ААДАР БОРООНЫ УЛМААС 500 ГАРУЙ БОГ МАЛ ХОРОГДЖЭЭ

Завхан, Өвөрхангай аймагт энэ сарын 12-нд орсон түр зуурын аадар борооны улмаас Завханы Улиастай суманд 20 орчим айлын байшин, гэр, хашаа руу үерийн ус оржээ. Мөн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт айлын 5 ханатай гэр, Богд сумын нутагт хоёр айлын гэр үерт өртөж, 500 гаруй бог мал хорогдсон байна.

 Тиймээс орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангаж, үер усны аюулаас сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх шаардлагатайг холбогдох албаныхан анхааруулав.

 Дашрамд дурдахад, цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр энэ сарын 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.