НЭГҮҮН МЭДЭЭ
ӨМНӨГОВЬД ХЯТАДУУДААР БООМТ БОСГУУЛАХААР УЛАЙРАГЧ ...

2014 онд одоогийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайд байх үед Өмнөговь аймагт дахин шинэ боомт нээхээр БНХАУ-ын ЗГ, ӨМӨЗО-ны АЛЬШАА аймагтай тохиролцсон тохироо бий. Тухайн үеийн Засгийн газрын 2014.02.21-ний өдрийн 46-р тогтоолоор шинээр хилийн боомт нээж 24 цагийн ажиллагаатай болгохоор зорьж байсан нь нутгийн эзэд болох малчдын эсэргүүцэлтэй тулгарч түр саатсан байдаг ч түүнээс хойш үе үе энэ асуудал сөхөгдөх бүрт малчид эсэргүүцсэээр иржээ. Гэтэл хоёр улсын хооронд байгуулсан гэрээ учраас 7 жилийн дараа ийнхүү нээгдэхээр болж бүх бүтээн байгуулалтын зардлыг Хятадын талаас тултал санхүүжүүлэхээр яригджээ. Харин тус боомт нээгдэхийг хоног тоолон хүлээж суугаа нэг эрхэм байгаа нь энэ ... Тэрээр улсын төсөвт төвлөрөх үр өгөөжийг үндэслэн ингэж хэлж буй юу эсвэл өөрийнхөө төсвийг өсгөх санаа зорилго агуулав уу гэдгийг Өмнөговьчууд төвөггүйхэн таньж суугаа бололтой.

ШҮҮХ: С.БОЛОРМАА АГСАН АМИА АЛДСАН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ, ШҮҮГДЭГЧ НАРЫГ ЦАГААТГАЛАА

2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С. Болормаа агсан аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ автомашинд учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон. Улмаар УЕПГ-аас хяналт тавьж хэргийг Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон байдаг. Тус хэргийн шүүх хурал өчигдөр буюу /2021.11.19/ болсон юм. Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүх бүрэлдхүүний эцсийн шийдвэрээр С.Болормаа агсан амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Улмаас шүүгдэгч Э.Мэндсайхан, В.Рэнцэндорж, Б.Лхагвадорж нарыг цагаатгасан байна. Мөн амь хохирогчийн ар гэрээс нэхэмжилсэн хохирлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүхийн шийдвэрийн дараа амь Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ.

ЖОЛОО БАРЬСАН, СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН АЛУУРЧИД ОЛШИРЛОО !

Өнгөрсөн шөнө тээврийн цагдаагийн албанаас нэгдсэн хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочдод хариуцлага тооцлоо. Мөн өнгөрсөн шөнийн хувьд Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн жолооч зогсоолоос машинаа хөдөлгөх үедээ Зогсоол дээр байсан приүс маркын авто машиныг мөргөн мөн явган хүний замын хажуугийн хашааг дайрсан осол гаргалаа. Тухайн ослын үед ойр орчимд явган зорчигч зорчиж яваагүй нь асуудлаас холуур өнгөрлөө. Энэ мэт байдлаар согтуугаар тээврийн хэрэгслийн ард жолоо барьж эрсдэлтэй нөхцөл байдлууд гарсаар байна. Мэдээж хэрэг Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард сууж жолоо барина гэдэг өөрийн болон өрөөл бусдын амь насыг хорлосонтой адил зүйл гэдгийг жолоочид ухамсарлахгүй байгаа нь харамсалтай. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний амь нас хохироосон олон ч тохиолдол байдаг. Үүний цаана нэг гэр бүл гомдол, нулимстай үлддэг бол нөгөө гэр бүл нь төмөр торны цаана орох нэгнээ нулимстай үддэг. Иймэрхүү үйлдлийг дахин дахин гаргахгүй байхын тулд жолооч та согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ жолоо бүү барь !

ХИЙСЭН ҮЙЛДЭЛ, ХЭЛСЭН ҮГЭЭ МАРТАЖ, ОЙ САНАМЖАА "АЛДДАГ" ТӨРИЙН ТҮШЭЭ : КАЗИНОЧИН Д.ТОГТОХСҮРЭН

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй УИХ-ын гишүүд Австрали Улсын Сидней хотын казинод тоглож байгаад баригдсан түүхтэй. Энэ талаар өнгөрсөн оны нэгдүгээр сард УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдэл хийсэн. Тэрээр “Нэгдүгээр сарын 17-нд УИХ-ын гишүүд Сидней хоттой танилцах хөтөлбөртэй байсан. Энэ хүрээнд УИХ-ын гурван гишүүн Элчин сайдтай хамт казино орсон. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү бид хэд казиногийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор орсон болохоос тоглоогүй. “УИХ-аар казиногийн хууль ороод ирвэл ямар яах вэ” гэж сонирхох зорилгоор орсон" хэмээн мэлзэж байлаа. Гэтэл түүний казинод тоглож байгаа дүр дүрс бичлэгт тодоос тод үлдсэн байдаг юм. Хэсэгхэн хугацаанд ой санамжаа "алдсан" гишүүн маань дахин сонгогдон, одоо ч үүрэгт ажлаа нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа. Төрийн эрхийг барьдаг МАН-ын бүлгийн даргынхаа албыг үргэлжлүүлэн хашиж байгаагаас харвал намын гишүүд нь түүний ой санамжаа "алдах" өвчнийг мартжээ Ой санамжаа алддаг төрийн түшээ өнөөдөр баталсан хуулиа маргааш мартаад, одоо хийснийгээ цагийн дараа санахгүй байх вий...

ХИЙСЭН ҮЙЛДЭЛ, ХЭЛСЭН ҮГЭЭ МАРТАЖ, ОЙ САНАМЖАА "АЛДДАГ" ТӨРИЙН ТҮШЭЭ : "ӨГЗӨГ" Д.ОДБАЯР

Ой санамжаа алдагсдын тэргүүн эгнээний “Өвчтөн” бол Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр. Тэр Цэцийн даргынхаа карьерийг сүр дуулиантай төгсгөж, хоёр орны бэлгийн харилцааны "Бэлэг тэмдэг" болсон. Тодруулбал, тэрээр 2019 оны аравдугаар сарын 31-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисэж байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулж, өгзгөнд нь хүрч дэлхий даяар Монгол Улсын нэр хүндийг цуурайтуулж байлаа. Д.Одбаяр нь Индонезид болох “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор явж байхдаа ийм нэг хэрэг тарьсан. Түүнийг нисэх багийнхан Инчеоны нисэх буудлын цагдаад мэдэгдэж, тэр даруй баривчлуулсан. Ингээд тэрээр харь орны хууль сахиулагчдад байцаагдаж, мэдүүлэг өгөөд “Хийсэн үйлдлээ сайн санахгүй байна” гэж хариулсан байдаг. Мөн “Онгоцонд миний ард талын суудал сууж явсан монгол хүн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Тэр хүнтэй андуурч байна” хэмээн бусдыг ч гүтгэж амжсан. Гэвч харамсалтай нь түүний хийсэн үйлдэл бүхэн батлагдаж, торгуулийн шийтгэл аваад, “өгзөг” нэрийг өвөртлөөд эх орондоо ирж байсан цаг саяхан. Одоо тэр эдгэж, охид, бүсгүйчүүдийг зүгээр байлгадаг болсон болов уу. Арай бас өгзгөнд нь хүрчихээд, ой санамжаа алддаг хэвээрээ яваа юм биш биз. Ой санамжаа алддаг төрийн түшээ өнөөдөр баталсан хуулиа маргааш мартаад, одоо хийснийгээ цагийн дараа санахгүй байх вий...

1 ... 307 308 309 310 311 312 313 314 315 ... 334