НЭГҮҮН МЭДЭЭ
БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГТ СУУРИЛСАН ИДЭВХГҮЙ ТАНДАЛТ ХИЙЛЭЭ

Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, болзошгүй эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, халдварын тархалтыг магадлах зорилгоор эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтын судалгаанд эрсдэл бүхий төв болон зүүн бүсийн 14 аймаг, нийслэлийн 2362 малчин өрхийг хамруулан ажиллаа. Эдгээр 14 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар болон холбогдох сум, дүүрэг, тасгийн мэргэжилтэн, албан хаагчдад тандалт судалгааны тайланг танилцуулж, арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө хамтран ажиллаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН НАРАГ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ГЭЖ ҮЗЭН, САНУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой гомдлыг хэлэлцжээ. УИХ-ын Тамгын газраас М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцуулах хүсэлтийг тус байнгын хороонд гаргаад байсан юм. Тамгын газраас гаргасан албан бичигт "2024 оны наймдугаар 18-ны өдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь олон нийтийн сүлжээнд өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж бараа сурталчилсан. Энэ нь гишүүний үүрэгт ажилд хамаарахгүй ажил эрхэлж, ёс зүйн хэмжээг зөрчсөн үйлдэл хэмээн олон нийтийн зүгээс шүүмжилж байна. Түүнчлэн М.Нарантуяа-Нара нь УИХ-ын гишүүний тангараг өргөснөөсөө хойш удаа дараа шууд дамжуулалт хийн бараа сурталчилсан. Мөн УИХ-ын гишүүн албаны болон хувийн журмаар гадаад улс руу явахдаа ажлын таваас доошгүй өдрийн өмнө УИХ-д даргад мэдэгдэнэ гэдэг журмыг зөрчиж, ямар нэгэн хүсэлт гаргалгүйгээр БНХАУ-д зорчиж, олон нийтийн сүлжээн дэх хаягаар сурталчилгаа явуулсан. Улмаар наймдугаар сарын 16, 19-ний өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй" гэм мэт шалтгааныг дурдсан байв. Энэ Ёс зүй, дэгийн байнгын хороо асуудлыг хэлэлцэхээр ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн хуралдааны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулсан байна.Уг дүгнэлтээр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзжээ. Улмаар байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар М.Нарантуяа-Нарад сануулах арга хэмжээ авахаар болсон байна.

МАЛ, АМЬТНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАН АЖИЛЛАХ ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ.

Мал эмнэлгийн ерөнхий газраас 2024 оны 08 сарын эхний 20 хоногт хийгдсэн мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянан үзэхэд 31897 толгой мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийх 1546 мал эмнэлгийн гэрчилгээ олгогдсоны 65 хувь нь үржлийн, 35 хувь нь отор нүүдлийн зориулалттай байна. Отор нүүдэл, үзэсгэлэн, худалдаа, үржлийн зориулалтаар мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхэд халдварт болон шимэгчтэх өвчнөөр эрүүл тайван бүс нутгаас бэлтгэх, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан эсэхийг нягтлах, шаардлагатай тохиолдолд шинжилгээнд хамруулах зэргээр мал эмнэлгийн гэрчилгээний хяналт, баталгаажилтыг сайжруулан ажиллахыг аймаг, нийслэлийн МЭГ, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нарт үүрэг, чиглэл болголоо.

Л.ГАНТӨМӨР: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРЧ БАЙГАА УЧИР ШАЛТГААН БОЛ УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр /2024.08.20/ хуралдсан. Энэ үеэр УИХ-ын Гишүүн Э.Батшугар “Эдийн засгийн өсөлтөө эрчимтэй байлгах нь гадаадын хөрөнгө оруулалт чухал. Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын бүтээгдэхүүний эзэлж байгаа хувь нь бол 5-12 хувьтай явж байна. Тэгэхээр бид үүнийг яаж нэмэгдүүлэх, ямар аргачлалаар хайх вэ?” гэж холбогдох удирдлагаас асуулаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр: “ Гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа учир шалтгаан бол улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Тухайлбал, Японд очихоороо манайд ирж Уран олборло гэж хэлдэг. Ерөнхий сайд нь Монголд бууж байхад Уран олборлохгүй гэдэг хууль баталж байдаг. Хамгийн сүүлийн жишээ бол энэ концессын хууль шүү дээ. Концессын хуулиар баахан хүмүүсийг хошигруулж гэрээ хийчхээд хуулиа байхгүй болгочихсон” гэж хариулав.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.БАТСҮМБЭРЭЛ: АЙМГУУДЫГ НЭГТГЭЖ СУМДЫН ТООГ ЗОРИГТОЙ ЦӨӨЛЬЕ

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл бүсчилсэн хөгжлийн бодлогыг ажил хэрэг болгохын тулд аймгуудыг нэгтгэж, сумдын тоог цөөлөх ёстой гэлээ. УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл “Сумдыг нэгтгэх асуудал руу зоригтой ормоор байна. 100 жилийн ойгоо хийж байгаа олон сумыг бид харлаа. Хөгжил нь ямар дүр зурагтай байна вэ. 21-р зуун гарчхаад байна. Сумдыг эдийн засгийн тооцооллоор нь нэгтгэх зураглалыг Эдийн засаг хөгжлийн яам гаргах хэрэгтэй байна. Монгол Улсад 330 сум хэрэгтэй юу, 150 сум суурин хэрэгтэй юу гэдгийг тооцоолж гаргахгүй бол аймгийн төвийнхөө хажууд 20 км зайд нэг сум байгаад байдаг. Энэ хажууханд байгаа Сэргэлэн сумыг хар л даа. Сургуульд нь анги дүүргэлт байхгүй. Олон хүн амтай Мандал сум, мянга хүрэхгүй хүнтэй говийн аймгийн сумтай адилхан Үндсэн хуулийн зохицуулалттай байна. Энийг өөрчлөх ёстой. Бодит амьдрал дээр сумаа манаж үлдэж байгаа хөөрхий хэд маань гэж бодож, ярьдаг байдалд очжээ. Сумдыг нэгтгэхгүй бол эдийн засгийн хувьд ч, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гээд ч урагшаа явахгүй байна. Тэгэхээр 21 аймаг бодитоор хөгжлийн загварчлал болж чадаж байна уу. Бүсчилсэн хөгжилтэй уялдуулж 21 аймаг, 330 сумыг хэрхэн цөөлөх вэ. Энэ талаар судалгаа хийх хэрэгтэй” гэлээ.

УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН 70 ХУВИЙГ ЗАСАЖ БАЙНА

Зам засварын аргачлалын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн юм. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгуулах төсөл хэрэгжиж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул ярихдаа “Улаанбаатар хот нийт 1200 км авто замтай. Үүний 70 хувийг засаж байна. Эдгээр замд 10-20 жил ямар ч засвар хийгээгүй байсан. Зам засварын ажлыг өмнө нь ингэж дорвитой хийж байгаагүй. Өмнө нь хийж байгаагүй том хэмжээний ажил учраас зам засварын компаниууд ачааллаа дийлэхээ больж эхлээд байна. Сүүлийн үед зам засахаар тендерт оролцдог компани ховордсон байна. Үүнээс болоод зам засварын ажил удааширч байна. Гэсэн ч хувийн хэвшлүүдтэй тохиролцоод, аль болох түргэн засахаар ажиллаж байна” гэв. Зам засварын шинэчлэлийн хүрээнд авто замын хучилтын хийцийг хүчитгэн, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, замын нүхэн эвдрэлийг засах, хагарлыг гагнах, тэмдэддг тэмдэглэгээг сэргээх зэрэг ажлуудыг хийж байгаа юм. Зам засварын ажил арваннэгдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ УЛААНБУРХАН ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн тандалтын баг тус аймагт ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын А/344 тоот тушаалын дагуу Баян-Өлгий аймагт улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг нэмэлтээр шуурхай зохион байгуулах, хам шинжийн тандалтыг идэвхжүүлэх, эмнэлзүйн чиглэлээр эмнэлгийн үүднээс оношлон илрүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Иргэд, эцэг эх, асран хамгаалагчдад амны хаалт зүүх, гараа бохирдсон тохиолдол бүрд угаах, товлолын вакцинд хамрагдаагүй болон хоцорсон бага насны хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах, хүүхдийг олны хөлийн газраар авч явахгүй байх, гэр, орон байрны агааржуулалт, цэвэрлэгээг тогтмол хийх зэрэг энгийн бөгөөд үр дүнтэй өөрсдөөс шалтгаалах арга хэмжээг авч улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Биеийн нүүрэн хэсгээс эхлэн улаан гүвдрүүт тууралт гарч, өндөр халуурах, нусгайрах, нүдний салтс үрэвсэх, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, бүх биеэр толбот тууралт гарах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа Өрх, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвд яаралтай хандана уу.

ХОЛБОЛТОО САЛГУУЛСАН "МОНКОН" ГРУПП ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН РҮҮ ХӨРСНИЙ УСАА ШАХЖЭЭ

"Монкон групп" ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг ГУББГ-аас энэ сарын 18-ны өдөр зогсоож, холболтыг салгасан. Гэвч тус компани наймдугаар сарын 19-20-нд шилжих шөнө барилгыг талбайгаасаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланк татан хөрсний усаа дахин шахжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн шөнө тухайн байршилд ажиллаж зөрчлийг зогсоосон бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн шалгана гэж НЗДТГ-аас мэдээллээ.

ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОУБ-ААС "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТГУУД ТӨСӨЛ"-ИЙН ХҮРЭЭНД МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСГИЙН МАЛЫН ЭМЧ НАРЫН ТАРХВАР ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА.

Ингэснээр мал, амьтны гоц халдварт, халдварт, шимэгчтэх өвчнийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авахад түлхэц болох юм. Тархвар зүйчийн ур чадвар гэж юу вэ?

“ЭНЭ МӨЧ" ТОГЛОЛТ 1 БОЛОХОД ХОНОГ ҮЛДЛЭЭ

ТА БИД БҮГД ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ХИЧЭЭСЭН ЗҮТГЭЛЭЭ ХАМТДАА ТЭМДЭГЛЭХ ӨДӨР ИРЛЭЭ… ТАСАЛБАР АВАХ: TICKET.MN EVENTX.MN “MONI APPLICATION“ АШИГЛАН 6 ХУВААЖ ТӨЛЖ БОЛНО МӨН GS25 БҮХ САЛБАР ДЭЛГҮҮРҮҮДЭЭР ТУС ТУС ХУДАЛДААЛЖ БАЙНА.

1 ... 80 81 82 83 84 85 86 87 88 ... 374