БАГА НАСНЫ ХҮҮ ҮЕЭЛЭЭ 61 УДАА ХҮЙТЭН МЭСЭЭР ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАХААР БОЛЖЭЭ

Өнгөрсөн оны наймдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Нарт хотхон”-д 13 настай Э гэх охин хутганы 61 удаагийн шархтай амиа алдсан хэрэг гарсан. Мөн түүний төрсөн дүү долоон настай эрэгтэй Э 11 удаагийн хутганы шархтай, биеийн байдал нь маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн.

Тухайн үед хэргийг хохирогч хүүхдүүдийн хажуу хашааны айлын хүү болох 11 настай Б үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэх мэдээллийг хуулийн байгууллагаас болон хорооны удирдлагууд хэлж байв. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэрэгт холбогдогч хүүхэд хуульд зааснаар 14 насанд хүрээгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан.

Тэгвэл хаагдсан дээрх хэрэг “задарч” дахин мөрдөн байцаалтад шилжжээ. Тодруулбал, 11 настай Б уг хэргийг үйлдээгүй байж болзошгүй шинэ нөхцөл байдлууд үүсэж, ийнхүү шалгаж эхэлсэн байна. Хэрэг үйлдэгдсэн газарт, хутганд ямар ч цусны толбо үлдээгүй буюу юу ч болоогүй мэт цэвэрлэсэн байсан нь 11 настай хүүхэд “ингэж чадах уу” гэдэг асуултаас шинэ нөхцөл байдал үүсэх шалтгаан тавигджээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.