НЭГҮҮН МЭДЭЭ
УРИАЛГА

Үер, усны гамшгийн нөхцөл байдал үүсээд байгаа энэ цаг үед "Шунхлай Групп"-ийн харъяа компаниуд нэгдэж нийт 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Нийт аж ахуй нэгж, иргэд, олон нийт та бүхнийг сонор сэрэмж өндөр байж, гамшгийн нөхцөл байдлын эсрэг шуурхай арга хэмжээ авч, бүхий л хүчин чармайлтаа нэгтгэн ажиллахыг уриалж байна.

НАРНЫ ЗАМ, ҮЙЛДВЭРЧНИЙ ГУДАМЖНЫ АВТО ЗАМЫГ ХААЛАА

Нийслэл хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Тодруулбал: Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ хүртэлх Нарны зам, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо буюу Механик тээврийн сургуулийн уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамжны авто зам, замын байгууламжийг долоодугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн нөхцөл байдал тогтворжих хүртэл хааж байна. Иймд иргэд та бүхнийг шаардлагагүй бол авто замын хөдөлгөөнд оролцохгүй, машинаа аюулгүй газар байрлуулахыг уриалж байна. Учир нь хайрга, шороо, элс ачиж байгаа машин түгжрэлд орж, цаг хугацаа алдах эрсдэл үүсээд буй.

Д.СУМЪЯАБАЗАР: СЭЛБЭ ГОЛЫН АЙ САВЫГ ХААЖ БАРЬСАН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУДЫГ НУРААХ ШИЙДВЭР ГАРГАНА

Сэлбэ голын далан дахин сэтэрч үерийн ус орон сууцууд болон өнөө өглөө Улаанбаатар буянгийн зүүн талын авто зам руу урсан орлоо. Алба хаагчид үерийн даланг хүчитгэхээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана. Сэлбэ голын дагуух урсцыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна" хэмээв.

ҮЕРТ АВТСАН ЗУСЛАНГИЙН БҮСИЙН ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

Зуслангийн бүс дэх иргэдийг ОБЕГ-аас нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч байгаа талаар мэдээлэл хийлээ. Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Бэхбаяр "Шарга морьт, Гоодойн ам, Ар согоотын үерийн аманд буусан 130 орчим айл үерт автсан. Ихэнх айл нь эзэнгүй байсан. Өчигдөр шөнө 100 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж түр байранд орууллаа. Гал унтраах 34, 74 ангийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Одоогийн байдлаар 10 гаруй дуудлагатай байна. Зарим айлд хүрч очоогүй байна. Сэлбийн даланд хүн хүч их орч байгаа учир энэ хавьд шуудуу тавих боломжгүй байна. Санзай Хандгайт, Бэлх гол дагуу буусан айлуудын хохирлын үнэлгээг хийж байна" гэв. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Үргэлжилсэн борооны улмаас зуслангийн бүсэд үерт автсан байна. Голын сав дагуу маш олон айл байна. Өчигдөр шөнө албаныхан эрсдэл бүхий 18 газарт үүрэг гүйцэтгэсэн. Одоогоор найман цэгийн нөхцөл сайжраад байна.Сэлбэ гол дагуух далангаар ус давж гарах тохиолдол гараагүй. Усны түвшин 15-20 см нэмэгдсэн" хэмээв.

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛБАЛ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХОРИГ ТАВИНА ГЭВ

Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр "УИХ-ын нэр бүхий гишүүдээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан нь олон нийтийн дунд маргаан дагуулж байна. Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаач, ард иргэдийн санал бодлыг авч байх зарчим баримтлах ёстой. Иймээс энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталбал хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Г.Занданшатарт санууллаа" гэж мэдээллээ.

НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ҮЕРИЙН ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ АЖИЛД ТАТАН ОРОЛЦУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотод үүсээд буй үерийн гамшигтай тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргээн босголтын ажилд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдийг татан оролцуулж байгаа нь нийтийн ашиг сонирхолд нийцсэн, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тустай ажил болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэ хүрээнд Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн 10 байршилд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 200 гаруй этгээдээр Сэлбэ, Дунд голын дагуух үерийн далан босгох болон зам талбайн цэвэрлэгээний ажлыг хийлгэж байна хэмээн мэдээллээ.

ЗГ: ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ҮЕРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЖ УОК-Т ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Нийслэл Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцууллаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс төвийн зургаан дүүрэгт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. Үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах, хүч нэмэгдүүлж ажиллахыг Ерөнхий сайд Улсын онцгой комисст үүрэг болголоо. ЦУОШГазраас 2023 оны долоодугаар сарын 1-нээс Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн бороо орж, долоодугаар сарын 3-ны өдрөөс төвийн аймгуудын нутагт идэвхжиж, цаашид энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг мэдээллээ.

БУЛГАН АЙМГИЙН НАМ БУС ЦАГДАА НАР ЦАЛИНГАА ХАСУУЛЖ , НАМ ДАГАСАН ЦАГДАА НАР ЦАЛИНГАА НЭМҮҮЛДЭГ !!!

Цагдаагийн алба хаагчдыг нохойд барьдаг мод болгож гамшиг ослын үед ч ажиллуулж буй зураг үер усны гамшгийн энэ цаг үед олон нийтэд ил болж шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл цагдаагийн алба хаагчдыг иргэдтэй нь хагаралдуулж эвдрэлцүүлж эрх баригчид өөрсдийн хувийн хамгаалалтын алба шигээ ашиглах болсон энэ цаг үед МАН төрийн цагдаагийн нэр төрийг шороотой хутгасаар буй... Үүний нэгэн жишээ Булган аймагт өрнөж буй бөгөөд Булган аймгийн цагдаагийн газраас алба хаагчдынхаа цалинг үндэслэлгүйгээр хасдаг танадаг байдал удаа дараа давтагдах болжээ. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрөгч 06-р сарын цалингаас нь үндэслэлгүйгээр 42 алба хаагчийнхаа цалинг хассан байна. Харин намын хамааралтай танил тал бүхий алба хаагчдын цалинг үндэслэлгүйгээр нэмж олгодог гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Зурагт : Булган аймгийн цагдаагийн газрын даргын тушаал болон цалингаа хасуулсан алба хаагчдын цалингийн мэдээлэл зэргийг хавсаргав.

МАРГААШ БУЮУ МЯГМАР ГАРАГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ

Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-аас зуны шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулан маргааш буюу 7-р сарын 4-ний мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРИЙГ НАЙМДУГААР САРЫН ЭХЭЭР НЭЭНЭ

Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм. Хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн. Шинэ гүүрийн бүтээн байгуулалтын ажил 92 хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын эхээр нээхээр төлөвлөж байна.

1 ... 145 146 147 148 149 150 151 152 153 ... 370