НЭГҮҮН МЭДЭЭ
ЗАЙСАН ТОЙРУУГИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШААС ХУУЧИН ЗОХИЦУУЛАЛТААР ЯВУУЛНА

“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ ХУД-ийн III хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил гурван жил орчим гацсан юм. Тэгвэл өнөөдөр тус группийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ. Т одруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг өнгөрсөн сарын 7-ны өдөр албадан чөлөөлж, замын ажлыг эхлүүлж байсан. Тус зам ашиглалтад орсноор Нарны зам болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар х отын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Үүний нэг болох “Гермес” төвийн урд талын нүхэн гарцтай уг замыг холбоно. Өөрөөр хэлбэл, хотын хэвтээ тэнхлэгийн замуудыг холбох холбоос зам гэж болно. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд засаж, шинэчилсэн замууд энэ онд төлөвлөсөн нийт ажлын 30 хувь нь. Энэ онд Улаанбаатар хотын нийт замын 80 хувийг засаж, шинэчилнэ. Засварын ажилд хүлээцтэй хандаж, дэмжиж байгаа иргэддээ баярлалаа” гэлээ. Түүнчлэн ирэх долоо хоногт хоёр жил гаруй гацсан Ээрмэлийн замын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээнэ. Мөн Таван шарын нүхэн гарцыг энэ сард нээх бол Яармагийн замыг ирэх долоодугаар сард нээнэ.

ААДАР БОРООНЫ УЛМААС 500 ГАРУЙ БОГ МАЛ ХОРОГДЖЭЭ

Завхан, Өвөрхангай аймагт энэ сарын 12-нд орсон түр зуурын аадар борооны улмаас Завханы Улиастай суманд 20 орчим айлын байшин, гэр, хашаа руу үерийн ус оржээ. Мөн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт айлын 5 ханатай гэр, Богд сумын нутагт хоёр айлын гэр үерт өртөж, 500 гаруй бог мал хорогдсон байна. Тиймээс орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангаж, үер усны аюулаас сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх шаардлагатайг холбогдох албаныхан анхааруулав. Дашрамд дурдахад, цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр энэ сарын 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байна.

ОРОН СУУЦНЫ ҮНЭ 11.9 ХУВИАР ӨСЖЭЭ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн сарын байдлаар Улаанбаатар хотод шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өсч, нэг метр квадратын үнэ 4 сая төгрөг давсан байна.

ДАВАА ГАРАГТ УЛСЫН АРСЛАН М.БАДАРЧИД УНАСАН БӨХЧҮҮДЭД НӨХӨЖ ЦОЛ ОЛГОНО

Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн. Тэгвэл түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгохоор болжээ. Тодруулбал, ирэх даваа гарагт Төрийн ордны “Хүндэтгэлийн өргөө”-нд 10:00 цагт улсын арслан М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд нөхөж цол олгохоор болсон байна. Ерөнхийлөгчийн зарлигаар дараах бөхчүүд цол нэмнэ. Аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, улсын өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож харцага, улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож заан, улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож арслан цол тус тус олгохоор болов. Харин улсын аварга О.Хангайд “Үлэмж бадрах” чимэг нөхөн өгөх юм. Тэгвэл өнгөрсөн жилийн баяр наадмын бөхийн барилдаанд улсын арслан М.Бадарчийн давсан даваа бүрийг хүчингүйд тооцож, арслан цолыг нь хураана.

САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ШАЛГАНА

МИДАС ТББ-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнө санал тоолох төхөөрөмжийг урьдчилсан байдлаар шалгахаар төлөвлөжээ. Тодруулбал, санал тоолох төхөөрөмж мажоритар хэсгийн саналыг тоолохдоо нэр дэвшигч бүрийн тэмдэглэгээг уншиж байгаа эсэх, мандатын тооноос илүү болон дутуу тэмдэглэсэн үед ажиллаж буй эсэх, цагаан хуудас уншиж буй эсэх зэргийг шалгах юм. Мөн пропорциональ хэсгийн саналыг тоолох үед санал тоолох төхөөрөмж нам эвслийн тэмдэглэгээг бүрэн уншиж байгаа эсэх, нэгээс илүү нам эвсэл дугуйлсан үед уншиж байгаа эсэх, түүнчлэн дугуйлаагүй үед уншиж буй эсэх зэрэг хяналтыг явуулахаар болжээ. МИДАС ТББ нь 2012 оноос сонгуулийн санал төхөөрөмжийн, 2016 оноос сонгогчдын нэрийн жагсаалтад хөндлөнгийн хяналт хийж, зөвлөмж боловсруулан холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулсан байна.

16 НАСТАЙ ОХИНЫ АМИА ЕГҮҮТГЭСЭН ХЭРГИЙГ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭСТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Энэ сарын 10-ны өдөр БГД-ийн 18-р хороонд 16 настай охин амиа егүүтгэсэн хэргийг хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлж, мөрдөн шалгаж байна. Гуравдугаар сургуулийн 16 настай сурагч улсын шалгалтын асуудлаас болж дарамтад орж, амиа егүүтгэсэн гэх мэдээлэл олон нийтийн дунд түгсэн. Тэгвэл эл хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг мөрдөн, шалгаж эхэлжээ. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, нууцлалтай явагдаж байгаа аж.

ОБЕГ: ЖИЛ ИРЭХ ТУСАМ ОСЛООР АМЬ НАСАА АЛДАЖ БАЙГАА ХҮНИЙ ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА

Он гарснаас хойш осол гэмтлийн улмаас амь насаа алдсан нийт иргэний 44 хувь нь гол ус, үерийн эрсдэлээс болж хохирчээ. Ялангуяа аялал зугаалгын улирал эхэлсэн үед иргэдийг баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байх, үер буух эрсдэлтэй голын айв сав, газруудаас холуур, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж буй. Ж ил ирэх тусам ослоор амь насаа алдаж байгаа хүний тоо нэмэгдэж байгааг онцгой байдлын газраас мэдээллээ .

АЯНГАНД ЦОХИУЛЖ НАС БАРСАН ЭМЭГТЭЙ ГАР УТСАА ЭНГЭРТЭЭ ХИЙСЭН БАЙЖЭЭ

Энэ сарын 6-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт, нэг гэр бүлийн хоёр хүн мотоциклтой явж байгаад аянганд цохиулж, эхнэр нь нас барж, нөхөр нь эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн билээ. Тухайн үед талийгаач эмэгтэй гар утсаа энгэртээ хийсэн байжээ. Уг харамсалтай ослын талаар Шадар сайд С.Амарсайхан: “Өнгөрсөн долоо хоногт Тэрэлжийн орчим мотоциклтой явж байсан эхнэр нөхөр хоёрын нэг нь дуу цахилгаантай борооны улмаас аянганд цохиулж амь насаа алдсан. Гар утсаа энгэртээ хийсэн гэх мэдээлэл байна. Хамгийн гол нь иргэдийн мэдлэг мэдээллийг хүргэх, зөвлөмж зөвлөгөөг цаг алдалгүй хүргэх чухал байна. Аялал жуулчлалын улирал эхэлсэн, иргэд аялах зугаалах хөдөлгөөнүүд эхэлж байгаа учраас иргэд энд тэнд явахдаа амь насаа алдах эрсдэл гаргахгүй байхад зөвлөмж хүргэхэд анхаарч ажиллаж байна” гэлээ.

ЭЕШ ӨГӨХӨӨР ОЧИХДОО БҮРДҮҮЛСЭН ЗАЙЛШГҮЙ АНХААРАХ ЗҮЙЛС

2024 оны Элсэлтийн Шалгалт (ЭШ) долдугаар сарын 4-ний Пүрэв гарагт улс даяар эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс шалгуулагчдыг шалгалтын байранд ирэхдээ бүрдүүлэх баримт бичгийг сануулж байна. Тодруулбал ЭШ-нд хамрагдах хүмүүс суудлын хуваарийн дагуух байранд очихдоо Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /жолооны үнэмлэх, гадаад паспорт байж болно/ Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ба түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг Суудлын хуваарь (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна) Бүртгэлийн хуудас (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажуулна)-ыг заавал авчрах ёстой. Энэ жил ЭШ өгөхөөр нийт 35,939 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тэдний 14,812 нь Улаанбаатар хотынх, 17,541 нь орон нутгийн бол Өмнөх оны 3,586 шалгуулагч байна. Мөн БҮТ шалгалт өгөх шалгуулагчдадаа зориулан 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мэргэжлийн Сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн. Зургаадугаар сарын 10-ны байдлаар 550 гаруй шалгуулагч чатбокс, гар утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө авчээ. Шалгуулагч та бүхэн мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах бол Боловсролын Үнэлгээний Төв-ийн чатбокс, 8808-1549, 8955-1549 дугаарт ажлын өдрүүдэд 08:30 – 17:30 цагийн хооронд холбогдож, шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах боломжтой юм.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ 11 ЗУСЛАН

2024 онд үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах боломжтой хүүхдийн зуслангийн газрын мэдээллийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ зун улсын хэмжээнд 23 зуслан үйл ажиллагаа явуулахаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах боломжтой 11 зуслан байна. Нийт зуслангийн хувьд амрах хоногоосоо шалтгаалж 290,000-1,485,000 төгрөгийн төлбөртэй байгаа юм. Дэлгэрэнгүй танилцах бол ЭНД ДАРНА уу. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах боломжтой хүүхдийн зуслангийн нэр, байршил, утас, фэйсбүүк холбоос: № Харьяалал Зуслангийн нэр Байршил Холбоо барих утас Фэйсбүүк холбоос Ээлжийн тоо 1. Улаанбаатар Маргаашийн хөгжил Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо Сэлбэ- Гүнжийн зам 99991727, 88087986 10 2. Улаанбаатар Баянгол Налайх, Тэрэлж 88101913, 99091963 10 3. Улаанбаатар Нарс СХД, 24 дүгээр хороо, Баруун салаа 99096109 9 4. Улаанбаатар Найрамдал СХД, 34 дүгээр хороо, Баянголын ам 75056000 10 5. Улаанбаатар Жавхлант Налайх, Тэрэлж 88003060 10 6. Улаанбаатар Анар Налайх, Тэрэлж 99188793, 98999509 12 7. Улаанбаатар Сансар БЗД, Гачуурт 20 дугаар хороо 89108448, 99178448 10 8. Төв аймаг Цагаан нуга Төв аймаг, Батсүмбэр, Сөгнөгөрийн ам 98163201 11 9. Төв аймаг Мөрөөдөл Төв аймаг, Батсүмбэр 99909807 12 10. Төв аймаг Цоглог Төв аймаг, Батсүмбэр сум 88008870 8 11. Сэлэнгэ аймаг Жаргалан сувилал Мандал сум, Хараа гол 89984576 10

1 ... 54 55 56 57 58 59 60 61 62 ... 330