НЭГҮҮН МЭДЭЭ
УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАРТ ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

НИЙСЛЭЛИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ УСААР ХАНГАХ АЛБА БУЮУ УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАРТ ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, үнэлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/71 тоот захирамжийн дагуу нийслэлийн Гамшгийн үед усаар хангах алба буюу Ус сувгийн удирдах газарт Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлыг үзлэгийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд тус албаны гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгасан байдал, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах, томилгоот бүрэлдэхүүний хууль эрх зүйн мэдлэг чадвар, үйл ажиллагааны жигдрэлт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, боловсруулалт, тодотгол хийсэн байдал, хэрэгжилт, гамшгаас хамгаалах дайчилгаа зохион байгуулах, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт, гамшгаас хамгаалах томилгоот техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгаж дүгнэх юм. Нийслэлийн Гамшгаас хамгаалах усаар хангах албаны гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, мэргэжлийн байгууллагын харилцан ажиллагаа, болзошгүй гамшгийн үед албаны томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.Энэхүү Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг 2 туршид УСУГ дээр зохион байгуулагдлаа

ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО ӨНӨӨДӨР УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАРТ ЗОЧИЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад айлчилж байна. Төрийн айлчлал 7-р сарын 06-13-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито өнөөдөр Ус сувгийн удирдах газарт зочиллоо. Хүндэт зочныг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нарын албаны хүмүүс угтан авлаа. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газрын Хяналт удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, дараа нь УБ хотын Гачууртын эх үүсвэрт зочилж үйл ажиллагаатай нь танилцав. Япон улсын ард түмний тусламжаар Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулахад нэн шаардлагатай байсан томоохон төслүүдийг хэрэгжүүлсний нэг нь 2012-2014 онд Гачуурт эх үүсвэрийг шинээр барьж байгуулсан явдал юм.

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн гол зорилго нь: Гал унтраах автомашинуудыг тасралтгүй усаар хангах Усны эх үүсвэрүүдийн ашиглалтын бэлэн байдлыг ханган, Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх онцгой ач холбогдолтой. Зургийн цомог

ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ “ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ХОЁР ТӨСЛИЙН СОЛИЛЦОХ НООТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих хоёр төслийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав 3 дугаар сарын 4-ний өдөр, Япон Улсын буцалтгүй тусламж “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Ивая болон Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Токио хотноо дараах хоёр төслийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав. Агаарын бохирдол хэмжих тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл (275 сая иен) Улаанбаатар хотод дулааны цахилгаан станц, гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээ болон шар шороон шуурга зэргээс үүдэлтэй агаарын бохирдол улам бүр ноцтой болж байна. Түүнчлэн ард иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсгэх аюултай тул агаарын бохирдлыг зөв хэмжин, мэдээлэх тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл (270 сая иен) Нийслэл Улаанбаатар хотын аж ахуй, үйлчилгээг тогтвортой хангах шаардлагын улмаас бохир усны шугам сүлжээний хүчин чадлыг сайжруулах тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.

ТАЙВАНИЙ ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ САНГААС УНДНЫ УСАН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД УС ЗӨӨВРИЙН ХОЁР АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас Ундны усан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд ус зөөврийн хоёр автомашин хүлээлгэн өглөө Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас Ундны усан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд ус зөөврийн хоёр автомашин хүлээлгэн өглөө

УЛААНБААТАР ХОТЫН УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР БНСУ-ЫН YEDA ИНЖЕНЕРИНГ КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар БНСУ-ын Yeda инженеринг компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Өнөөдөр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар БНСУ-ын Yeda инженеринг компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт: -Улаанбаатар хотын Морин-гийн бохир ус цэвэрлэх байгууламжид (МОРИН-ЦБС) био хий, 3МВт.ц ~ 20МВт.ц нарны эрчим хүчийг ашиглан байгальд ээлтэй эрчим хүчний хотхон байгуулах. -Био хий, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүч ашиглан бохир ус цэвэрлэх байгууламжийг байгальд ээлтэй цахилгаан эрчим хүчээр хангах төсөл дээр хамтран ажиллах -Усан хангамжийн байгууламжид суурилуулсан нарны эрчим хүч үйлдвэрлэх хуучин тоног төхөөрөмжийн тулгамдаж буй асуудлыг оношлох, сайжруулах чиглэлээр хамтран ажиллах. -Нүүрстөрөгчийн хийн агууламжийн загвар боловсруулах замаар хүлэмжийн хийг бууруулах олон улсын төсөлд оролцох хамтын ажиллагааг бүрдүүлэх зэрэг чухал асуудлуудыг тусгажээ. Зургийн цомог

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙГ 24 ЦАГААР ТАСРАЛТГҮЙ УСААР ХАНГАДАГ БОЛЛОО

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙГ 24 ЦАГААР ТАСРАЛТГҮЙ УСААР ХАНГАДАГ БОЛЛОО. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН АЛТГАНА, ҮНЭГТЭЙ, ЗАМЧИН, БОР ҮЗҮҮРИЙН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙГ 24 ЦАГААР ТАСРАЛТГҮЙ УСААР ХАНГАДАГ БОЛЛОО. Багахангай дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдийг унд ахуйн цэвэр усаар тасралтгүй хангах үүргийн хүрээнд "ЗЭДЭРЭТ ОУЭБ"-ын 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар тус дүүргийн 4 УТБ-ыг бүрэн автоматжуулан УУТБайр болгон иргэдийн ая тухтай нөхцөл бололцоог ханган ажиллалаа. Хамтран ажилласан “ДЭЗЭРЭТ ОУЭБ”-ын хамт олонд талархал илэрхийлье. Зургийн цомог

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА Ц.ТӨРХҮҮ НИЙСЛЭЛИЙН ДЭЭД ШАГНАЛ "ХАНГАРЬД ОДОН" -ГООР ШАГНАГДЛАА

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү Нийслэлийн дээд шагнал "ХАНГАРЬД ОДОН" -гоор шагнагдлаа. Ц.Төрхүү дарга сэтгэгдлээ өөрийн фээсбүүк пээж хуудсаар дамжуулан сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэе. Ц.ТӨРХҮҮ: Их хотын нийслэл Улаанбаатар хотынхоо төлөө зүтгэж ирсэн, зүтгэж байгаа иргэн миний хөдөлмөр зүтгэлийг "Хангарьд" одонгоор мялаасан гэнэтийн мэдээтэй өдөр. Хурлын дундуур дуудагдан хүндтэй одонгоо гардаж авлаа. Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүний энгэрт энэхүү одон гялалздаг. Итгэлийг зүтгэлээр, урмыг ажил хөдөлмөрөөрөө хариулах болно. Шагнал гардах сайхан. Хүндлэл, шагнал, одон бүрийн ард нөр их хариуцлага хүлээж буй гэсэн үг. Миний ард баг хамт олон минь, надад итгэл хүлээлгэн дэмждэг сонгогчид маань бий. Та нартаа энэ цаг мөчид чин сэтгэлийн талархал илэрхийльe. НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА ЦОГТСАЙХАНЫ ТӨРХҮҮ

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАРЫГ НИЙСЛЭЛИЙН "ХАНГАРЬД" ОДОНГООР ШАГНАЛАА

Монгол улсад нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх, төр, Засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын болон хотын ойролцоох хот суурингуудын ус хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах тогтворжуулах, байгууллагын эрхэм зорилтыг хэрэгжүүлэх, өнөөгийн хөгжлийн шаардлагад нийцсэн үйл ажиллагааг явуулах ажлыг удирдан зохион байгуулж амжилттай ажилласан хөдөлмөр, амжилтыг үнэлэн Ус сувгийн удирдах газрын үе үеийн удирдлагууд, О.Эрдэнэбаатар, Б.Пүрэвжав, С.Үнэн нарыг Нийслэлийн "ХАНГАРЬД" одонгоор шагналаа. Шагналыг УСУГ-ын дарга Ц.Төрхүү гардуулж өглөө. Монгол улсад нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх, төр, Засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын болон хотын ойролцоох хот суурингуудын ус хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах тогтворжуулах, байгууллагын эрхэм зорилтыг хэрэгжүүлэх, өнөөгийн хөгжлийн шаардлагад нийцсэн үйл ажиллагааг явуулах ажлыг удирдан зохион байгуулж амжилттай ажилласан хөдөлмөр, амжилтыг үнэлэн Ус сувгийн удирдах газрын үе үеийн удирдлагууд, О.Эрдэнэбаатар, Б.Пүрэвжав, С.Үнэн нарыг Нийслэлийн "ХАНГАРЬД" одонгоор шагналаа. Шагналыг УСУГ-ын дарга Ц.Төрхүү гардуулж өглөө.

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ “ДУСАЛХҮҮ” ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд Гадаадын иргэн харъяатын газар, СУИС, УСУГ гэсэн байгууллагууд байгууллагын дэргэдэх цэцэрлэг нээж ажилчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Албан байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулагдсанаар тухайн байгууллага ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх болон ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай. Өнөөдөр Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 61 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг Ус сувгийн удирдах газрын ажилтан, алба хаагчдын хүүхдүүдийг хамруулах 3 бүлэг, 100 хүүхдийн хүчин чадалтай “Дусалхүү” цэцэрлэгийн хичээлийн шинэ байрны нээлтийг хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, БЗД-ийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр, УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

1 ... 6 7 8 9 10 11 12 13 14 ... 393