МЭДЭГДЭЛ

Цагдаагийн байгууллагын илрүүлсэн 7,3 тэрбум төгрөгийн хэрэгт шалгагдаж байгаа С.Батдөлийн гэх хэрэгт УБТЗ-ын зарим удирдлага холбоотой мэтээр санаатайгаар гүтгэн харлуулах оролдлого хэрээс хэтэрлээ. Үүний нэг жишээ бол isee.mn сайт болон TV8 телевизээр УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан замын орлогч дарга С.Я. Усольцева, Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар нарыг С.Батдөлийн гэх хэрэгт холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлсөн мэтээр ор үндэслэлгүй гүтгэн мэдээлсэн явдал юм. 

          Саяхан хуралдсан УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлаас УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс бус С.Батдөлийн гэх хэрэгт хамааруулж хариуцлага тооцсон зүйл огт болоогүйг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн С.Батдөлийн гэх хэрэгт нэр холбогдуулж бичсэн оросын талын нэр бүхий орлогч дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн асуудал огт болоогүй бөгөөд эдгээр хүмүүс өнөөдөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа болно. 

          Мэдээллийн бодит үнэн эсэхийг сайтар нягталж  байж нийтэлж нэвтрүүлэх үүргээ дээрх хэвлэл мэдээллийн байгууллагууд умартаж, байгууллага, хувь хүний нэр төрд санаатайгаар халдаж байгаа үйлдэлдээ уучлал хүсч, яаралтай залруулга хийхийг албан ёсоор шаардаж байна.

                                                           “УБТЗ” ХНН

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.