ХАЛДДАГГҮЙ БҮРЭН ЭРХИЙН ШОУ НУРАВ: С.ГАНБААТАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын нэр холбогдсон дуулиант хэрэг эцэслэн “шүүхийн хаалга татах” шатанд хүрлээ. АТГ-аас түүнийг хахууль авах 22.4, үндэслэлгүй хөрөнгөжих 22.10, мөнгө угаах 18.6 зэрэг хүндтэй зүйл ангиудаар яллагдагчаар татах санал гаргаж, хэргийг прокурорт шилжүүлсэн бол Нийслэлийн прокурор уг асуудлыг шууд л яллах дүгнэлттэйгээр шүүх рүү түлхлээ.

 С.Ганбаатар өөрөө олон нийтийн өмнө “АТГ миний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явууллаа” хэмээн шоудаж байсан ч бодит байдал дээр нь шалгахад, энэ бүхэн зүгээр л анхаарлыг сарниулах оролдлого байсан нь ил болов. Төрийн ордонд очсон мөрдөгчид түүнд яллах дүгнэлт танилцуулах гэж байсан нь тодорхой болсон.

Түүнчлэн С.Ганбаатар өөрийгөө хамгаалах сүүлчийн довтолгоо болгон Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд гомдол гаргасан ч прокурор түүнтэй зөвшилцөхөөс татгалзсан гэх мэдээлэл бий.

С.Ганбаатар бүрэн эрхийн халдашгүй байдлыг “бамбай” болгож, “УИХ-ын гишүүнийг 4 жилийн хугацаанд шалгаж болохгүй” гэсэн санаачилгыг Цэц рүү түлхэхээр зүтгэсэн. Тэр энэ саналаа УИХ-ын даргад өргөн барьсан ч чуулганы танхимд олонх нь түүний оролдлогыг хатуугаар няцааж, хуульд халтай санаачилгыг шууд л унаруулсан юм.

Ингэснээр С.Ганбаатарын хэрэг улс төрийн халхавч, сенсац, шоуны ард биш  шүүхийн өмнө л шударгаар шийдэгдэх ганц замтай үлдлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.