Ж.Сандагсүрэн бантсандаа жиргээгээ устгажээ

Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн сайд аятай "Тусгай сургуулийг зогсооно. Ямар ч Кэмбриж, Орос сургууль байхгүй" хэмээн твиттерт жиргэж олны шүүмжлэлд өртөөд байна.

Тэгвэл шүүмжлэлд өртсөн Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр жиргэсэн жиргээгээ өнөөдөр устгажээ.


Харин түүний жиргээнд БШУ-ны асан, Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр "Боловсролын салбарын бодлогыг энд твиттерт хэн нэгэн дарга биш Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулна" хэмээн хариулсан юм.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.