ЦЕГ:ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ БОЛОН ИРГЭДТЭЙ ЗӨВ ЗОХИСТОЙ ХАРИЛЦАХ СУРГАЛТУУД ОРЖ ЭХЭЛЛЭЭ

Цагдаа иргэний харилцааны менежментийг сайжруулах нь “ сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж байна. 

Цагдаагийн тусгай  үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдаас сонгон онол, практик хослуулан зааж байгаа аж. Хүний эрхийн тухай , иргэдтэй зөв харьцах , хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах техник , хохирогчтой харилцах тактик , арга зүй , цахим орчин дахь мэдээллийн урсгал , харилцааны ур чадвар , эерэг хандлагыг төлөвшүүлэх , мэдээллийн технологийн хувьсал , хөгжил , крипто валютын тухай , жагсаал , цуглаан хийх , журмын тухай хуулийн хэрэглээ , хүний бичиг баримт шалгах , үзлэг хийх ажиллагаа дахь хууль , тогтоомжийн хэрэглээ , ажлаас халшрах хам шинж , стресс менежмент болон тодорхой нөхцөл байдалд сэтгэл зүйгээ хянах , удирдах чадварыг нэмэгдүүлэх , цогц сургалтууд багтжээ. Мөн ЦЕГ-ын хэв журам , олон нийттэй харилцах алба , ТЦА-ын чиглүүлэх багш нар бодит жишээн дээр тулгуурлан дүн шинжилгээ хийн , зөрчлийн хуулийг хэрэглэх талаарх мэдээллүүд оржээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.