СЭРЭМЖЛҮҮЛЭГ:ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛЖ БАЙСАН ХҮН ӨНДРӨӨС УНАЖЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сумд үйл ажиллагаа явуулдаг, автомшинаар ачаа тээвэрлэх, гадаад худалдааны чиглэлийн “Эм Би Эс транс” ХХК-ийн эзэмшилд хяналтын телекамер суурилуулж байсан хүн өндрөөс унаж гэмтжээ.

Өмнөговь аймагт оршин суудаг 34 настай А гэх залуу өргөгч кранаас унаж нуруу, хавирга нь гэмтсэн гэсэн оноштойгоор өдгөө сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Аливаа ажлыг хийхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын зааварчилгаа дутуу өгдөг, эсвэл хөдөмлөр хамгааллын инженер нь албан үүргээ зохих ёсоор биелүүлдэггүйгээс ажлаа хийж байсан жирийн ажилчин залуу эрүүл мэндээрээ хохирлоо хэмээн орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн юм.
Мөн өнгөрсөн амралтын өдөр өндрөөс унаж нас барсан золгүй осол Төв аймагт гарчээ. Тус аймгийн Зуунмод сумын нутаг, “Манзушир өргөө” орон сууцын хорооллын нэгэн айлын тагтан дээр нас барсан хүн байна” гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн гэнэ. Цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийхэд нэгэн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дөрөвдүгээр давхрын тагтнаас өөр айлынх руу унаж нас барсан байжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.