54000 ИРГЭНИЙ ХАЛАМЖИЙН МӨНГӨ ОЛГОГДООГҮЙ ХЭВЭЭР

Энэ сарын 13-наас нийгмийн халамжийн тэтгэвэр болон тэтгэмж, хөнгөлөлт, хүүхдийн мөнгө, насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгө, хүнсний эрхийн бичиг болон асаргааны тэтгэмжийг олгож эхэлсэн. 

2,4 сая иргэний гүйлгээнээс 54 мянган иргэний шилжүүлэг түр саатсан бөгөөд дансны мэдээлэл “Монгол банкны CAM” системийн шаардлага хангахгүй байгаатай холбоотой аж. Монголбанк бүх дансны мэдээллийг нэгдсэн нэг стандарт бүртгэлд оруулж байгаа бөгөөд  “нэр данс зөрүүтэй” гэж аливаа гүйлгээ буцаагдахгүй болно гэсэн үг. Дээрх 54 мянган иргэний халамжийн мөнгийг энэ сарын 22-нд шилжүүлнэ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.