НЭГҮҮН МЭДЭЭ
200 ТОЛГОЙ ЭМ ХОНИНД МЭС АЖИЛБАРААР ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛЭГ ХИЙГЭЭД БАЙНА

НАРИЙН, НАРИЙВТАР НООСТ ХОНИНЫ НООСНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ТУРШИЛТЫН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА Монголд бий болсон “Хангай”, “Орхон”, “Ерөө” үүлдрийн хонины чанар, ашиг шимийг сайжруулах, газар тариалангийн зарим бүс нутагт тоо толгойг нэмэгдүүлэх, цаашид дээрх төрлийн хонь үржүүлж байгаа малчид, аж ахуйн нэгжийн ашиг орлогыг тогтвортой нэмэгдүүлэх цаашилбал нарийн ноосоор хийсэн сүлжмэл бүтээгдэхүүнээр Монгол улс ард иргэдийнхээ хэрэгцээг хангадаг болох зорилгоор нарийн, нарийвтар ноост хонины ноосны чанарыг сайжруулах туршилтын төслийн 1 дүгээр үе шатыг 2022 онд, 2 дугаар үе шатыг 2023 онд амжилттай хэрэгжүүлж байна. Тус туршилтын төслийг Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Малын удмын сангийн үндэсний төв, ADRA Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Австрали улсын Малын генийн сангийн төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хэрэгжилтийн тухайд: АДРА Олон улсын байгууллагын шууд туслалцаа, дэмжлэг, санхүүжилтээр 2022 онд Австралийн цэвэр нарийн ноост цэвэр Мерино үүлдрийн 4 төрлийн хуцны 6000 тун хөлдөөсөн үрийг импортолсон. Үрийн тодорхой хэсгээр 2022 онд Хангай үүлдрийн 150 толгой эм хонь, Орхон үүлдрийн хонины 150 толгой эм хонинд дурангийн мэс ажилбараар зохиомол хээлтүүлгийг Австрали улсын 2 мэргэжилтэнтэй хамтран хийж, үр тогтолт 62.0-64.0 хувийн үр дүн гарсан. Энэ онд Австрали улсын нарийн мэргэжлийн ажилтнуудын хамт Хангай, Орхон үүлдрийн нийт 200 толгой эм хонинд дурангийн мэс ажилбараар зохиомол хээлтүүлгийг хийж байна. Мөн Монгол улсад үржүүлж болохоор цэвэр үүлдрийн нарийн ноост хонины 200 ширхэг үр тогтсон хөврөл үрийг АДРА Олон улсын байгууллагын тусламжаар импортлон Монголын 200 толгой тээгч хонинд хөврөл суулгах ажлыг амжилттай зохион байгуулсан. Дээрх нарийн мэргэжлийн арга ажиллагаанд Малын удмын сангийн үндэсний төвийн 5 ажилтан, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 4 ажилтанг сургаж дадлагжуулж байна.

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох хуулийн төслийг 30 хоногийн дотор 100 мянган хүн дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлнэ

УИХ -ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ "УИХ 2022 оны 4-р сарын 5-ны өдөр D-parliament хэмээх цахим системийг эхлүүлсэн. Энэ нь ард түмний засаглах эрхийг хангах, ард түмэн иргэдийн оролцоотой ардчилсан парламент байх, хүний эрхийг дээдлэх, ил тод нээлттэй байхад чиглэсэн. Өнөөдөр D petition гэх цахим платформыг танилцуулж байна. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн D- Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрнэ. Иргэн тус системээр дамжуулан тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах; хуулийн төслийн талаар санал гаргаж болно. Түүнчлэн тодорхой өргөдөл санал дээр зөвхөн нэг удаа санал өгөх боломжтой. Тус систем дээр иргэний гаргасан санал “ Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах , санал авах журам ” -ын 3.4-т заасны дагуу сэдэв бичих; үндэслэл, тайлбар бичих; ёс бус үг хэллэг хэрэглэхгүй байх шаардлагыг хангаж, 100 иргэний дэмжлэг авсан тохиолдолд хоёр дахь шатны санал авах үйл ажиллагааг явуулах юм. Тодруулбал, тухайн саналыг 30 хоногийн хугацаатай цахим системд нээлттэй байршуулна. Ажлын хэсэг байгуулах иргэний саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол санал авах үйл ажиллагааг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно" гэлээ. Улмаар иргэн хүнийхээ хувьд НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэхэд тухай хуулийн төслийг санаачилж, D-өргөдөл системд байршууллаа. Үүнийг 30 хоногийн дотор 100 мянган хүн дэмжвэл энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх болно. Тиймээс хугацаа тоологдож эхэлсэн" гэлээ.

Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим систем ажиллаж эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлах эрхтэй. Уг эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны цахим системээр дамжуулан хэрэгжүүлж болохоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн D- Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрнэ. Иргэн тус системээр дамжуулан тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах; хуулийн төслийн талаар санал гаргаж болно. Түүнчлэн тодорхой өргөдөл санал дээр зөвхөн нэг удаа санал өгөх боломжтой. Тус систем дээр иргэний гаргасан санал “ Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах , санал авах журам ” -ын 3.4-т заасны дагуу сэдэв бичих; үндэслэл, тайлбар бичих; ёс бус үг хэллэг хэрэглэхгүй байх шаардлагыг хангаж, 100 иргэний дэмжлэг авсан тохиолдолд хоёр дахь шатны санал авах үйл ажиллагааг явуулах юм. Тодруулбал, тухайн саналыг 30 хоногийн хугацаатай цахим системд нээлттэй байршуулна. Ажлын хэсэг байгуулах иргэний саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол санал авах үйл ажиллагааг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно. Санал авах үйл ажиллагааны техник, зохион байгуулалтыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцан ажиллах бөгөөд санал авах үйл ажиллагааны үр дүнг ажлын 3 хоногт багтаан Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ. Шаардлага хангасан саналыг ээлжит чуулганы үеэр 14 хоногийн дотор, ээлжит чуулганы чөлөө цагт ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор харъяалах Байнгын хороо хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана. Харин хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурлын дарга уг асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, харъяалах Байнгын хороонд шилжүүлнэ. Иргэний гаргасан нийтийн өргөдлийг хүлээн авах харилцааг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “ Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах , санал авах журам ” -аар зохицуулах бөгөөд энэ журмын 2.2-т “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, түүнд илтэд халдсан асуудлаар иргэн санал гаргах, иргэдээс санал авахыг хориглоно”, 2.3-т “Нэг саналд өөр хоорондоо хамааралгүй хэд хэдэн асуудал тусгахыг хориглоно” гэж заасан байдаг гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл , олон нийттэй харилцах газраас мэдээлэв .

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн мэдээлэл хийв.

УИХ- ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдааны үеэр Таван толгой түлш сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл , чанарын асуудлаар “ Тавантолгой түлш ” ХХК - ийн гүйцэтгэх захирал Ц . Даваацэрэн мэдээлэл хийв . Тэрбээр “ Тавантолгой түлш ХХК өнөөдөр үйлдвэрлэл , үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна . Энэ зун 120,000 тонн шахмал түлшний нөөцийг есдүгээр сарын 15- н гэхэд бүрдүүлсэн . Нийслэл хоттой хамтраад агуулахуудад хадгалж , өвлийн бэлтгэлээ хангаад байгааг гүйцэтгэх захирал мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ хоногтоо 1,500-1,800 тонн шахмал түлш үйлдвэрлэж , хэрэглэгчдэд хүргээд байна . Үйлдвэрийн технологийн тухайд стандартын дагуу үйлдвэрлэл , үйл ажиллагаа хэвийн явж байна . Таван толгойн ордоос “ Энержи Ресурс ” компанийн баяжуулах үйлдвэрт баяжигдсан завсрын бүтээгдэхүүн болгох эрчим хүчний нүүрс , мидлингийг төмөр замаар татаж байна . Өнөөдрийн байдлаар 170,000 тонн мидлингийн нөөцтэй , 120,000 тонн шахмал түлшний нөөцтэйгөөр үйл ажиллагаа хэвийн явагдаж байна . Технологийн асуудалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй . Дотоодын барьцалдуулагч “ Баргил тех ” компанийн хийсэн барьцалдуулагчийг тодорхой хувь дээр ашиглаж байна . Харин цардуулд суурилсан барьцалдуулагч болон шуудайг импортоор авч хэрэглэж байгаа . Үндсэн гурван түүхий эд болох мидлинг , барьцалдуулагч , шуудайн нөөцийг бүрдүүлэх ёстой . Шуудайн тухайд импортын бүх гэрээнүүд нь хийгдэж байна . Дотооддоо ганцхан “ Гранд Лаки ” гэж шуудайн үйлдвэр л манай стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг . Уг компанитай нийт бүтээгдэхүүнийхээ 10 хувьд гэрээ хийдэг бөгөөд тус компанийн хүчин чадал нь энэ . Дотоод журмын дагуу бид барьцалдуулагч нь 50 хувиас дээш цардуултай барьцалдуулагчийг авдаг . Гарч байгаа бүтээгдэхүүний хувьд MNS 56.79 гэсэн стандартын дагуу үзүүлэлтүүд хэвийн " гэлээ . Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Г . Ганболд " Нийгмийг талцуулаад байгаа хагас коксжуулсан сайжруулсан түлшний туршилт болон хэдхэн хоногийн өмнө нийслэлийн зарим хэсгийн агаарт дэгдсэн үл мэдэх үнэрийн шалтгааны талаар нэгдсэн мэдээлэл авах зорилгоор дэд хорооны хуралдаан хийсэн . 37 тэрбум төгрөгөөр хагас кокс орж ирэхгүй , туршилт хийхгүй , улмаар нийслэлийн Налайх дүүрэг орчимд аюултай хог хаягдал булшилдаг компани хаягдлаа бохирын шугамд хийсэн гэх мэдээллийг авлаа . Иймд цаашид тухайн компанид хариуцлага тооцох ямар арга хэмжээ авсан , үүнтэй холбоотой үүссэн эрсдэлийн талаар Дэд хороонд бичгээр мэдэгдэх , түүнчлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо үйл ажиллагаагаа идэвхжүүлэх , томоохон хөрөнгийн гүйцэтгэл , үр дүнгийнхээ талаар ойрын хугацаанд мэдээлэл хийх хэрэгтэй "- г даалгав

Яармагийн зам дээр тавьсан нэгдүгээр эгнээний хашлагыг чөлөөлөхөөр болов

Яармагийн зам дээр тавьсан нэгдүгээр эгнээний хашлагыг чөлөөлөхөөр болов Тэрбээр " Яармагийн зам дээр нэгдүгээр эгнээний хашлагыг нэг сарын хугацаатай тавьсан . Нисэхээс Яармагийн гүүр хүртэл 6.6 км , нийт 10 автобусны буудал байдаг . Тус зам дээрх нэгдүгээр эгнээний хашлагатай холбоотой 12 осол , долоон удаагийн гэрлийн шон мөргөсөн , ногоон байгууламж дээр явсан гэх мэт зөрчил гарсан . Тиймээс аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагагүй хэсгүүдэд тавьсан нэгдүгээр эгнээний зарим хашлагыг чөлөөлнө . Гэхдээ шаардлагатай хэсэг дээрх хашлагыг үлдээхээр болсон . Жишээ нь : А втобусны буудал , сургуулийн орчин гэх мэт . Мөн том машины эргэх хөдөлгөөнд саад учруулах хэсгийн хашлагыг авна . Энэхүү хашлага нь 900 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй . Жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой байж , нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг анхаарах хэрэгтэй . Ирэх жилээс замын хөдөлгөөнийг хянах камеруудыг байршуулна . Яармагийн зам дээр 3,800 гаруй метр хашлага хийсэн . Үүнээс өнөөдрийн байдлаар 2,000 метрийн урттай хашлага байгаа . Үүнийг тодорхой газруудад байршуулна . Гэхдээ чөлөөлж буй хашлагыг хэрэгтэй үед нь ашиглахаар нөөцөлнө . Харин эвдэрсэн хашлагаас ашиглагдах боломжгүйг актлах болно " хэмээн ярилаа .

ТАНИЛЦ : “СОНГИНЫ ФРАКЦ” БУЮУ Д.СУМЪЯАБАЗАР , Х.НЯМБААТАР НАРЫН “СУГАНЫ ҮС”-НҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ , ТЭД УЛААНБААТАРЫГ УДИРДАЖ БАЙНА !

ТАНИЛЦ : “СОНГИНЫ ФРАКЦ” БУЮУ Д.СУМЪЯАБАЗАР Х.НЯМБААТАР НАРЫН “СУГАНЫ ҮС”-НҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ ТЭД УЛААНБААТАРЫГ УДИРДАЖ БАЙНА ! - Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер М.Баяраа М.Баяраа Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд СХД-ийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Харин 2017 онд Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайд болмогцоо тойргоосоо М.Баярааг дэргэдээ татаж УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгож суга дэвшүүлж байв. Харин Хотын дарга болсныхоо дараа М.Баярааг Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар томилж, 2022 онд Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер болгосон. - Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг Г.Батзориг Нийслэлийн газрын албанд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 онд СХД-ийн Газрын албаны даргаар томилогдсон. Улмаар 2020 онд Нийсэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга, 2021 онд дарга болж дэвшсэн. Г.Батзориг Хэнтий аймгийн уугуул бөгөөд Х.Нямбаатарын “Татаас”-аар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга болж томорсон гэгддэг. - “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Баттөр Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд СХД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар нь ажиллаж байсан. Улмаар 2017-2020 онд Х.Нямбаатарын зөвлөхөөр ажилласан. Харин 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаар давхар ажиллаж эхэлсэн. - Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Г.Баярсайхан 2016-2018 онд СХД-ийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан. Дараа нь 2019 онд Нийслэлийн газрын албаны орлогч даргаар томилогдож, 2020 оноос Нийслэлийн замын хөгжлийн газрын даргаар ажиллаж буй. - Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар С.Жавхлантбаатар Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед СХД-ийн Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар томилогдсон. Өдгөө “ногоон автобус”-ны тендерийн хэрэгт шалгагдаж буй. - Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Сайханбаяр Ч.Сайханбаяр 2008-2010 онд СХД-ийн Засаг даргаар ажиллаж байсан. Түүнээс хойш Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард С.Жавхлантбаатарт халаагаа өгсөн. Тэгмэгцээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын суудалд сэлгэн томилогдсон. - Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга Ц.Банзрагч Ц.Банзрагч СХД-ийн Залуучуудын хөгжлийн төв, СХД-ийн ЖДҮДТ-д даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга болж дэвшсэн. - Нийслэлийн хөдөлмөр, нийгмийн халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр СХД-ийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлдчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. - Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Г.Цэргийнхүү Г.Цэргийнхүү СХД-ийн Цагдаагийн газрын даргаар 2021 он хүртэл ажилласан. Улмаар 2022 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилогдсон. - Нийслэлийн зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Б.Сэргэлэнбаатар Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд Ажлын албаных нь мэргэжилтнээр нь ажиллаж байсан. Улмаар 2016 онд Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн болмогц Зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн. 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. - Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү Ц.Төрхүү 2012-2016 онд СХД-ийн Засаг даргын орлогчоор ажилласан. Улмаар 2016 онд СХД-ийн НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, УСУГ-ын даргын албыг давхар хашиж эхэлсэн. - Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг Б.Мөнхцэцэг 2009-2016 онд СХД-ийн 25-р хорооны Засаг даргаар, 2016-2020 онд СХД-ийн ИТХ-ын даргаар ажилласан. 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. - Нийслэлийн оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Г.Элбэгсайхан Х.Нямбаатарыг 2020 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноос хойш 2021 оны аравдугаар сард хүртэл Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар ажиллаж байсан. - Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦХ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин Л.Тэмүүжин 2016 оноос хойш СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй. - “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХЗ-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг Ж.Сандагсүрэнг СХД-ийн Засаг дарга байх үед Орлогчоор нь ажиллаж байсан. Мөн Д.Сумъяабазарыг Хотын дарга болсны дараа Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор нь ажиллаж байсан. - Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва Р.Дагва 2010-2016 онд СХД-ийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Улмаар 2016, 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй. - “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан М.Говьсайхан 2016-2020 онд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байсан. Улмаар 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг давхар хашиж эхэлсэн. Эдгээр эрхмүүд өдгөө Х.Нямбаатар Д.Сумъяабазар нарын “Суганы үс” байсныхаа төлөө албан тушаалаар шагнагдаж нийслэлийг удирдаж буй аж... Мэдээллийн эх сурвалж : Ergelt.mn

“ЭКО СТАНДАРТ ПЕТРОЛИУМ” ХХК НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ УДАА ДАРАА ХОРДУУЛЖЭЭ ?!

Улаанбаатар даяар угаарын хийтэй төстэй үнэр тарааж тухайн үнэрээс шалтгаалан иргэдийн дотор муухайрах, толгой өвдөх шинж тэмдгүүд илэрсээр буй. Улмаар НЦГ, НОБГ болон Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын хамтарсан баг тухайн үнэр хаанаас ялгараад байгааг тогтоох шалгалтын ажиллагаа явуулж шалгалтын дүнд буруутан нь Налайх дүүргийн V хороо, Городокт автомашины мотор, кропны хаягдал тос дахин боловсруулж, дизель түлш гаргаж авах үйлдвэрлэл явуулдаг “Эко стандарт петролиум” ХХК болох нь тогтоогдсон. “Эко стандарт петролиум” ХХК-ийн жолооч нь Налайх дүүргийн V хороо, Городокт байрлах үйлдвэрээсээ 10 тонн дахин боловсруулсан хаягдал масло ачиж, Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах бохирын худагт авчирч асгасан. Тухайн 10 тонн дахин боловсруулсан хаягдал масло нь Улаанбаатар даяар угаарын хийтэй төстэй үнэр ялгаруулсан бололтой. “Эко стандарт петролиум” ХХК-ийг Эрүүгийн хуулийн 20.11-д заасан “Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодис хаях” зүйл ангиар шалгаж эхлээд буй. “Эко стандарт петролиум” ХХК өмнө нь хоёр удаа “Хурц үнэр ялгаруулсан” гэж шалгагдаж, бүр үйлдвэрээ лацдуулж байсан давтан үйлдэлтэй компани аж. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 28-нд, 2023 оны нэгдүгээр сарын 16-нд тус тус Налайх дүүргийн V хорооны иргэдээс цагдаа, онцгой байдлын албанд “Газ, угаарын хийтэй төстэй хурц, эхүүн үнэр гараад байна” гэх дуудлага өгч байжээ. Тухайн дуудлагын дагуу Налайх дүүргийн холбогдох байгууллагуудаас шалгалт явуулж “Эко стандарт петролиум” ХХК-аас ялгарсан болохыг тогтоож, үйлдвэрийг нь лацдаж, тогийг нь хүртэл тасаж байжээ.Тэгвэл саяхан ахин хурц үнэр дэгдсэн нь тус компанийн нийслэлчүүдийг хордуулж буй гурав дахь тохиолдол нь болжээ. “Эко стандарт петролиум” ХХК нь үйлдвэртээ мотор, кропны хаягдал тосыг өндөр температурт нэрж, дизель түлш гаргаж авдаг. Дизель түлш гаргаж авсны дараах буюу үйлдвэрээс хаягдаж буй тос нь угаарын хийтэй төстэй үнэр ялгаруулдаг байна. Тухайн ялгарч буй үнэр нь химийн ямар төрлийн бодис агуулдаг, хүний эрүүл мэндэд ямар хор нөлөөтэйг эцэслэн тогтоох судалгаа ч дөнгөж одоо хийгдэж эхэлжээ.

ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ЛАБОРАТОРИ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Жайка олон улсын байгууллага Мал эмнэлгийн ерөнхий газраас тавьсан хүсэлтийн дагуу малын эмч нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд эмнэл зүйн чиглэлээр сургалт хийж байсан бол төслийн дараагийн шатны эхлэл болгож дэлхийн стандартад нийцэх тоног төхөөрөмж бүхий, лабораторийг ашиглалтад оруулж, хүлээлгэн өглөө. Нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, УМЭАЦТЛ-ийн захирал Ө.Гэрэлмаа нар оролцож, үг хэллээ. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын гарын авлагад заасан дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй тус лаборатори ашиглалтад орсноор сургагч багш нараар дамжуулан орон нутгуудад сургалтууд явуулах, эмийн үлдэгдэл, өвчний оношийг богино хугацаанд оновчтой илрүүлснээр хүнсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдол үзүүлэх юм. Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарт Зооноз өвчин, Мал амьтны халдварт өвчин, Малын гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдал, Байгаль орчны бохирдол, Мал эмнэлгийн эмнэл зүйн чиглэлээр тогтмол үе шаттай сургалтуудыг явуулан, мэдлэг ур чадварыг нь бэхжүүлэх зорилгоор “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик ур чадварыг бэхжүүлэх нь” сэдэвт техник, хамтын ажиллагааны төслийг 2020 оны 6 сараас хэрэгжүүлж эхэлсэн. Тус төсөл нь 2025 оны 6 дугаар сар хүртэл үргэлжлэх юм. Төсөл хэрэгжсэнээр УМЭАЦТЛ, МЭХ, МЭС, НМЭГ-ын хамтарсан сургалт, судалгааны үйл ажиллагааны суурь бий болох, Судалгаа, сургалтын группүүдийн малын эмч нарын хэрэгцээнд нийцсэн судалгаа хийх чадавх бэхжих, сургалт, судалгааны бүлгүүдийн малын эмч нарын хэрэгцээнд нийцсэн сургалт явуулах чадавх бэхжих, төслийн хүрээнд боловсруулах малын эмчийн сургалтын агуулга нь практик сургалтын хэлбэрээр боловсруулагдах зэрэг үр дүнтэй юм

Ж.Батсуурь: Эрх баригчид 100 сая хоньтой тэнцэхүйц хэмжээний мөнгийг цар тахал нэрийн дор гарынхаа салаагаар урсгасан

УИХ дахь АН-ын б ү лгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гиш үү н Ж.Батсуурь "Цар тахал нэрийн дор Монгол Улсын Засгийн газар 5.1 их наяд т ө гр ө г, дараа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 10 их наяд т ө гр ө гийн х ө т ө лб ө рийг хэрэгж үү лж байсан. Дээр нь гадаадын зээл тусламжаар гурван их наяд гаруй т ө гр ө гийг зарцуулсан байдаг. М ө н Эрдэнэтээс 1.2 их наяд т ө гр ө г, Оюу толгойгоос нэг их наяд т ө гр ө гийг дайчилсан. Нэг их наяд гэдэг чин нэг хонийг 200 мянган т ө гр ө г өө р тооцоход таван сая хонь байна. 20 их наяд гэвэл эрх баригчид 100 сая хоньтой тэнцэх ү йц хэмжээний м ө нгийг цар тахал нэрийн дор гарын салаагаар урсгасан байна. Хоёр их наяд т ө гр ө гийг нь ямар нэгэн компани, ажлын байрыг дэмжих зорилгоор х үү г ү й болон х үү тэйгээр зээлсэн. Ямар компанид зээлснээ хэлдэгг ү й. Бас л ногоон автобус шиг нууцалж байна. Ө мн ө х гурван жилийн хугацаанд цар тахал нэрээр зарцуулсан 20 их наяд т ө гр ө гийн задаргааг тайлагнах гэсэн ч бид мухардлаа. Х ү чээ нэгтгэе гэж та б ү хнээс х ү сэж байна" гэдгийг хэллээ.

#КОМПЬЮТЕРИЙН БҮХ МЭРГЭЖЛИЙН гүнзгийрүүлсэн сургалттай #НОРВЕГИ МОНГОЛЫН ХАМТАРСАН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ элсэлт авч эхэллээ.

Манайх компьютерийн б ү х мэргэжлийн хичээлийг мэргэжлийн чадварлаг багш хамт олон 100% Англи хэл дээр тохилог орчинд Монгол улсдаа 2 жил , Норвеги улсад 2 жил өө рсдийн сонгосон зорьсон хос 2 мэргэжилтэй Олон улсын эрхтэй жолооны ү нэмлэхтэй т ө гсг ө х , салбар б ү ртээ чадварлаг мэргэжилтн үү дээр баг хамт олноо б ү рд үү лсэн Монгол - Норвегийн хамтарсан коллеж юм . М ө н Норвегийн хамтарч ажиллаж байгаа коллежийн хичээлийн программаар сургалтаа зохион байгуулж , хичээлээс гадуурхи ү йл ажиллагаандаа тусгаж сурч боловсрох хувь х ү н б ү рийн зорилгыг эрхэмлэн ү йл ажиллагаагаа явуулах нь бидний гол зорилго оршиж байна . Коллежийн давуу талуудаас дурьдвал : Норвеги - Монголын хамтарсан цогц чанартай х ө т ө лб ө р Математик англи хэл IT г ү нзгийр үү лсэн х ө т ө лб ө р - Математикийн г ү нзгийр үү лсэн мэргэжлийн хичээл / Дээд математик гэх мэт / - Мэдээллийн технологи IT - Гадаад хэлний г ү нзгийр үү лсэн Англи хэлээр б ү х хичээл сургалтууд зохион байгуулагдана Т ө гс ө гч б ү р IELTS_7+, TOEFL_100+ оноотой т ө гс ө н ө . Англи хэлийг эхний 1 жил бэлтгэн мэргэжлийн дээрхи шалгалтуудыг ө гч хангалттай оноо авч дараагийн курсын хичээлдээ бэлэн болно . Ингэснээр Норвеги улсад суралцах 2 жилийн т ө лб ө р өө с өө х ө нг ө л ө лт тэтгэлэгт хамрагдах боломжтой юм . Ялгарах арга з ү йн онцлог - Хичээлээс гадна б ү х т ө рлийн оюутны клубуудын арга хэмжээ зохион байгуулагдаж , Олон улсын бусад ижил салбарын залуустай холбогдож арга туршлага судалж шинийг эрэлхийлэх тэр н ө хц ө л бололцоогоор хангадаг . Cash back х ө т ө лб ө р Хичээлийн жилд сургалтын албаны з ү гээс тавьсан д ү н болон бусад шаардлагын дагуу амжилттай сурсан суралцагчид сургалтын т ө лб ө р өө с буцаан авах аль эсвэл дараагийн жилийн сургалтын т ө лб ө р өө с х ө нг ө л ө лт эдлэх боломжтой . Хичээлийн жилийн турш суралцагчийн сурлагын д ү н болон бусад олон нийтийн ажлын идэвхи оролцооны талаар эцэг эх , асран хамгаалагчид тайлан мэдээллийг тогтмол ө гч хамтран ажилладаг . Сургалтын алба , менежментийн баг Багш : Боловсон х ү чин Б ү х багш нар мэргэжлээрээ 5 болон т үү нээс дээш жил ажилласан багш нар байх б ө г өө д т үү нээс - Доктор - 1 - Докторант - 1 - Магистр - 4 - Бакалавр - 2 зэрэгтэй багш нар байна . Сургалтын алба : - Сургалтын менежер - Сургалт бодлого хариуцсан мэргэжилтэн - Ү йлчилгээний ажилтан 3 Манай коллежийн санал болгож буй мэргэжил сонголтууд : - Компьютерийн Системийн шинжээч - Компьютерийн ө г ө гдлийн сан хариуцсан програмист - С ү лжээний инженер - Программ хангамжийн инженер - IT инженер - Вэб дизайнер - Зураг т ө с ө л зохион б ү тээгч - Систем Шалгагч , Системийн админ - График дизайн - Компьютерийн засвар , ү йлчилгээ зэрэг мэргэжл үү дээр тус тус элсэлт авч байна . Элсэлт 2023 оны 10- р сарын 01- с 2023 оны 10- р сарын 31- н х ү ртэл б ү ртгэнэ . Хичээл эхлэх хугацаа 2023 оны 12- р сарын 01 нд эхлэнэ . Та дэлгэрэнг ү й мэдээлэл авахыг х ү свэл коммент хэсэгт +1 гэж бичээрэй . Сургалтын т ө лб ө р 1- р курсын 5.200.000 ₮ 2- р курсын 6.000.000 ₮ Б ү х элсэлгчдээс хэлний т ү вшин тогтоох шалгалт авна . Элсэгчдэд тавигдах шаардлага Ер ө нхий боловсролын 12- н жилийн сургууль т ө гсс ө н 18-23 насны дээрхи мэргэжл үү дээр сурах сонирхол зорилгоо тодорхойлсон охид залуусыг урьж байна . Б ү ртг үү лэхийг х ү свэл : - Та сургалтын албаны +976 72307233 дугаарт холбогдон б ү ртг үү лэх - М ө н пэйж хуудасны чатаар мэдээллээ явуулан б ү ртг үү лэх M анай хаяг : Улаанбаатар хот , С ү хбаатар д үү эрг , 8- р хороо , Кибер захын З үү н талд 2 давхарт Норвеги - Монголын хамтарсан техник технологийн коллеж

1 ... 77 78 79 80 81 82 83 84 85 ... 317