УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ДАРГАД ГОРИЛСОН ГУРАВ ОРОСЫН ТАЛД ГОЛОГДОВ

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа өнгөрөгч 7-р сард хүнд өвчний улмаас таалал төгссөн. Харин түүний албан тушаалд томилогдох эрхэм тодроогүй байгаа. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар удаа дараа тус албан тушаалд Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарыг санал болгосон ч ОХУ-ын тал тэднийг зөвшөөрөөгүй. Горилогсодыг голох шалтгаан нөхцөл нь тэд авилга албан тушаалын хэрэгт нэр холбогдож байснаас үүдэлтэй.

Ц.Хүрэлбаатар нь УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан Замын орлогч дарга, Г.Сэрээнэндорж нь УБТЗ-ын  ерөнхий инженер, харин Б.Даваасүрэн нь УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны даргаар ажилладаг.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь Орос , Монгол хоёр улсын хамтарсан компани учраас түүний удирдлагыг Монголын тал дангаараа шийдэх боломжгүй. Харин Л.Халтар сайдтай зөвшилцөж шийдвэрлэж чадахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэн нэгнийг санал болгох боломжтой. Ямартаа ч салбарын сайдын санал болгосон , горилсон гурав гологдлоо.Иймд дөрөв дэх хүнийг нэр дэвшүүлнэ. Түүнийг нь Оросууд дэмжих эсэхээс олон асуудал шалтгаална. Оросуудын тавьж байгаа шаардлага , шалгуур үзүүлэлтэд ажлын дадлага туршлага , албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдоогүй байх мөн мэдлэг боловсролын үзүүлэлт багтжээ. Нөгөөтэйгүүр Монголын нутгаар дамжин өнгөрөх газын хоолой, Баруун чиглэлийн төмөр зам, хос төмөр замын төслүүдийг хөдөлгөж чадах хүнийг л Оросын тал хүлээн зөвшөөрөх нь нэгэнт тодорхой байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.