Д.ОДЗАЯА ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИНФЛҮҮНСЕРҮҮДИЙН НЭГ БОЛЛОО

Монголын анхны 1 сая дагагчтай инфлүүнсер Д.Одзаяа дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болжээ. Тодруулбал, хамгийн том хэмжээний инфлүүнсерүүдийн наадам “Жинкон”  өнөөдөр болж өндөрлөжээ. Шалгуур өндөртэй эл наадамд сайн үйлсээрээ түүчээлдэг Д.Одзаяа шагнал хүртэж, монголын биш дэлхийн нөлөөлөгч гэдгээ батлалаа.

Тэрбээр 14 жилийн туршид нэвтрүүлэгч хийсэн бөгөөд 11 жилийн туршид сошиалд контент бүтээжээ. Ингэхдээ тэрбээр сайн үйлсийн аянг нийтэд дэлгэрүүлэхээс гадна, эмнэлэг, тэр дундаа эх хүүхдийн өрөө тохижуулах ажлыг санаачилж байв. Д.Одзаяагийн “Бэлэг” нэвтрүүлгийг андахгүй хүн Монголд байдаггүй. 

Эл нэвтрүүлэг нь ирэх онд 10 жил болох гэж байгаа. Энэ хугацаанд бусад байгууллагуудтай хамтран 18 мянга гаруй хүнд гадаадад суралцах эрх, гоо сайхан, буцалтгүй тусламж гээд 3.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий зүйлсийг бэлэглэжээ. Мөн өөрийн зүгээс Монголынхоо бүх хавдартай хүүхдүүдэд хэрэгцээтэй хүнсийг тарааж байсан билээ. Мөн хорт хавдартай тэмцэж буй айл өрхөд хэрэгтэй хүнс тэжээлийг ч сар бүр бэлэглэсээр иржээ. Сонирхуулахад, Солонгосын хамгийн том гэгдэх “Жинкон” наадам 2020 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 163 дэлхийн шилдэг инфлүүнсерүүдийг тодруулжээ. Ингэхдээ анх удаа манай улсаас дэлхийн хэмжээний инфлүүнсер сонгогдож байгаа нь Д.Одзаяа. Өндөр шалгуур дундаас тодорч буй Монгол инфлүүнсер тэрбээр өдгөө фейсбүүк болон инстаграм хаягтаа тус бүр 1.2 сая дагагчтай, эрчээ алддаггүй контент бүтээгч.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.