"АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ" ГЭЖ ТАНГАРАГ ӨРГӨСӨН Ч АРД ТҮМНЭЭС АВТО ЗОГСООЛЫГ НЬ ДЭЭРЭМДЭВ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын эзэмшлийн Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Оргил Энканто” салбарын авто зогсоолын хэсэгт явган хүний зам буюу нийтийн эзэмшлийн зам, талбай орсонд иргэд эсэргүүцэж, зарим иргэний зүгээс тус явган хүний замын буцааж авах хөдөлгөөн өрнүүлж байсан. 

Тэгвэл тус авто зогсоолтой холбоотой шүүх хурал өнгөрөгч наймдугаар сард болжж. Шүүхээс “хууль бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэж байсан. Тэгвэл захиргааны хэргийн давж заалдах шүүх нь "Газрыг шууд чөлөөлөхгүй. Чөлөөлөх эсэхээ хот шийдэж байж таньд хариу өгнө. Чөлөөлөх мэдэгдэл өгөхгүй бол та шүүхэд хандаарай" гэсэн хариуг нэхэмжлэл гаргасан хуульчид өгчээ.

Нийтийн замыг хууль бусаар ашиглаад байгаа компани нь "Ард түмний төлөө зүтгэнэ" гэж тангараг өргөөд, амлалт өгөөд сонгогдсон УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатар эзэмшлийн компани байгаа аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.