ЕРӨНХИЙ САЙД АСАН Ч.САЙХАНБИЛЭГ, Т.БАДАМЖУНАЙ, Н.УДААНЖАРГАЛЫГ АЛБАДАН АВЧИРНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.Хуралдаанаар:

 -Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
 -Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам,
 -Эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношилгооны явц, түүний мөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар зэрэг 17 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрээр шувуу ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээллээ:

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, Тугчингийн Болормаа, Тэгшбаярын Ариунболд, Отгонбаатар, Мөнхзул, цагдаагийн хэлтсийн дарга асан Үржинбадам,  Сандагдоржийн Төмөрбат, Пандийгийн Болортуяа, Төмөрсүхийн Отгонбаатар, Батсуурийн Мөнхзул, Туяагийн Даниэл, Цэдэнбалын Учрал (хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн), Бундарцэгийн Алтанцэцэг, Александр Евгеневич Новошилов, Лувсанноровын Алтантулга Ванчигдоржийн Түмэнжаргал, Өлзийсайханы Хонгорзул, Жамъянгарвын Отгонбаатар, Ганзоригийн Мягмаржав, Даваадоржийн Отгонцэцэг, Талелханы Авжат, Буянзаяагийн Билгүүн,   Шалийн Жандос,  Батдамдингийн Баттулга, Нанзаддоржийн Билэгбаатар, Магсарын Чимэддорж, Батмөнхийн Учрал, Мөнхтуяагийн Жавхлан,   Авирмэдийн Ганзориг,   Цэдэндоржийн Цэрэнчимэд, Нямдаваагийн Сувд-Эрдэнэ, Цогбаярын Амархүү, Дулмаагийн Лүндээдорж, Цэвэлмаагийн Алтанцэцэг, Буяндэлгэрийн Нямдаржаа, Дэнзэнгийн Нандинцэцэг,  Дамдинсүрэнгийн Төгс-Эрдэнэ, Кэвин Майклын Болор-Эрдэнэ,  К.Наурызбек,  Баатарчулууны Хосбаатар,   Дашаагийн Батхишиг,  Төгсмандын Жавзанноров нарыг эрэн сурвалжилж байна. Тэд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан тул ГХЯ-ны тусламжтайгаар авчирна. Мөн БНХАУ-ын  хоёр иргэн бий. Нийт 92 хүн бий. Тэдний долоо нь шалгуулж байхдаа,  Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлийн шатанд буюу яллагдагчаар татахаас өмнө зугтсан. Тэднийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорт хүргүүлнэ. Тогтоолыг баталсны дараа эрэн сурвалжлах ажиллагаа эхэлнэ.  

Бид өчигдөр АТГ-ын удирдлагуудтай уулзсан. Өнөөдөр би улсын Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлнэ. Учир нь тэдний авсан, таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна. Хилээр гарахыг нь хориглосон ч гараад явчихсан. Цаашид энэ чиглэлд ямар арга хэмжээ авч болох, мөрдөгчийн саналаар энэ хүмүүсийн гадаад паспортын хөдөлгөөнд хязгаар тогтоох  боломж байна уу гэсэн агуулгатай албан бичиг илгээлээ. Мөрдөгчийн санал ирвэл УЕП эдгээр хүмүүсийн паспортыг түдгэлзүүлнэ. Хууль зүйн сайд сайд дур мэдэн иргэдийн гадаад паспортыг түдгэлзүүлэх эрхгүй.   

Бид 23 улстай харилцан туслалцах эрх зүйн гэрээтэй. Тэдгээр улсаас тусламж хүснэ. Мөн Интерполын шугамаар эрэн сурвалжилж буй хүмүүсээс 22-ыг нь улаан булантад, үлдсэнийг нь хөх булантад зарласан. Оргон зайлсан хүмүүсийн 80-90 хувь нь аль улсад байгааг бид мэднэ. Тэдгээр улсын хууль сахиулах байгууллагатай гаад харилцааны шугамаар хамтран ажиллана. "Шувуу" ажиллагаатай төстэй, гадаад улсуудын туршлагыг судалсан. Мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулан, шударга шүүхэд шилжүүлнэ.

Битүүний урд өдөр манай ажилтнууд Европын холбооны оронд мэдүүлэг авсан. Бид гадаад улсад мөрдөн шалгалт явуулахдаа зөвхөн ЭСЯ-ны байранд ажиллагааг явуулна. Өөр улсад дайчлан баривчилгаа хийх эрх бидэнд байхгүй. Өмнө нь Б.Хурц гадаад улсад ажиллагаа явуулсны улмаас хоригдон, гадаад харилцаанд асуудал үүссэн тул тэр алдааг давтахгүй. 

Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсон улсууд хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжтой. Мөн Интерполд мэдэгдсэнээр энэ хүмүүс өөр улс руу нүүх, шилжин очих боломжгүй болж, тэднийг дипломат харилцааны шугамаар албадан авчрах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Дээр нэр  дурдсан иргэдийн зарим нь визгүй зорчдог, Зүүн Өмнөд Азийн орнуудад байна. Тэдний паспортыг хүчингүй болгосноор тэд өөр улс руу зорчих боломжгүй болно хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.