НЭГҮҮН МЭДЭЭ
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН ЯПОН-МОНГОЛЫН СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГИЙН ЗАХИРАЛ ХИЙНЭ ГЭВ ҮҮ !

Улсын их хурлын гишүүн Ж.Чинбүрэний асуудлууд ар араасаа хөвөрсөөр л. ХСҮТ-д Медпортал хувийн эмнэлэг байгуулж, өндөр ашиг олдог гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл үүгээрч зогсохгүй хууль тогтоох дээд байгууллага буюу их хурлын гишүүн маань Япон-Монголын Сургалтын Эмнэлэгийн захирал болох сурагтай. ХСҮТ-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад албан тушаалаа өгч, УИХ-д өрсөлдөн ялалт байгуулсан гишүүн Ж.Чинбүрэнийг “Уран гартай эмч” гэгдээр нь ард түмэнд хүндэлдэг. Гэвч хөшигний ард ХСҮТ-ийг их хэмжээний өрд унагасан, өмнөх эхнэрээ Эрүүл яаманд оруулахаар сайд нарыг “шантаажилдаг”, ахуйн шунал ихтэй зэрэг муу нэр хөшигний ард түүнийг салдаггүй дагадаг байсан. Тэр нь ч үнэний ортой гэдэг нь сүүлийн үед ихээхэн ажиглагдаж эхэллээ. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нь 2019 оны 12.30 буюу оны сүүлчийн ажлын өдөр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн найз Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн захирлаар томилсон байдаг. Үүгээрч зогсохгүй Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү хоёр нийлж эмнэлэг дотор эмнэлэг байгуулж түүгээр ихээхэн хэмжээний ашиг олдог гэх яриач гараад байгаа юм. Үүгээрч зогсохгүй Медпортал эмнэлэгт хавдар судлалтай адил компютер томографи байдаг бөгөөд түүнийгээ шинэ технологи нэвтэрсэн гэж хэлж байгаарай хэмээн ажилчиддаа захидаг байна. Ингэснээр тухайн Медпортал гэдэг эмнэлэг нь өдрийн орлогоороо улсдаа толгой цохиж байгаа гэнэ. Ийнхүү уран гартай эмч маань улс төрийн тогоонд оров уу? үгүй юу? тар нь танигдаж эхлээд байна. Нэг ёсондоо УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс болж өнөөдрийн байдлаар ХСҮТ дампууралд ороод байна. Ингээд түүний паян бас дууссангүй. Хууль батлах дээд байгууллага буюу их хурлын гишүүн маань Япон-Монголын Сургалтын Эмнэлэгийн захирал болсон сурагтай. МЭдээж хэрэг үндсэн хуулинд зөвшөөрсөн заалт болон хориглосон заалт байдаггүйг ийнхүү овжингоор ашиглаж гишүүнээч хийнэ эмнэлгээс удирдана хэмээн шийдсэн бололтой. Их гишүүний давхар дээл олонтойл яригдсан. Гэвч ийнхүү үндсэн хуулийг гуувиулан аль аль сэтрээ хоёуланг нь зүүхийг тэрээр хүссэн бололтой. Улсын эмнэлэгт хувийн эмнэлгээ нээж, Засгийн газрын ордноос үүрэг чиглэл өгч, мөнгө угаагаад зогсохгүй эрхэм төрийн түшээд одоо эмнэлгийн захирал гэдэг сэтэр зүүж бас л ихээхэн хэмжээний цалин хөлс авж эхлэх сурагтай. Ард түмэн итгэл хүлээлгэн 76 гишүүний нэг болгосон ч тэрээр ордон дотроос ХСҮТ-ийг заяаг үзүүлээгүй төдийгүй одоо бүүр Япончуудын 100 хувь буцалтгүй тусламжаар баригдсан эмнэлэгийг давхар цөлмөг төлөвлөгөө боловсруулсан бололтой. төрийн түшээ улсын эмнэлэгт эмнэлэг байгуулна. Тэрээр Одоо бүүр улс их хурлын гишүүн, Япон-Монголын Сургалтын Эмнэлэгийн захирал гэдэг давхар гуншинг зүүх бололтой.

Э.Цэндбаатар : Энэ хоёр “П” намайг зодчихлоо

Монголын боксын холбооны бага хурал хоёр хоногийн өмнө болж хуралдаанаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тус хурлын дараа зарим нөхөд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "New work" ресторанд цугласан бөгөөд энэ үеэр маргаан дэгдэж, боксчин Э.Цэндбаатар холбооныхоо тамирчдад зодуулжээ. Энэ тухайгаа өөрөө цагдаагийн байгууллагад "Би бусдад зодуулчихлаа" хэмээн дуудлага өгсөн байна. Түүнийг боскчин И, М нар зодсон гэх мэдээлэл байна. Гэвч энэ талаараа боксчин Э.Цэндбаатар үгүйсгэсэн ч эх сурвалжуудын мэдээллээр тэрээр өөрөө дуудлага өгсөн байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймагт ХРИСТИЙН СҮМИЙГ олноор нь барихад ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ байгаа гэв

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Завхан аймгаас сонгогдсон Б.Баярсайхан гишүүний хийж буй үйлдэлтэй холбоотой иргэдийн гомдол мэдээлэл гарах болжээ. Тодруулбал : УИХ-ын гишүүн Б.Баярсайхан сонгогдсоноосоо хойш Завхан аймагт дорвитой ажил хийгээгүй мөртлөө хэд хэдэн христийн сүмүүдийг шинээр барихад нь дэмжлэг үзүүлсэн хэмээн нутгийн ард иргэд нь гомдолтой байгаа гэнэ. Учир нь Хутагт, хувилгааны нутаг гэдгээрээ алдаршсан Завхан аймгийн ариун тагшин гэгдэх газруудад томоохон Христийн сүмүүд богино хугацаанд сүндэрлэсэн боссон байна. Мөнгө, бараа тусламжийн хувьд бол Христийн шашин хэр их өгч байна, цаагуураа тэр хэмжээгээрээ авч байдаг. Авахгүйгээр гэнэт мөнгө ургаад гараад ирнэ гэж ерөөсөө байхгүй юм. Энэ утгаараа христийн шашин бусдаас авдаггүй биш харин ч маш их хэмжээгээр авдаг гэсэн үг. Жишээлбэл : Европт гэр бүл болоход заавал гэрлэлтээ Христийн сүмд баталгаажуулдаг. Христийн сүмд гэрлэсэн учраас гэрлэснээсээ хойш насан туршдаа цалингийнхаа 10-15%-н татвар төлдөг. Тэгээд нэг биш хэдэн сая хүн татвар ийм маягаар төлдгийг бодоод үзэхэд ямар их санхүүжилттэй болох нь харагдаж байна. Завхан нутгийн иргэдийн ярьж байгаагаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Христийн соёл номлолыг завхан аймагт түгээн дэлгэрүүлэх үүрэг авсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Үүнийг гэрчлэх хэд хэдэн баримт, үйлчлүүд байгаа хэмээн нутгийн ард, иргэдээс хэлсэн байна. Одоогоор эхнээсээ ашиглалтанд орсон Христийн сүмүүд нь завхан аймгийн ард иргэд рүү ухуулга, нөлөөллийн ажлаа хийгээд эхэлсэн гэнэ. УИХ-ын эрхэм гишүүн өөрийн амалсан үндсэн ажлаа хийлгүй шашин номын түгээн дэлгэрүүлэх ажил руу гол анхаарлаа хандуулан хөхүүлэн дэмжиж байгаад нутгийн ард иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа сурагтай.

Л.Гүндалай: Койныг дотооддоо хийлгэдэг Монгол шиг тэнэг улс байхгүй

Сүүлийн жилүүдэд технологийн хурдацтай хөгжил дэвшил, цахим хувьсгал санхүүгийн салбарт гэлтгүй хүний нийгмийн амьдралд маш хүчтэй нөлөөлж байна. Технологийн шийдлүүд нь өөрөө хүний амьдралыг илүү амар хялбар маягаар хөнгөвчилж, орон зай цаг хугацааг хэмнэх зэрэг эерэг зүйлсийг авч ирж байгаа бол санхүүгийн зах зээлд санхүүгийн хүртээмжийг хурдацтай нэмэгдүүлж байгаа сайн талтай. Гэвч үүнийг дагаад сөрөг асуудлууд гарч байна. Үүний нэг хэлбэр нь виртуал хөрөнгө бөгөөд үүнийг Монгол Улсад хараахан ямар нэгэн байдлаар зохицуулж чадаагүй байна. Нэг үе бодвол хүмүүс виртуал хөрөнгө тэр дундаа биткойны талаар нэлээд ойлголттой болжээ. Биткойн дэлхийд гарч эхлээд арав гаруй жил болсон. Энэ хооронд өсөлт, уналт бүх л юм болж байсан. Технологи хөгжиж буй учир төдийгөөс, өдийг хүртэл маш олон койн ар араас нь гарч ирж алдаж, оносон олон хүн байгаа. Биткойн өсөлтөд нөлөөлөх маш олон зүйлс байдаг. Аливаа санхүүгийн зах зээлд эрэлт нийлүүлэлтийн хүчин зүйл нөлөөлдөг. Эрэлт их байвал өсдөг, эрэлт багасвал буурдаг ийм л зарчимтай. Биткойны хувьд эрэлт бий болгосон учир өсөөд байна. Эрэлтийг хэн бий болгосон гэвэл томоохон хөрөнгө оруулагч компаниуд бий болгож байна. Хүмүүс эрсдэлгүй гэж үзэн том хөрөнгө оруулагчийг дагаж орсноор эрэлт өсөх нөлөөлсөн. Гэхдээ энэ мөн маш өндөр эрсдэлийг дагуулах эрсдэлтэйг учир мэдэх хүмүүс хэлж буй. Виртуал хөрөнгө үүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа нь урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савлагаа ихтэй, баталгаагүй тул анхаарал болгоомжтой хандах хэрэгтэйг тэд сануулсаар буй. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргээд байна. Тэрээр “Дотооддоо койн гаргасан улс дэлхийд байхгүй. Биткойн болон бусад крипто валют дэлхийн зах зээл дээр гардаг учраас аливаа улс оронд хууль зүйн хяналт зохицуулалт байхгүй. Монгол шиг дотооддоо койн гаргаад тэрийгээ бүгдээрээ худалдаж аваад, нэг нэгнээ шулдаг, нэг нь хожиж нөгөөх нь шулдаг ийм “сүлжээ” шиг юмыг дэмждэг улс хаана ч үгүй. Энийг бид дэлхийд байхгүй тэнэг үйлдэл гэж харах хэрэгтэй. Өнөөдөр койныг бага мөнгөөр худалдаж авсан, “ядуу” хэсэг нь хохирно. Койн өсөх ёстой. Өсөх бууралтын зөрүүн дээр “тоглолт” хийж, койн гаргасан хүн хожиж, нэг нэгнээ шулж байна. Одоо 9-р сарын 13-нд дахиад зарагдах юм гэсэн. Нэг хүн 15 сая төгрөгөөс илүү худалдаж авах боломжгүй гэж байгаа юм. Эндээс харахад л, сэжиг төрүүлж байгаа байхгүй юу. Зохиомлоор ханш үүсгэх гэж байна уу гэдгийг бодолцох хэрэгтэй. Хэд хоногийн өмнө койн худалдаж авсан хүмүүсийн мөнгө хэвээрээ, тэндэнд нэг төгрөгний ашиг өгөөгүй, нэг төгрөгний хүү нэмэгдээгүй. Есдүгээр сарын 13-нд нэг юм болж байж л, өсөх гээд байна шүү дээ. Үнэхээр мундаг койн юм бол үүнийгээ дэлхийн зах зээл дээр гарга л даа. Монголчууд бидний ядуу сэтгэлгээн дээр л тоглолт хийж ашиг олж байгааг бид ойлгох хэрэгтэй” гэжээ.

Ж.Сандагсүрэн бантсандаа жиргээгээ устгажээ

Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн сайд аятай "Тусгай сургуулийг зогсооно. Ямар ч Кэмбриж, Орос сургууль байхгүй" хэмээн твиттерт жиргэж олны шүүмжлэлд өртөөд байна. Тэгвэл шүүмжлэлд өртсөн Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр жиргэсэн жиргээгээ өнөөдөр устгажээ. Харин түүний жиргээнд БШУ-ны асан, Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр "Боловсролын салбарын бодлогыг энд твиттерт хэн нэгэн дарга биш Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулна" хэмээн хариулсан юм.

"АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ" ГЭЖ ТАНГАРАГ ӨРГӨСӨН Ч АРД ТҮМНЭЭС АВТО ЗОГСООЛЫГ НЬ ДЭЭРЭМДЭВ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын эзэмшлийн Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Оргил Энканто” салбарын авто зогсоолын хэсэгт явган хүний зам буюу нийтийн эзэмшлийн зам, талбай орсонд иргэд эсэргүүцэж, зарим иргэний зүгээс тус явган хүний замын буцааж авах хөдөлгөөн өрнүүлж байсан. Тэгвэл тус авто зогсоолтой холбоотой шүүх хурал өнгөрөгч наймдугаар сард болжж. Шүүхээс “хууль бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэж байсан. Тэгвэл захиргааны хэргийн давж заалдах шүүх нь "Газрыг шууд чөлөөлөхгүй. Чөлөөлөх эсэхээ хот шийдэж байж таньд хариу өгнө. Чөлөөлөх мэдэгдэл өгөхгүй бол та шүүхэд хандаарай" гэсэн хариуг нэхэмжлэл гаргасан хуульчид өгчээ. Нийтийн замыг хууль бусаар ашиглаад байгаа компани нь "Ард түмний төлөө зүтгэнэ" гэж тангараг өргөөд, амлалт өгөөд сонгогдсон УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатар эзэмшлийн компани байгаа аж.

АН-ЫН АХМАДУУД АЛБАН ТУШААЛД ШУНАН ДУРЛАЖ , ЭРХ ЯМБЫН ТӨЛӨӨ УЛАЙРАН ЗҮТГЭХИЙН ЦААД ШАЛТГААН ЮУВ ?

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, УИХ- ын гишүүн Э.Бат-Үүл нар нэр дэвшихээр болсон. АН-д тэднээс өөр гишүүн байдаггүй мэт хаана ч эрх мэдлийн төлөө гарч ирсээр байх боллоо. Тэд хуулийн байгууллагын үүдээр эргэлдэж, улстөрийн карьераа дуусгахдаа тулсан. Учир нь УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших гээд байгаа Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурал 10 дугаар сарын 28-нд болно. УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихээр тодроод байгаа хотын дарга асан Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нартай бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байгаа. Хэрвээ Э.Бат-Үүл нөхөн сонгуульд оролцоод, ялалт байгуулчихвал дээрх хэрэг замхарч, мань хүн багадаа гурван жил Төрийн ордонд бүгнэ. Өмнө нь хүртэл 2020 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймагт нэр дэвшээд, ялагдал хүлээсэн хүн. Харин Хэнтий аймаг буюу УИХ-ын 18 дугаар тойрогт нэр дэвших гээд байгаа УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар мөн ч олон жил хуулийн байгууллагын хаалга сахиж, саатуулагдан, хоригдсон. Эцэст нь эрүүл мэндийн шалтгаанаар гэсэн шалтгаар наранд гарсан. Амьд хүн аргатай гэгчээр хэдэн жил шалгагдсаны эцэст хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаар эрх чөлөөтэй болсон. Уг нь Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих нэрийдлээр Хөгжлийн банкнаас нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад хүүгийнхээ нэр дээр байдаг “Монроуд” компанид шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж байсан юм. Гэтэл тэд одоо ийнхүү УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших гэж байгаа нь Төрийн ордонд заларч, халдашгүй бүрэн эрхийн эзэд болохоор улайрч байгаагийн цаана учир шалтгаан энэ мэт олон бий биз.

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМ УУЛ УУРХАЙН ТООСОНД ДАРАГДАЖ, ШОРООНД “БУЛАГДЖЭЭ”

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд ундны усныхаа төлөө уул уурхайн “Монгол ураниум ресурс” ХХК-тай нэгийгээ үзэж байгаа. “Монгол ураниум ресурс” ХХК үнэлж дийлшгүй хөрөнгөтэй “хаан” компани юм байна. Монгол төр, орон нутгийн удирдлагуудыг толгой дараалан худалдаад авчихсан бөгөөд “Хахаж цацталаа” бохир мөнгө үмхсэн шат, шатны дарга нар иргэдийн тэмцлийг харсан ч үл мэдсэн мэт “нүд балай, чих дүлий” сууцгааж байна.

Б.ХҮДЭРБОЛДЫГ 10 ХОНОГ ЦАГДАН ХОРИНО

Дорноговь аймаг дахь Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байгаад АТҮТ-ийн удирдлагын дэмжлэгээр нийслэл рүү шилжин ирж удирдах албанд томилогдоод удаагүй Б.Хүдэрболдыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Улмаар АТГ-аас наймдугаар сарын 31-нд түүнийг хойшлуулшгүй ажиллагаа явуулж Б.Хүдэрболдыг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон.Тэгвэл түүнийг цагдан хорих 48 цагийн хугацаа өнөөдөр дууссан бөгөөд үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих прокурорын саналыг шүүхээр хэлэлцэж, улмаар 10 хоног цаган хорих шийдвэр гаргажээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж шалгаж байгаа.Түүнийг Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ийн шалгаж байна. Тодруулбал, Б.Хүдэрболдын гэр бүлийнхэн “Чандмань цагаан хад” компанийн нэрээр олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авч, нүүрс тээврийн бизнес эрхэлж их хэмжээний ашиг олсон, даатгалын компанид давуу байдал олгосон зэрэг хэд, хэдэн үндэслэлээр шалгаж эхэлсэн бололтой. Б.Хүдэрболд нь өнгөрсөн зун ял шийтгүүлсэн АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болорын оронд тус албан тушаалд томилогдсон. Өмнөх дарга Ч.Болорын хувьд Увс аймгийн Улаангом сумын уугуул, “Алдар” спорт хороо, ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн хээрийн сургалтын төвийн офицер, улсын гарьд Ө.Бат-Орших болон иргэн Б.Доржсүрэн нараас 1-2 сая төгрөгийн хахууль авч тээврийн хэрэгслүүдэд нь “азын” гэх дугаар олгосон гэм буруутайг шүүх тогтоосон. Улмаар энэ гурван хүнд 10-18 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, төрд ажиллах эрхийг нь хассан. Өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дээр дурдсан Б.Хүдэрболдоос гадна АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүүг албан тушаалаа урвуулж, Увс аймагт хүнд даацын ачааны олон автомашин оношилгоонд оруулж тэнцүүлэн бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр шалгаж мөрдөн байцаалт удахгүй дуусах гэж байна. Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс хүргэнээрээ дамжуулан 100 000 ам.долларын хахууль авсан АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламыг нэмж шалгаж байна.

НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨС 1.4 ТЭРБУМЫГ АВСАН НҮТББ НЬ НААДАМ, ШОУ, ЦЭНГЭЭН ЗОХИОН БАЙГУУЛДАГ

2021 оны зургадугаар сард Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах чиглэлийг Засгийн газраас өгсөн ч олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцсний улмаас цуцалж, цахимаар хийсэн. Нийслэл болоод орон нутагт наадам зохион байгуулж болохгүй гэх чиглэл өгсөн байтал улсын төсвөөс баяр наадмын агуулгатай үйл ажиллагаанд 1.5 тэрбум гаруй төгрөгийг зарлагадсан баримт ил болсон. Үүнийг нь өнөөгийн хотын даргатай холбон буруутган шүүмжлэх иргэд олон байгаа.Учир нь өмнөх жилүүдэд наадамд зарцуулсан хөрөнгийн тэн хагастай тэнцэхүйц их мөнгө юм. Тодруулбал, “Улаанбаатар баяр наадмын комисс” нэртэй Нийслэлээс санхүүждэг байгууллага өнгөрөгч зургаа, долдугаар сард нийт 1.5 гаруй тэрбум төгрөгийг баяр наадмын бэлтгэл ажлыг хангах чиглэлд зарцуулжээ. “Шинэ үеийн нэгдмэл залуус” НҮТББ руу хоёр удаагийн гүйлгээгээр 1 тэрбум 394 сая төгрөг. Хурдан морины салбар хороонд, хоёр удаагийн гүйлгээгээр нийт 15 сая 562 мянган төгрөг Шагайн салбар хороонд хоёр удаагийн гүйлгээгээр 25 сая 86 мянган төгрөг Сурын салбар хороонд хоёр удаагийн гүйлгээгээр 14 сая 5 мянган төгрөг. Тээвэр шатахуун болон бусад зарлалд гэж хоёр удаагийн гүйлгээгээр 10 сая 902 мянга 902 төгрөг Төрийн ёслолын бэлтгэл ажилд гэж мөн хоёр удаагийн гүйлгээгээр 40 сая 390 мянган төгрөг. Тэгвэл дээрх мөнгөний ихэнхийг буюу 1.4 орчим тэрбум төгрөгийг авсан "Шинэ үеийн нэгдмэл залуус" ТББ нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Д.Дэнсмаа, З.Нямзул гэх иргэдийн нэр дээр байгаа бөгөөд 2019 оноос ҮБНЗБХ-оос хөрөнгөжиж хамгийн их орлоготой Төрийн Бус Байгууллагаар шалгарсан. Анх энэхүү байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь “Байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжих, иргэдийг мэдээллээр хангах, сурталчлах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах” гэжээ. Гэтэл тус байгууллага нь өөр ямар нэг тендерт оролцож байгаагүй бөгөөд одоо баяр наадам, шоу цэнгүүн зохион байгуулах чиглэлээр ажилладаг гэсэн байна. Тэгэхээр тус байгууллага нь Үндэсний их баяр наадамд зориулсан шоу, цэнгээн зохион байгуулахаар бэлтгэж байсан байх магадлалтай. Гэхдээ наадамд зориулсан видео контентоос өөр шоу, цэнгээний агуулгатай үйл ажиллагаа болоогүйг та бид гэрчилнэ.