ТЭЭВЭРЧДИЙН ХҮҮХДҮҮДИЙН ТАЛХНААС ТӨР БОЛОВСНООР МӨНГӨ ДЭЭРЭМДСЭЭР УДЛАА , ЦААШИД ТЭВЧИХГҮЙ

Уул уурхайн экспорт нь нэмэгдэж ЭТТ ХК -ийн боруулалтын орлого 22 сая ам доллар давсан ба  10 сарын дотор олсон нэмэлт мөнгө нь 512 тэрбум болж нэмэгдсэн байхад нүүрс зөөдөг тээвэрчдийнх нь цалин орлого 50 хувь буурч өрийн нүх улам гүнзгий болчихов.   Яагаад !!!  

ЗГ -ын 362-р тогтоолоор ЭТТ ХК-ийн зүгээс хил нөхцлөөр нүүрс зарах, тээвэр хүргэлтийг хариуцан явуулах   болсоноор эхлээд компаниудыг тендер шалгаруулалтад оруулав. / 2022 оны 12-р сарын 19 өдөр, 2023 оны 03 сарын 10 өдөр зохион байгуулсан нүүрс тээвэрлэгч сонгон шалгаруулалт. Эрдэнэс тавантолгой хувьцаат компанийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах цахим тендер гэж зарлагдсан. 377 компани орж 177 компани хасагдсан. 

Үүнд : ЭТТ ХК зах зээл дээр хил нөхцөлтэй хүргэхээр төсөвлөж шингээсэн нүүрс тээврийн тааз үнэлгээнээс хэмнэлт гаргаж, тээвэрчдийг доод үнийн саналаар өрсөлдүүлж байгаа нь буруу гэж бид үзэж байна. Жишээ:   Бирж дээр нүүрсийг 130 ам доллараар үнэлээд дээр нь хил хүртэл тээвэрлэх тээврийн хөлс бусад хүргэлттэй холбоотой тооцсон зардалд  50 ам доллар нэмсэн дүнгээр  арилжина. Ингээд амнаас 130 ам доллар байсан нүүрсийг 180 ам доллар хүргэж чадлаа гэж мэдээлдэг. Харин эргүүлээд тээвэрт өгөхөөр төсөвт тооцож нэрлэсэн 30 ам долларыг дотроо мөн танаж, ажилгүй цөхөрсөн компани тээвэрчдийг хооронд нь доод үнээр өрсөлдүүлэн 10 ам доллараар зөөлгүүлээд 20 доллар зөрүү ашгаа хэн авч үлдэж байна.  ??? ЭТТ ХК төсөвт авч үлдэнэ. 

Энэ бол тээвэрчдийн хүүхдийн талхнаас боловсноор дээрэмдэж байгаа мөнгө. Уурхай олборлогч, борлуулагч тал тээврээ хариуцах болсноор монгол тээвэрчдээс тээврийн доод үнээр алалцуулаад нэмэлт ашиг гаргаад авчихдаг арга амжилттай туршигдсан гэж хардаж байна.

“Монгол тээвэрчид” хэмээн онцлохын учир нь   хятадын хөрөнгө оруулалттай олон машинтай худалдан авагч нарын хамаарал бүхий компаниуд энэ биржийн нүүрс зөөх хямд үнийн өрсөлдөөнд орж ачаа авахгүй . Өргөтгөсөн тээвэр нэрийн дор шууд уурхайн амнаас болон терминалаас тээврээ саадгүй хийсээр л байгаа юм. Энэ ачаанд орсон манай тээвэрчдийн хөлс үнэлгээ ханш мөн унасан ба 230 км уртын тээвэрт 70 юань хүрэхгүй болсон. Энэ бол 2019 онд түлш 1300 төгрөг байхад хасахтай гардаг байсан тийм бага хөлс. 

БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО.  

ТЭЭВЭРЧДИЙН ЗӨВЛӨЛ    

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.