МҮИС ГЭХ НЭРИЙГ САЛБАРЫН САЙД НЬ ОЛГОЖ БАЙЖЭЭ

Өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монголын Үндэсний их сургууль /МҮИС/-ийн талаар мэдээлэл өгсөн. Тэрээр “Энэ бол луйвар. Тиймээс бид Монголын үндэсний их сургууль гэдэг нэрийг буцааж авна" гэж байсан.

Харин өчигдөр Монголын Үндэсний Их сургуулиас хариу мэдэгдэл хийж, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний Их сургуулийн талаар илт худал үндэслэлгүй ямар нэгэн судалгаагүй мэдээлэл тараасан гэж үзэж МҮИС-ын зүгээс БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндээ хамгаалуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Иргэний шүүхэд хандаж буйгаа мэдэгдэж байна  гэж мэдэгдсэн. Харин Л.Энх-Амгалан сайд "Надаас хулгай хийсэн хүнээс би уучлал гуйхгүй. Би мөн шүүхэд хандана" гэсэн юм. 

Тэгвэл энэхүү асуудалд анх Монголын Үндэсний гэх нэршлийг хэн олгож байсан бэ гэх асуудал үүсэж байгаа юм. Анх  энэхүү нэршлийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр 2012 онд сайдын тушаал гарган тус сургуульд мөн оны наймдугаар сарын 01-нээс эхлэн их сургуулийн ангилалд хамруулахаар шийдвэрлэж байжээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.