НЭГҮҮН МЭДЭЭ
МАНАЙ УЛС ФАТФ-ЫН 40 ЗӨВЛӨМЖИЙГ БҮРЭН ХАНГАСАН УЛС БОЛЛОО

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн жилийн хурал Канад Улсын Ванкувер хотод 2023 оны 7 дугаар сарын 9-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус хуралд Монгол Улсын Явцын тайланг хэлэлцүүлж хамгаалах багийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, ТЕГ, Терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлийн ажлын алба, Татварын ерөнхий газрын төлөөллүүд оролцож байна. Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу Саарал жагсаалтаас 2020 оны 10 дугаар сард гарсан бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт болох ФАТФ-аас гаргасан 40 Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээдэг. Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ФАТФ-ын 40 Зөвлөмжийн ашгийн бус байгууллагатай холбоотой “Зөвлөмж 8”-ын техник хэрэгжилттэй холбоотой Монгол Улсын Явцын тайланг хэлэлцэж баталлаа. ФАТФ-ын “Зөвлөмж 8”-д заасны дагуу ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэхэд ашиглах эрсдэлээс урьдчилан сэргийлж, холбогдох шаардлагыг хангаж ажиллах үүргийг гишүүн орнууд хүлээдэг. Тус хурлаар өмнө нь “хагас хэрэгжүүлсэн” үнэлгээтэй байсан “Зөвлөмж 8”-ыг “бүрэн хэрэгжүүлсэн” болгож техник хэрэгжилтийн үнэлгээг амжилттай ахиулсан байна. Ийнхүү “Зөвлөмж 8”-ын үнэлгээг ахиулснаар Монгол Улс ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээтэй Ази, Номхон далайн орнуудаас анхны орон (Зөвлөмж 15-ыг шинэчилсэн үнэлгээгээр), дэлхийн улсуудаас 5 дахь орон боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын энэхүү амжилтыг онцолж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажилд томоохон ахиц дэвшил гаргаж буйг тэмдэглэлээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалдаг бөгөөд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан уялдааг шаарддаг. Монгол Улсын хувьд ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн хангасан үнэлгээ авсан нь Монгол Улсын эрх зүйн орчныг бий болгон холбогдох шаардлагыг хууль тогтоомжид тусгаж, зохицуулалтыг боловсронгуй болгосныг олон улсаас баталгаажуулж буй явдал юм. ФАТФ-ын 40 Зөвлөмжийн үнэлгээг сайжруулж, бүх зөвлөмжийн хүрээнд хангалттай техник хэрэгжилтийн үнэлгээтэй болох, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хичээнгүйлэн хамтран ажилласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллага, бусад эрх бүхий төрийн байгууллага, мэргэжлийн холбоо болон хувийн хэвшлийн төлөөллүүдэд талархал илэрхийлж байна.

ХОТЫН ДАРГА ЭЛЧИН САЙД, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2023.07.13/ Хүй 7 худагт Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Хотын дарга Үндэсний их баяр наадмаар жил бүр гадаадын хүндэт төлөөлөгчдийг ийнхүү хүлээн авдаг уламжлалтай бөгөөд монгол ёс заншил, өв уламжлалаа сурталчлан таниулдаг билээ. Уулзалтад Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки, Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач, Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли, КОЙКА-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн орлогч И Кансан тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Хотын дарга Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдөд Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэхийн зэрэгцээ Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, дэмжин ажилладагт талархал илэрхийллээ. Гадаад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид ч мөн Хотын даргыг ийн хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн чацуу хамтран ажиллахад ямагт таатай байдгаа уламжлав. Эх сурвалж: НЗДТГ- ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ҮЕРИЙН ГАМШИГТ ӨРТСӨН БҮХ ХЭРЭГЛЭГЧИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙГ СЭРГЭЭЖ ДУУСЛАА

УБЦТС компани нь нийслэлийн хэмжээнд зарласан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үер усны аюулаас үүдэлтэй эрсдэл бүхий нийт 1113 дэд өртөө, 52965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн хүчдэлээс тасалсныг өнөөдөр бүрэн сэргээж дууслаа. Энэ хугацаанд тус компанийн 398 инженер техникийн ажилтан, 91 техник хэрэгсэлтэйгээр нийслэлийн 107 дэд өртөөнд үзлэг хийж, үерт автагдаж болзошгүй 30 дэд өртөөнд ус орохоос сэргийлэх арга хэмжээ авч, цахилгаан дамжуулах 14 тулгуур унасныг сэргээн босгож, 7 тулгуурыг тэгшлэн, 35 кВ-ын 3 тулгуурыг хүчитгэснээс гадна Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн орон сууцны нийт 116 байрны 0.4 кВ-ын щитэд үзлэг, шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай хийж, тухай бүрд нь хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээж ажиллалаа. Үе усны гамшгийн үед их, бага хэмжээнд хор хохирол амсахын зэрэгцээ цахилгаан хангамжийг нь тасалж, болзошгүй эрсдэлээс хамгаалах шаардлагатай байсныг ойлгож, бидний ажилд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж байсан хэрэглэгч та бүхэндээ болон гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангаж ажилласан нийт ажилтнууддаа, дэмжиж ажилласан Нийслэлийн Засаг дарга Д. Сумъяабазар, Захирагчийн ажлын албаны дарга М. Баяраа, ОБЕГ, НОБГ, ОСНААУГ, бусад хамтран ажилласан байгууллагууддаа талархлаа. УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

“СЭЛБЭ” ГОЛЫН СЭТЭРСЭН ДАЛАНГ ЯАРАЛТАЙ СЭРГЭЭН ЗАСАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 13-ны өдөр Улсын онцгой комисс болон нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авахыг үүрэг болголоо. Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын далан зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан билээ. Үерийн нөхцөл байдалтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 6-ны өдөр танилцаж, үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгч байсан. Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засахыг Ерөнхий сайд өнөөдөр Улсын онцгой комисст үүрэг болгов. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ургац хураалт болон намрын ажлын бэлтгэлийг одооноос хангаж ажиллахыг үүрэгдлээ.

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЗӨРЧИЛД ТАВИХ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа дотоодын аялал зугаалга, Үндэсний их баяр наадам бүх нийтээр амрах өдрүүдтэй холбоотой орон нутгийн замд зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдйн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах эсдэл өндөр хэвээр байна. Иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх замын хөдөлгөөнд оролцох буруу дадал, хандлагыг сайжруулах зорилгоор 2049 оноос эхлэн “Яараад яахав дээ” Ирээдүйгээ хамгаалъя Аажуу явбал аяндаа хүрнэ дээ зэрэг ухуулга, нөлөөллийн аян, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирснээр тухайн хугацаанд бүртгэгдсэн зам тээврийн ослын тоо -8.1 ээс, -50.8 хүртэл хувиар буурсан үзүүлэлт байдаг. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ онд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Орон нутгийн зам хөдөлгөөний соёл нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, энэхүү төлөвлөгөөний хүрээнд Нэг зам-Нэг соёл аяныг эхлүүлж байна. Иргэдийн зам тээврийн осол, хэргийн улмаас амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дуушлүүлэх, сурталчлан таниулах энэхүү аяны арга хэмжээг энэ оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд холбогдох хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм. Мөн замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах бөгөөд Хурд хэтрүүлэх Хамгаалах бүс Гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглах Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд тавих хяналтыг нэмэгдүүлж, зохих хариуцлагыг хүлээлгэх, энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй байхад илүү анхаарах болно. Аяны нэрд соёл гэсэн үг орсон бөгөөд энэ үгийн цаана хөдөлгөөнд оролцогч бүрийн үүрэг, хариуцлага, ухамсарт үйл ажиллагаа замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх гэсэн агуулга багтаж байгаа. Замын хөдөлгөөний дүмийг баримталж зам гэсэн нэг л жимээр бие биеэ хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

ТӨРИЙН ЁСЛОЛЫН МОРЬТ ТОРГОН ЦЭРГҮҮДИЙН ХУВЦСЫГ ШИНЭЧИЛЖЭЭ

Төрийн ёслолын хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, морьт торгон цэргийн дүрэмт хувцас, хэрэгсэл, цэргийн ёслолын дүрэмт хувцасны загварыг шинэчилж байгаа. Энэ хүрээнд энэ жилийн Үндэсний их баяр наадмаар төрийн хүндэт харуулын морьт торгон цэргүүд шинэчлэгдсэн загварын хувцастайгаар оролцох байна. Энэхүү хувцасны загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У. Хүрэлсүх зургадугаар сарын 12-ны өдрийн 64 дүгээр зарлигаар баталжээ. Төрийн хүндэт харуулын хувцас, хэрэгслийн загварын шинэчлэлийг түүхэн уламжлал, олон улсын жишиг, орчин үеийн загварын хандлага, шийдлийг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан боловсруулж зохион бүтээсэн байна.

ДОЛООДУГААР САРЫН 10-НААС 13-НЫ ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Долоодугаар сарын 10-ны 8:00 цагаас 13-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Улаанбаатарт: Хугацаа 10 11 12 13 Хур тунадас мм Үдээс өмнө Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Үүлэрхэг. Завсарлагаатай бороо орно. Үүлэрхэг. Бороо орно. Үүл багасна. Бороо орохгүй. Үдээс хойш Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Үүлэрхэг. Түр зуурын аадар бороо орно. Үүлшинэ бороо орохгүй. Бороо орохгүй. Агаарын температур ˚С Үдээс өмнө +20 +17 +15 +15 Үдээс хойш +25 +20 +19 +19 Салхины хурд м/с Үдээс өмнө Б-с 3-8 м/с. Х-с 5-10 м/с. БХ-с 4-9 м/с. Бх-с 4-9 м/с. Үдээс хойш Б-с 5-10 м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ. Х-с 5-10 м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ. БХ-с 6-11 м/с. Бх-с 5-10 м/с. Хүй 7 худаг: Хугацаа 10 11 12 13 Хур тунадас мм Үдээс өмнө Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Үүлэрхэг. Бороо орно. Үүлэрхэг. Бороо орно. Үүл багасна. Бороо орохгүй. Үдээс хойш Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Үүлэрхэг. Түр зуурын аадар бороо орно. Үүлшинэ бороо орохгүй. Бороо орохгүй. Агаарын температур ˚С Үдээс өмнө +19 +16 +15 +15 Үдээс хойш +24 +19 +18 +19 Салхины хурд м/с Үдээс өмнө Б-с 3-8 м/с. Х-с 5-10 м/с. БХ-с 4-9 м/с. Бх-с 4-9 м/с. Үдээс хойш Б-с 5-10 м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ. Х-с 5-10 м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ. БХ-с 6-11 м/с. Бх-с 5-10 м/с. Тайлбар: Шөнө-20-08 цаг, Өдөр-08-20 цаг, Тих-өдрийн хамгийн дулаан, Тбага-шөнийн хамгийн хүйтэн температур. Салхины зүг: Бө-баруун өмнөөс, Б-баруунаас, Бх-баруун хойноос, Х-хойноос, З­­-зүүнээс, ЗХ-зүүн хойноос, Зө-зүүн өмнөөс, Ө-өмнөөс

УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН 60 ХУВЬ НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ГУТАЛТАЙ БАЙНА

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж унаач хүүхдүүдийг бүртгэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэглэлд хяналт тавих ажлыг ГБХЗХГ, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон дүүргүүдээс хүүхдийн эрхийг хангах мэргэжилтнүүд Хүй долоон худагт ажиллаж байгаа. Хүүхдүүдийн хувцасны стандартад шагайнаас дээш түрийтэй гутал, шагайвчтай байх ёстой гэж заажээ. Гэвч унаач хүүхдүүдийн 60 хувь шаардлага хангахгүй гуталтай байгааг хүүхдийн эрхийн байцаагч нар хэлж байна. Мөн дараагийн насны морьдын уралдаануудад хүүхдэд стандартын шаардлага хангасан гутал өмсүүлэхийг уяачдад анхааруулаад, хязаалан насны морьдыг уралдааны замд гаргажээ.

НААДМААР АЖИЛЛАХ ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ, СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг батлан гаргасныг хүргэж байна.

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” САЛБАР ХУРАЛДААНД ИЛТГЭЛ ТАВИЛАА

“Монголын эдийн засгийн чуулган-2023” өнөөдөр эхэллээ. Монголын эдийн засгийн форум нь Монгол Улсын хөгжлийг хурдасгах шийдлүүдийг боловсруулах зорилгоор төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын дээд түвшний төлөөлөгчдийг оролцуулан жил бүр хоёр өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ жилийн чуулганы хүрээнд салбар хуралдаан, хэлэлцүүлэг, уулзалтууд болж байна. Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд Монгол улсын гүйцэтгэх үүрэг,Бүс нутгийн худалдааны интеграцчлалд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг,Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчин,Монгол Улс бүс нутгийн бизнесийн төв сэдвээр голлон хэлэлцүүлэг өрнүүлэх бол оролцогчдын хувьд Монголын эдийн засгийн хөгжлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах, хэрэгжүүлэх төслүүдэд хамтран ажиллах боломжуудын судалгаа, шийдвэр гаргагчидтай нүүр тулж уулзах, өндөр түвшний мэргэжилтнүүдийн үндсэн илтгэлийг сонсох зэрэг боломжтой юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг “Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт” салбар хуралдаанд оролцож, илтгэл тавилаа. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын сүүлийн үеийн ололт амжилтыг судлах, цаашдын хамтын ажиллагааг тогтвортой байлгахад анхаарч буй тус уулзалтаар хөрөнгө оруулалт, бизнесийн өсөлтийг нэмэгдүүлэхэд тулгарч буй саад тотгорыг хэрхэн багасгах, хөрөнгө оруулалт хэрхэн татах талаар хэлэлцсэн юм. Дэд сайд М.Ганхүлэг Хөдөө аж ахуйн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын хувь хэмжээ өмнөх 10 жилийн дундаж үзүүлэлтээс харахад дөнгөж 0,1 хувьтай байгаа нь салбарын хөрөнгө оруулалтад бодитоор хандахгүй байна. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын байгууллага дундын хамтын ажиллагаа, итгэлцэл чухал байгааг онцоллоо. Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтад экспортын тэнцвэрт бодлого, үйлдвэрлэл хөгжих боломжтойг олон улсын хөрөнгө оруулагчдад ойлгуулах, томоохон аж ахуй нэгжийн төслүүдэд бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлыг хөндөн хэлэлцсэн юм. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлдэг ч хувийн хэвшлийн манлайлал дутмаг байгааг панелистүүд онцолж байлаа. Тиймээс мэргэжлийн холбоодыг татан оролцуулах нь чухал байгаа юм. 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ жилийн чуулганаас ихээхэн үр дүн хүлээж буйгаа хэд хэдэн агуулгаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үгэндээ тодотгосон. Тухайлбал, Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн байдал тогтвортой байгааг дурдлаа. Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг илүү төрөлжүүлж аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ялангуяа махны экспорт, ноолууран бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч зэрэг уул уурхайн бус салбаруудаа хөрөнгө оруулагчидтай хамтран хөгжүүлэх сонирхолтой байгааг онцолсон юм. “Монголын эдийн засгийн чуулган-2023” энэ сарын 9, 10-ны өдрүүдэд үргэлжилнэ.

1 ... 91 92 93 94 95 96 97 98 99 ... 317