НЭГҮҮН МЭДЭЭ
ЗҮРХ СУДАС, ЧИХРИЙН ШИЖИН, УУШГИНЫ ЭМГЭГ БОЛОН ХАВДРЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ 19 ТӨРЛИЙН ЭМИЙГ 100%-ИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОЖ БАЙНА

ЭМДЕГ Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна. Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болсон. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

CARIBBEAN OF THE CUBABA НЭГДСЭН ШИНЭ ЖИЛ МОНГОЛД АНХ УДАА

CUBABA АХМАД -ЫН ХӨЛӨГӨӨР АЯЛАХАД ТА БЭЛЭН ҮҮ ! ЭНЭ ҮДШИЙН АЯЛАЛД Арлын үзэсгэлэнт охидоор угтуулан Хаана ч болж байгаагүй гайхамшигт нээлт Олон улсын алдарт үзүүлбэрчид болон орос охидын Алдарт дуучидтай цэнгэж Далайн дээрэмчдийн амь өрссөн үзүүлбэрүүд Халуухан өвлийн өвгөн Тачаангуй цасан охидтой ТӨСӨӨЛӨШГҮЙ ЕРТӨНЦӨД ТАВТАЙ МОРИЛ CUBABA Cubaba Caribbean Харилцах утас: 9090 9027, 95130912

ЖАГСАГЧДАД ГЭР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЛОО

Хотын дарга өчигдөр оройноос том оврын автобус гаргаж жагсагчдыг дулаан байлгах арга хэмжээг авсан.Төв талбайд жагсаж дуу хоолойгоо хүргэж байгаа иргэд гэр барих зөвшөөрөл хүссэн ч холбогдох албаныхан татгалзсан хариуг өгөөд байсан билээ.Тэгвэл өнөөдөр НЗДТГ-аас гэр барих зөвшөөрлийг олгожээ.

ГАЛЫГ УНТРААХАД УБТЗ ИДЭВХТЭЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Өчигдөр өглөө Дархан-Уул аймаг дахь “Тэс петролиум” ХХК-ны 2000 тонны шатахууны нөөцийн сав шатаж, ОБЕГ-ын Гал түмэртэй тэмцэх газраас УБТЗ-д уг галыг унтраахад дэмжлэг хүссэнний дагуу Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга бөгөөд Гамшгаас хамгаалах штабын даргын тушаалаар Зүүнхараа дахь УБТЗ-ын Галын галт тэрэг галын голомтод шуурхай очиж ажилласан байна. УБТЗ-ын галын галт тэрэг галын голомтод ажиллаж байгаа галын машинуудыг усаар хангах гол зорилгоо амжилттай биелүүлж 17:00 цагийн орчим галын голомтыг даржээ. Галыг унтраахад УБТЗ-аас нийтдээ 32 хүн оролцлоо гэж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээлэв.

ЧУЛУУ ШИДЭХЭД НҮҮРСЭН ДЭЭР 60 ГАРУЙ ХҮНИЙ ТОЛГОЙ Л ХАГАРНА

УИХ-ын Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хүсэлт гаргаж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хэлсэн үгэндээ, “Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж байна. Хэрвээ үнэн бол дэмжмээр байна. Гэхдээ ямар нэгэн хулгайч, ямар нэгэн буруу зүйлтэй тэмцэхдээ энд сууж байгаа хэдэн гишүүдийн нэрийг ээлжилж хэлчихдэг. Ингээд ажил чинь нураад байгаа юм шүү дээ. Яг чулуу шидэхэд нүүрсэн дээр 60 гаруй хүний толгой л хагарна. Юунаас айгаад, яагаад юмыг шударга хийж чадахгүй байгаа юм бэ, та нар. Яагаад аалзны тор шиг хоорондоо сүлжилдээд, нэг нэгнээ нэг нэг юмаар нь барьцаалчхаад байгаа юм бэ” хэмээв.

ГУРИЛЫН ҮНЭ НЭМСЭН КОМПАНИУДАД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭН ШАЛГАЖ БАЙНА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас буудайн гурилын үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, нөөц хангамжийн байдлыг судлан тогтоох, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор агентлагийн даргын удирдамжтай хяналт шалгалт хийж байна. Гурил үйлдвэрлэгч 10 аж ахуй эрхлэгч, хоёр ТББ-ыг хамруулж хяналт шалгалтыг явуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэл болон гурил үйлдвэрлэгчдээс ирүүлсэн санхүүгийн баримтуудад шалгалт хийлээ. Хяналт шалгалтын явцад шаардлагатай тайлбар мэдээлэл, баримт материалыг дурдсан хугацаанд ирүүлээгүй “Өгөөж гурил” ХХК болон “Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо”, “Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-д хяналт шалгалтад саад учруулсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 6-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авлаа. Шалгалтын явцад “Улаанбаатар гурил”, “Алтан тариа”, “Од групп” ХХК-ууд буудайн гурилын үнийг нэгэн зэрэг нэмсэн үйлдэл нь нийтийн ашиг сонирхолд харшилсан эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байх тул зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН АВЛИГА ӨГӨХИЙГ ЗАВДСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудад авлига өгөхийг завдсан гэх ү ндэслэлээр шалгагдаж байгаа, гэм буруутай эсэхийг шүүхээс тогтооно хэмээсэн. АТГ-ын дэд дарга Г.Азжаргалаас УИХ-ын гишүүнийг шалгаж байгаа эсэхийг тодруулахад: ” Энэ хэрэг шалгагдаж байгаа. 2020 оны тавдугаар сард шалгагдсан санагдаж байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа гэм буруутай эсэхийг тогтооно” гэв .

ГАШУУНСУХАЙТ ДАХЬ НҮҮРС ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ШИЛЭН БОЛСОН

Улсын Их Хурал(УИХ)-ын Эдийн засгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Ганболд "Бөмбөлгийн зөвшөөрлийг боомтын зөвлөл өгдөг. Зөвлөлийн дарга нь Сангийн сайд Б.Жавхлан" хэмээсэн. Уг мэдээллийн дагуу Сангийн яамнаас "Хилийн тухай хуульд Улсын Их Хурлаас 2022 оны наймдугаар сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр Хилийн боомтын үндэсний зөвлөлийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн даргалдаг байсныг Боомтын сэргэлтийн үндэсний хороо болгон өөрчилж, Боомтын сэргэлтийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн даргална гэж Гашуунсухайт дахь нүүрс экспортын тээвэрлэлт болон Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, тээврийн жолооч нарын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор "Гашуунсухайт дахь тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарын 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн хамтарсан тушаалаар баталсан. Тус журамд туссанаар битүүмжлэгдсэн тээврийн баг буюу /Бөмбөлөгт тээвэр/ үүсгэх ажлыг Гашуунсухайт боомт дахь өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий холбогдох төрийн байгууллагуудаас бүрдсэн Шуурхай штаб хариуцан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бөмбөлөгт тээврийг үүсгэх, үйл ажиллагаанд нь улс төрийн албан тушаалтан буюу сайд оролцож шийддэггүй" гэсэн тайлбарыг өглөө.

Т.ДОРЖХАНД: НҮҮРСНИЙ ХУЛГАЙД 40-45 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГО АЛДСАН ГЭДГИЙГ БИ НОТОЛЖ ЧАДНА

УИХ-ын гишүүн Т.Доржханд, “ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас авхуулаад манай эрх барьж байгаа намынхан ч 40 их наяд төгрөг гэж юу яриад байгаа юм бэ, хэлсэн үгэндээ уучлал гуй ч гэх шиг сонин юм яриад байна. Сөрөг хүчин сөрөг хүчин шиг бай. Би ардчилсан нам руу нэг ч үг хэлж үзээгүй шүү. Өнөөдрийг хүртэл энэ хулгай дээрмийн талаар би ярьсан нь үнэн. Нүүрсний хулгайн тооцооллыг яг нарийн тооцож гаргахад 40-45 их наяд төгрөгийн орлого, 10 их наядын татвараа алдчихаад байгаа нь бодитой. Би нотолж чадна. Энэ мэдээллээ хэвлэл мэдээллийнхэн болон ард иргэдэд нээлттэй мэдээлнэ. Энэ миний хийдэг ажил. Харин гэв гэнэт бүгдээрээ Т.Доржханд иргэдийг төөрөгдүүлж, худлаа мэдээлэл тараалаа гэх юм. Тийм юм байхгүй шүү” хэмээв. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Нүүрсний хулгайн хэргийн талаар ганцхан УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэж байгаа. Тэр хүнээсээ асуу” гэх тайлбарыг өгсөн.

АХАА БИД ДААРЧ БАЙНА ХЭРЭГТНҮҮДЭД ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭЭД ӨГӨӨЧ

Нүүрсний хэрэгт хариуцлага тооцуулахаар иргэд төв талбайд 5 дах өдрөө жагсаж байна.Өвлийн энэ тэсгэм хүйтэнд бяцхан үрсдээ зөв сайхан нийгмийн үлдээхийн төлөө нялх биетэй ээжүүд дуу хоолойгоо хүргэхээр цуглажээ.Тэмцдэггүй улс мөхдөг шиг бид нялх балчраасаа авхуулаад өтгөс буурай хүртлээ бугшсан нийгмийн идээ бээрийг шахаж эрүүл хариуцлагатай нийгмийг цогцлоохын төлөө төв талбайд гарч иржээ.

1 ... 122 123 124 125 126 127 128 129 130 ... 314