УЛСЫН ХЭМЖЭЭНД 380 ӨРХ БҮХ МАЛАА АЛДАН ХОТ НЬ ХАРЛАЖЭЭ

Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгуудад малын хорогдол хамгийн их байна. Одоогоор 380 өрх 100 хувь малаа алджээ. Аймгийн онцгой комисс болон мэргэжлийн албаныхан гуравдугаар сарын 21-ны байдлаар 194 малчин иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн 250 өрхөд хоол хүнсний тусламж үйлчилгээ үзүүлж, 1544 өрхөд өвс тэжээлийн хүргэлт хийсэн. Давхардсан тоогоор 256 алба хаагч 85 техник хэрэгсэлтэйгээр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд өндөржүүлсэн байдал зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор 5286 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 5332 өрхөд хоол хүнсний тусламж үзүүлсэн байна. Мөн 14 мянга орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлжээ.

Гуравдугаар сарын 15 хүртэл төрийн цэргийн байгууллагийн 703 алба хаагч, 256 тээврийн хэрэгсэлтэйгээр ажилласан. Дотоод хүмүүнлэгийн тусламжийн хувьд 49 иргэн, 120 ААН байгууллагаас гурван тэрбум 372 сая 504 мянга төгрөг, таван иргэн 29 ААН-ээс 908 сая төгрөгийн бараа материалын хандив ирсэн. Мөн ОУ-ын хүмүүнлэгийн байгууллагаас тусламж дэмжлэгийг ихээр үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 3.660.000 ам. долларын хандив ирсэн. Хандив тусламжийг хаваржилт хүндэрсэн аймаг сумдын малчдад тусламж хүргэн ажиллаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.