“ЦАВЧАА НОГООН” АВТОБУСНЫ НАЙМААГ ГАРДАН ГҮЙЦЭТГЭСЭН ДУНД ШАТНЫ АЛБАН ТУШААЛТНУУДЫН АРД ХЭН БАЙГАА ВЭ...

Алдарт ногоон автобусны дуулиан Хотын сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нарыг чөлөөлснөөр асуудал намжих учиргүй.

Өчигдөр Хотын дарга асан Д.Сумъяабазар “Ногоон” автобусны худалдан авалттай холбоотой асуудалд би оролцоогүй. Нийслэлийн Засаг даргынхаа хүрээнд л захирамж гаргасан гэдгийг удаа дараа хэлсэн. Мөн дунд шатны алба хаагчдын алдаа дутагдлын өмнөөс уучлал хүсье гэсэн. Тэгэхээр ногоон автобусыг худалдан авахад нууцад оруулах ажил нь бүр дээрээс эхлэлтэй, харин алдаа завхрал, цавчааг нь дунд шатны албан тушаалтнууд гардан гүйцэтгэсэн нь тодорхой харагдаж байгаа юм.

Тодруулж хэлбэл алдарт ногоон автобусны тендэрийг шууд худалдан авалт болгох нөлөөлөл Ж.Сүхбаатарт байхгүй, Д.Сумьяабазарт ч байхгүй. Үүнд нөлөөлсөн гол хүн нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар байх магадлал тун өндөр байгаа юм. Автобусыг хүлээж авах хотын бүтцийг харахад яалт ч үгүй Х.Нямбаатарын хүмүүс гардаж байна. Яагаад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ногоон автобусны асуудалд хамааралтай байх вэ?

- Автобусанд хяналт тавьж хүлээн авах үүрэгтэй Нийслэлийн Тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар нь Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байхад нь тус дүүргийн Замын цагдаагийн дарга байсан бөгөөд цагдаагаас тэтгэвэрт гарсан хурандаа. Тэрбээр “Тоо, үсэг хязгаартай байдаг болохоор 30 жилийн хугацаанд арлын дугаар нь давхцаж болно гээд хээв нэг ярьж, бидний оруулж ирсэн автобус нь шинэ” гэж ярьж зогссон.

-Нийслэлийн өмчид бүртгэж авах ажлыг гардан гүйцэтгэгч Нийслэлийн өмчийн газрын дарга Ч.Сайханбаяр нь СХД-ийн Засаг дарга асан бөгөөд Х.Нямбаатарыг СХД-ийн ЗДТГ-т хөтөлж, анх төрийн албанд оруулж байсан “Ачтан” нь гэдэг.

Ийнхүү алдарт ногоон автобусны ар талын найруулга хийсэн ургийн мод нэг иймэрхүү. Гэвч Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-аа авч үлдэн, Хотын даргын суудлаа золионд гаргаснаар өндөрлөж буй бололтой.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.