SOCIAL NEWS
Зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд төрөөс орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж байна

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг тогтоолоор Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар Монгол хүний оюуны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгажээ. Уг тогтоолын төслийн заалтуудыг танилцуулж байна. Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хадгалан хамгаалах чиглэлээр Үндэсний хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх, Монгол Улсын оршин тогтнохуйн нэгэн тулгуур үндэс болох Монгол хүний удмын санг цус ойртолтоос сэргийлж, цэвэр тунгалаг байлгах гол хэрэглүүр “Угийн бичиг”-ийг өрх айл бүрт шинжлэх ухааны үндэстэй, зөв аргаар хөтлүүлэн хэвшүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлыг 2024 оноос өмнө орон даяар зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд холбогдох судалгаа, мэдээлэлд тулгуурлан өрхийн удмын овгийн нэршлийг шинжлэх ухааны үндэстэйгээр дахин шинэчлэх арга хэмжээг авах, Монгол Улсын хүн ам зүйн бодлогын хэрэгжилтийг хангах, удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий төрийн бүтцийг бий болгох шийдвэрийг 2021 онд багтаан гаргаж, хэрэгжүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, хүн амын боловсрол, мэргэжил, ажиллах хүчний нөөц, суурьшлын нягтралтай уялдсан, төвлөрлийн эсрэг дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх бодлого боловсруулан хэрэгжүүлэх, Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдээ эх орондоо ирэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эзэмшсэн мэдлэг, чадварыг улсын хөгжилд бүрэн дүүрэн ашиглах бодлого боловсруулан хэрэгжүүлэх, Монгол Улсын хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой хөгжлийг дэмжих төрийн бодлогыг оновчтой бэхжүүлэх үүднээс: Эхийг жирэмсэн болсон цагаас нь эхлэн сэтгэлзүйн болон, шаардлагатай эмчилгээ, сувилгаанд бүрэн хамрагдаж, эмнэлгийн онцгой хяналтан дор эсэн мэнд амаржих, амаржсаны дараа асаргаа сувилгаанд 7-14 хоног Эрүүл мэндийн даатгалаараа сувилуулах эрхтэй байх төр хувийн хэвшлийн хамтарсан тогтолцоо бүрдүүлэх. 6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн гэр бүлийг нэг удаад орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрт нь төрөөс дэмжлэг үзүүлдэг байх эрх зүйн орчинг бүрдүүлэх Архидан согтууралт, мансуурахтай тэмцэх үр дүнтэй арга замыг тодорхойлж, холбогдох төрийн бүтэц, тогтолцоог бэхжүүлэн, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авах,

МАРГААШ ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ЭНГИЙН ХУВИАРААР АЖИЛЛАНА

Энэ долоо хоногийн Лхагва гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохионо. Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр учир амрах хуультай. Энэ өдөр болох үйл явдлаас тоймлон хүргэж байна. 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Төр, засгийн тэргүүнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордонд болно. Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Баярын өдөр давхцаж буй тул Лхагва гараг бүрд болдог Засгийн газрын ээлжит хуралдаан хойшлогдож, Пүрэв гарагт товлогджээ. Арванхоёрдугаар сарын 29-н болон 2022 оны нэгдүгээр сарын нэгэнд худалдаа, үйлчилгээний томоохон захууд дотоод зохион байгуулалтаараа ажиллана. НЗДТГ-аас худалдааны зах, төвүүдийг амраах захирамж гараагүйг албан эх сурвалж тодотголоо. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 31-нд Д.Сүхбаатарын талбайд шинэ оноо угтах албан ёсны ажиллагаа зохион байгуулахгүйг НЗДТГ-аас мэдэгдсэн. Ажлын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ гэдгийг ТЦА-наас мэдээлэв.

GOOD PRICE ДЭЛГҮҮР ҮЛДЭГДЭЛ ХООЛНЫХОО ОГНООГ ӨӨРЧИЛДӨГ ҮҮ?

Шангри ла моллд байрлах Good price дэлгүүр зарагдаагүй барааны хугацааг өөрчилж наадаг тухай нийгмийн сүлжээнд нэгэн иргэн олон нийтэд анхааруулах үүднээс зургаар баримтжуулан нийтэлжээ. Тодруулбал : Тухайн иргэн ө мнөх өдрийнх нь үлдэгдэл хоолны савны огноог тухайн өдрийнх болгон сольж наадаг талаар бичжээ. Иймд тухайн дэлгүүрээс худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнийхээ хувьд он сар, хадгалах хугацаа дахин сайтар нягтлахыг анхааруулж байна.

ИДЭР ЕСИЙН ХҮЙТНЭЭР ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ ХҮҮХДЭЭ ХАЯСАН ХЭРЭГ ГАРЛАА

Өнгөрсөн бямба гарагт /2021.12.25/ Дөнгөж төрсөн нярай хүүхдээ байрны гадаа хаясныг олж, хүүхдийн сувилалд шилжүүлжээ. Тодруулбал: Сонгинохайрхан дүүргийн 32-р байрны хойно өлгийтэй нярай хүүхдийг хаясан байжээ. Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс шалгаж байгаа бөгөөд хаягдсан нярайг Хүүхдийн төв сувилалд шилжүүлсэн байна.

120 ЭНХИЙГ САХИУЛАГЧДААС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Суданаас ирсэн 241 энхийг сахиулагчдаас шинжилгээ авахад 120 хүнээс халдвар илэрсэн байна. Эдгээр хүмүүсээс одоогоор омикрон илрээгүй, дельта болон альфа хувилбарууд илрээд байгаа аж. Өнөөдөр шинээр бүртгэгдсэн 328 тохиолдлын 119 нь нийслэлд, 84 нь орон нутагт бүртгэгджээ.

ГУРАВ ХОНОГ ГАДААДААС ИРСЭН ИРГЭДИЙГ ТУСГААРЛАНА

Ө нөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй улсад КОВИД-19-ийн омикрон хувилбар бүртгэгдсэн байгаа. Засгийн газрын хуралдаанаар иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгаж тусгаарлалтын дөрөв дэх хоногт шинжилгээ авч байгаа ч шинжилгээнд хамрагдах нь 30 хувьтай байгаа бөгөөд гадаад улсаас ирж буй бүх иргэдтийг цаашид үргэлжлүүлэн гурав хоног тусгаарлана.

“ЭРДЭНЭС ТРАНС” ХХК-ЫН “НАРАНГИЙН ГОЛ-ДҮНЖИНГАРАВ” ЧИГЛЭЛИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АВТОБУСАНД ГАЛ ГАРЧЭЭ

Өчигдөр 17:39 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагараваас Саппоро явах замд зорчигч тээвэрлэсэн автобус шатаж байна гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид 5 км замыг туулан 17:50 цагт очиход “Эрдэнэс Транс” ХХК-ийн “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн автобусны доод эд анги шатаж байсныг 10 минут ажиллан унтраажээ.

ЦЕГ:ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ БОЛОН ИРГЭДТЭЙ ЗӨВ ЗОХИСТОЙ ХАРИЛЦАХ СУРГАЛТУУД ОРЖ ЭХЭЛЛЭЭ

“ Цагдаа иргэний харилцааны менежментийг сайжруулах нь “ сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж байна. Цагдаагийн тусгай үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдаас сонгон онол, практик хослуулан зааж байгаа аж. Хүний эрхийн тухай иргэдтэй зөв харьцах хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах техник хохирогчтой харилцах тактик арга зүй цахим орчин дахь мэдээллийн урсгал харилцааны ур чадвар эерэг хандлагыг төлөвшүүлэх мэдээллийн технологийн хувьсал хөгжил крипто валютын тухай жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэглээ хүний бичиг баримт шалгах үзлэг хийх ажиллагаа дахь хууль тогтоомжийн хэрэглээ ажлаас халшрах хам шинж стресс менежмент болон тодорхой нөхцөл байдалд сэтгэл зүйгээ хянах удирдах чадварыг нэмэгдүүлэх цогц сургалтууд багтжээ. Мөн ЦЕГ - ын хэв журам олон нийттэй харилцах алба ТЦА - ын чиглүүлэх багш нар бодит жишээн дээр тулгуурлан дүн шинжилгээ хийн зөрчлийн хуулийг хэрэглэх талаарх мэдээллүүд оржээ.

НАС БАРСАН ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭНЭ

Нас барсан өндөр насны тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төс лийг УИХ-ын гишүүн Ц.Туваан санаачилж мэдээлэл өглөө. Тэрээр "Өнөөдөр манай улсад 450 мянган тэтгэвэр авагч бий. Өнөөдрийн нөхцөл байдалд өндөр настай хүмүүсийн зарим нь хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол зээлийг нь ар гэрийнхэн нь төлж барагдуулдаг. Нас барсны гэрчилгээ авахын тулд зээлээ бүрэн барагдуулах ёстой байдаг. Иймээс Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг нэг удаад чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Өнөөдөр Монгол Улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга орчим байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляц хоёр оронтой тоонд орчихсон энэ үед тэтгэврийн мөнгө юунд ч хүрэлцэхгүй байна. Иймээс энэ хуулийн төслийг боловсруулж байна" хэмээв .

54000 ИРГЭНИЙ ХАЛАМЖИЙН МӨНГӨ ОЛГОГДООГҮЙ ХЭВЭЭР

Энэ сарын 13-наас нийгмийн халамжийн тэтгэвэр болон тэтгэмж, хөнгөлөлт, хүүхдийн мөнгө, насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгө, хүнсний эрхийн бичиг болон асаргааны тэтгэмжийг олгож эхэлсэн. 2,4 сая иргэний гүйлгээнээс 54 мянган иргэний шилжүүлэг түр саатсан бөгөөд дансны мэдээлэл “Монгол банкны CAM” системийн шаардлага хангахгүй байгаатай холбоотой аж. Монголбанк бүх дансны мэдээллийг нэгдсэн нэг стандарт бүртгэлд оруулж байгаа бөгөөд “нэр данс зөрүүтэй” гэж аливаа гүйлгээ буцаагдахгүй болно гэсэн үг. Дээрх 54 мянган иргэний халамжийн мөнгийг энэ сарын 22-нд шилжүүлнэ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 24