд бүгдээрээ 1%-иа авна гэвэл яах вэ? гайгүй явж байгаа банкны салбараа татаж унагаах гэж байна гэсэн асуулт, шүүмжлэл ирж байна. Хууль бусаар ашиг олж оршин тогтнодог салбар байж болохгүй. Салбар нь уначих вий гээд хууль зөрчиж, иргэдийг хохироосоор байгаа асуудлын хажуугаар чимээгүй амаа хамхиж, нүдээ аниад сууж болохгүй. Мөн "Банкнууд иргэдээс хууль зөрчиж 1%-ийг аваад, түүнийгээ иргэдэд буцаан зээлдүүлж эргэлдүүлээд хэд дахин ашиг олчихсон, хууль бусаар хураасан 1%-ийн шимтгэлээ буцаан төлөхөд эрсдэл хүлээхээргүй болсон байгаа. 30 хоногийн хугацаатай Албан даалгаврын биелэлтийн хариу ирсний дараа дараагийн арга хэмжээг авах болно" гэжээ.

БНСУ-ЫН ХИЛЭЭР НЭВТРЭХЭД МӨРДӨГДӨЖ БУЙ ЖУРАМ

БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас тус улс руу нэврэхэд мөрдөгдөж буй журмын талаар дараах мэдээллийг хүргэж байна. Энэхүү журам нь 2022 оны долоодугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж буй юм. Гадаадаас БНСУ-д ирж байгаа бүх зорчигчид PCR /48 цаг/ эсвэл RAT /24 цаг/-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч явах. Нисэх буудлын шалган нэвтрүүлэх хугацаанд өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн газрын шинжилгээ өгөх газарт хандах. Өвчний шинж тэмдэггүй бол Солонгос улсад байрлах байр, зочид буудал эсвэл өөрийн амьдрах гэртээ очих бөгөөд 24 цагийн дотор PCR шинжилгээ заавал хийлгэнэ. PCR шинжилгээний хариу гартал тухайн байрлаж байгаа гэр болон зочид буудалдаа хүлээх. PCR шинжилгээний хариугаа аваад Q-Code вэбсайтад (https://cov19ent.kdca.go.kr) оруулна. Хилээр орж ирснээс хойш 6-7 дахь өдөрт өөрөө бие даан түргэвчилсэн тестерээр шинжилгээ хийж үзэхийг зөвлөж байна. Аль болох олон хүнтэй газар очихоос зайлсхийж, амны хаалт тогтмол зүүх. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авна уу. 2022 оны зургаадугаар сарын 8-наас хилээр орж ирсэн зорчигчдыг тусгаарлан ажиглахгүй, хилээр орж ирсэн өдрөөс 10 хоног өөрийгөө хянах журам үйлчилж байна. Хилээр орсны дараа PCR шинжилгээ хийлгээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу 1 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 10 сая хүртэл воны торгууль ногдуулах журамтайг анхаарна уу.

17 БАЙРШИЛД ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ГАРЛАА

Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил ойртож байна. Үүнтэй холбогдуулан "Алтан намар-2022" төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл өглөө. Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх, даршлах боломжийг бий болгох, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч байгааг УБЗАА-наас онцолсон юм. УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал, Нийслэлийн зүгээс нийт 31 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн 17 байршилд 186 цэгт хүнсний ногооны худалдаа гараад байна. Хөдөө орон нутгаас ирж буй газар тариалан эрхлэгчдийн тооноос хамааран батлагдсан байршлуудыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй. ХҮНСНИЙ НОГООНЫ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОНО НХХААГ-ын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮЯ болон Сангийн яамны сайд нарын хамтарсан тушаалаар хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон. Энэ хүрээнд ХХААХҮЯ, НХХААГ, дүүргүүдийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсүүд хамтран 23 хоногийн сургалтыг зохион байгуулж, тариалан эрхлэгч иргэдэд мэдээлэл өгсөн. Мөнгөн урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуй нэгж нь цахим сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэхдээ газар тариалан эрхэлж буй газрын хэмжээ, тариалангийн төрөл, халдваргүйтгэл хийж, пестицид ашигласан эсэх мэдээллээ илгээх шаардлагатай. Мөн хөрс, усны лабораторийн шинжилгээнд орж, баталгаажсан бүтээгдэхүүнд урамшуулал олгох журмын зохицуулалттай байгаа. Дээрх зохицуулалтыг хийснээр өргөтгөсөн худалдаанд борлуулж буй хүнсний ногоо нь дундын зуучлалгүй буюу олны хэлдгээр ченжийн гар дамжихгүйгээр шууд тариаланчаас иргэдийн гарт хүрэх боломжтой юм. НОГООЧДООС ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР, ХУРААМЖ АВАХГҮЙ Өнөөдрийн байдлаар УБЗАА-наас тогтоосон дээрх 17 байршлын 15 байршилд 176 тариалан эрхлэгч хүнсний ногоо борлуулж байна. Ургац хураалт дөнгөж эхэлж байгаа тул цаашид байршлуудын тоог нэмэх боломжтойг албаныхан хэлж байлаа. Ногоочдоос ямар нэг түрээсийн төлбөр, хураамж авахгүй бөгөөд худалдаа эрхлэлтээс гарсан хог хаягдалтай холбоотой цэвэрлэгээ, үйлчилгээг нийслэлийн зүгээс үзүүлэх юм. Тиймээс тариалан эрхлэгч, худалдаачдыг орчин тойрноо цэвэрхэн байлгаж, цэвэр орчинд худалдаа эрхлэхийг хүслээ. Шинэ ургацын ногоо худалдаалж буй 17 байршлын жагсаалт: № Дүүрэг Байршил 1 Баянгол 4 дүгээр хороо, төмөр зам 1000 машины зогсоол 2 Баянзүрх 4 дүгээр хороо, Жуковын талбай 3 9 дүгээр хороо, Шар хадны эцэс хүнсний ногооны контейнер 4 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн баруун талд хүнсний ногооны контейнер 5 6 дугаар хороо, Бөхийн өргөө 6 Чингэлтэй 20 дугаар хороо, Зунжин бүсэд 7 2 дугаар хороо, Содон бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд 8 Сонгинохайрхан 9 дүгээр хороо, Баянхошуу шинэ эцсийн буудал, хүнсний ногооны контейнер 9 19 дүгээр хороо, Миний захын хажууд хүнсний ногооны контейнер 10 17 дугаар хороо, KFC-ын баруун тал 11 29 дүгээр хороо, Москва хорооллын хажууд 12 Сүхбаатар 6 дугаар хороо, ХУБТ-ийн хойд тал, Өлзий төвийн эсрэг талын хүнсний ногооны худалдааны контейнер 13 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж 4 байрны ард, хүнсний ногооны худалдааны контейнер 14 12 дугаар хороо, 32-ын тойргийн зам дагуу нийтийн эзэмшлийн талбай 15 16 дугаар хороо, Бэлхийн 33-н автобусны буудал дахь хүнсний ногооны худалдааны контейнер 16 Хан-Уул 2 дугаар хороо, Ажилчны алдар талбай 17 Багануур 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн урд талбай

Фүкүшимагийн химийн хог хаягдлыг Хоккайдо руу шилжүүлжээ

Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ойролцоо хадгалагдаж буй химийн хортой хог хаягдлыг Хоккайдо руу шилжүүлжээ. Хог хаягдлыг хоргүйжүүлэх зорилготойгоор ийн шилжүүлсэн нь нутгийн оршин суугчдын санааг зовоогоод байна. Эдгээр хог хаягдал нь хүний биед хортой полихлорт бифенилийн өндөр агууламжтай. Хоккайдо мужийн Муроран дахь цэвэрлэх байгууламжид уг хог хаягдлыг хоргүйжүүлэхээр авчирсан боловч иргэдийн эсэргүүцлийн улмаас төлөвлөгөөг хойшлуулаад байна. Тодруулбал, химийн хог хаягдлыг Муроранд авчирсныг эсэргүүцэж өчигдөр /2022.08.16/ 10 орчим иргэн байгууламжийн ойролцоо жагсчээ. “Бид нэг л удаа үүнийг хүлээгээд авчих юм бол ахин дахин хог хаягдал хүлээж авах шаардлагатай болно” гэж жагсагчдын ахлагч Сачико Окура хэлэв. Байгаль орчны яам хог хаягдлыг зайлуулахаас өмнө цацраг идэвхит бодисын хэмжээг тодорхойлсон аж. Ингэхэд аюулгүй байдлын стандартаас доогуур түвшинд байгааг нотолсон гэлээ. Түүнчлэн тээвэрлэлт, байршуулалтын явцад үе үе хэмжилт хийнэ гэж мэдэгдсэн. Полихлорт бифенил нэртэй хорт нэгдлийг 1972 оноос Японд үйлдвэрлэхийг хориглосон. Учир нь 1968 онд “Канеми Соко К.К.” нэртэй компанийн үйлдвэрлэсэн цагаан будааны хивэгний тос полихлорт бифенилээр бохирдсон байжээ. Үүний улмаас маш олон хүн хоолны хордлого болж байсан. Өдгөө уг бодисын агууламжтай хог хаягдлуудыг устгах ажлыг засгийн газраас хэрэгжүүлж буй. Эх сурвалж: JAPAN TODAY

45 гарааш буулгаж чөлөөлсөн газарт 200 хүүхдийн цэцэрлэг барина

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байршил дахь зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгаж байгаа. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус дүүргийн 10 дугаар хороонд байрлах 234-р цэцэрлэгийн урд талын 45 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг өчигдөр /2022.08.16/ хийлээ. Энэхүү чөлөөлсөн газарт нийслэлийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барихаар төлөвлөв. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 28 байршилд 417 гараашийг буулгаад байна. Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ

Амралтын өдрүүдэд уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Энэ сарын 15-22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Долоо хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр хур бороо багатай дулаан байх боловч, хугацааны сүүлчээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Хур тунадас: Энэ сарын 16, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Хугацааны сүүлчээр уулаараа нойтон цас орно. Салхи: Хугацааны эхэнд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 17, 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн зарим газраар, 20-21-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-ноос ихэнх нутгаар сэрүүснэ. Эх сурвалж: ЦУОШГ

Амралтын өдрүүдэд уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Энэ сарын 15-22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Долоо хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр хур бороо багатай дулаан байх боловч, хугацааны сүүлчээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Хур тунадас: Энэ сарын 16, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Хугацааны сүүлчээр уулаараа нойтон цас орно. Салхи: Хугацааны эхэнд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 17, 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн зарим газраар, 20-21-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-ноос ихэнх нутгаар сэрүүснэ. Эх сурвалж: ЦУОШГ

“Гурван бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна”

-Допингийн шинжилгээг хэчнээн бөхөөс авсан бэ. Энэхүү ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу? -Энэ жил Баяр наадмын тухай шинэчилсэн найруулгыг баталж, үндэсний бөх болон сурын харваанд оролцож байгаа тамирчдаас допингийн шинжилгээ авсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь тав болон түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч байсан бол энэ жилээс дөрөв болон түүнээс дээш давсан бөх, сурын шөвгөрсөн бөхчүүд буюу нийт 80 хүнээс допингийн шинжилгээ авсан. Нийт 80 хүний 16 нь харваач, 64 нь бөхчүүд байна. Допингийн шинжилгээг цагдаа болон тагнуулын байгууллагын хяналт оролцоотойгоор допингийн эсрэг үндэсний хорооны ажилчид авсан. Үүнийг хамгаалалтайгаар Солонгос улсын итгэмжлэгдсэн лабораторид илгээсэн. Эхнээсээ хариу нь ирж байгаа ч 80 хүний хариу бүрэн ирээгүй байгаа тул зохих журмаар нээж, хариутай танилцаагүй байна. Гадуур тодорхой бөхчүүд допинг хэрэглэсэн байна гэсэн ташаа мэдээллүүд явж байна.Одоогоор хэн нэгэн этгээд допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг асуудал дээр хариулт хэлэх болоогүй. 80 хүний 77-гийнх нь хариу ирсэн бол гурван бөхийн хариу ирээгүй байна. Хариу нь бүрэн ирэхээр зохих журмын дагуу олон нийтэд мэдээлэх болно. Шинжилгээг бид хийдэггүй тул шинжилгээ хийдэг байгууллагаас хариу ирэхээр ил болгоно. Допингийн эсрэг үндэсний төвд хариу ирэхээр хамтран мэдээлнэ. -Допингийн шинжилгээний хариу допингийн эсрэг байгууллагаар дамжин ирж байгаа. Тэгвэл хариуг дунд нь задруулахгүй байж чадаж байгаа юу? -Олон улсын итгэмжлэгдсэн байгууллагаас ирж байгаа материалыг солих наана, цаана болгох боломжгүй. Дараа нь допинг хэрэглэсэн бөхчүүдийн мэдээлэл натод орчихдог. Ямар нэг байдлаар хэрэглэсэн хүнийг хэрэглээгүй болгох ч гэдэг юм уу тийм зүйл байхгүй. Нэр бүхий гишүүдээс үндэсний биеийн тамирын спортын тухай хуульд өөрчлөлт оруулж допингийн эсрэг тодорхой өөрчлөлтүүдийг хийж байна. Тэмцээн уралдаанаа эх орондоо зохион байгуулдаг тул допингийн шинжилгээг түргэн шуурхай гаргадаг байх үүднээс өөрсдийн лабораторитой болох асуудал яригдаж байна. Мөн мэдээлэлтэй хэн ч танилцаагүй байна. Хий хоосон талцах, хуваагдах байдалд битгий оруулаасай гэж хүсэж байна. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн байгууллагаас хариу яагаад удаж байгааг бид мэдэхгүй. -Допингийн шинжилгээний төсөв гэж хэдэн төгрөгийн төсөв төсөвлөдөг вэ? -Жил жилдээ допингийн эсрэг үндэсний төв, бөхийн холбоо магадгүй өөрсдөө төлбөрөө төлөөд шинжилгээ хийлгэж байгаа. Мөн спорт, баяр наадмыг зохион байгуулж байгаа зохион байгуулагч тал зардлаа хариуцаад явдаг.

ОЛИМПЫН ГҮҮРНИЙ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦЫГ УГСАРЧ ЭХЭЛЛЭЭ

Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний гарц барих ажил хил гааль хаалттайн улмаас хойшлогдоод байсан. Тэгвэл саяхан металл хийцүүдийг тээвэрлэн авчирч, явган хүний гарцыг үндсэн гүүртэй угсрах ажил эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрийн бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилж дууссан. Одоогийн байдлаар явган хүний гарцын угсралтаас гадна үндсэн гүүрний урд талын “U” хэлбэрийн буцаж эргэх авто замын зүүн талын 40 метр, баруун талын 60 метр урт тулц хана болон суурийн хоёр үе бетон цутгалт хийж, авто замд хашлага суурилуулж байгаа юм. Олимпын гүүрийг барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Энэ хугацаанд 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламжийг цогцоор нь барьж байгуулсан бөгөөд нийт ажлын явц 95 хувьтай байна.

1 ... 178 179 180 181 182 183 184 185 186 ... 317