Г.АРСЛАНХУЯГ: КАМЕРЫН ТОО ХАНГАЛТГҮЙ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон ЦЕГ хамтран цаг үеийн болон хүүхдийн эрх хамгааллын асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг “гэмт хэрэг, гэмт үзэгдэл дотроос хамгийн нухацтай, эмзэг асуудал бол хүүхэдтэй холбоотой хэрэг байдаг. Цагдаагийн байгууллагаас гэмт үзэгдэлтэй тэмцэх чиглэлээр таслан зогсоох үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн гэр бүлийн орчин, нийгмийн харилцаанд орж буй бүхий л орчинд нь тохирсон урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулдаг. Өнөөдөр цахим орчинд шүүмжлээд байгаа асуудлын нэг бол орчны хяналтын камергүй байгаа асуудал. Дорноговь аймагт камер байхгүй биш байгаа. гэхдээ хангалтгүй. Манай орны эрс тэс уур амьсгалд буюу -40-өөс  40 хэмийн нөхцөлд камер өөрөө эвдрэх нөхцөл байдаг. Гадны орнуудад ч гэсэн хоёр жилийн хугацаанд хяналтын камерыг сольдог. Мөн камерын өртөг өндөр байдгаас, эсвэл өөр шалтгаанаас болоод манайд орчны хяналтын камер хангалтгүй байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулж байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагаас нийгэмд хүлээх хариуцлагынхаа хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллага болон бусад байгууллагуудад орчноо камержуулах шаардлагыг өгсөөр байна Улаанбаатар хотод сүхбаатарын талбайгаас баруун дөрвөн зам хүртэл 300 гаруй камер байгаа. Энэ бол орон зайн алдагдалгүй ногоон бүс. 

Дэлхийн бусад орнууд шиг камерын иж бүрэн хяналттай. Үүнийг цагдаа хянаж байдаг. чингэлтэй дүүрэг камержуулалтыг сайн зохион байгуулснаар тус дүүрэгт гарсан гэмт хэрэг 70 хувь орчмын илрүүлэлттэй байна. гарч болзошгүй гэмт хэрэг 80 хувь орчмоор буурсан.

Хүүхэд алга боллоо гэх мэдээлэл буюу тоглохоор гарсан, найзындаа очсон, ах дүүгийндээ очсон, утасны сүлжээ тасарсан зэрэг бүрд мөрөөр нь хайж үзэхэд бараг 18 камераар дамжиж, олж байгаа сайн туршлагууд бий. Тэгэхээр камертай байхыг бид их шаардаж байгаа.

мөн гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хөндөх шаардлагатай. Гадаадын орнуудад гэр бүлийн хүчирхийллийн асуудалд нотлох баримтыг бүрдүүлэх, болсон үйлдлийг бэхжүүлэх зорилгоор сан үүсгэдэг.

Үүн шиг манайд хүүхэд хохирсон тохиолдол бүрд нотлох баримтыг бүрдүүлэх зорилгоор санжуулж байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод эрх нь хасагдаж дахиж баривчлагддагтай яг ижил санг бүрдүүлсэн байгаа. Гэр бүлийн хүрээнд гарсан зөрчлийг бүртгэж эхэлснээр жил орчмын хугацаа өнгөрч байна. цаашид илүү сайжруулна.

Түүнчлэн бусад төрлийн гэмт хэргээс ялгаатай нь хүүхэд хамгаалах чиглэлээр хүүхдийн эрхийн байгууллагууд, сургууль, хороо, дүүргийн удирдлагуудтай хамтарч ажилладаг. Зөвхөн төрийн байгууллагууд гэхгүй эцэг эхийн өөрийн хараа хяналт үлгэр дуурайл, нийтийн оролцоо дэмжлэг зэрэг их олон зүйлээс шалтгаалдаг учраас та бүхэн анхаарах хэрэгтэй.

Мөн бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод мэдээлэх,  Веб сайтад мэдээллийг нь байршуулдаг байхаар ярилцаж байна. Энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулах байх гэж үзэж байна” гэв.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.