Н.НОМТОЙБАЯР: ШУЛУУХАН ХЭЛЬЕ. Х.БАТТУЛГА АА, НАД ШИГ БАЙ !

Намаасаа хөөгдөж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгагдаж, шүүхээс хорих ял сонсож, ялаа нэр төртэйгөөр бүрэн эдэлж дуусгасан Н.Номтойбаяр Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдоод буй Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хандан жиргэжээ.

Тэрээр өөрийн твиттер хуудаснаа, "Хөгжлийн банкийг тонгорсон Х.Баттулга Сингапур улс руу зугтсан гэх. Намайг МАН-ын бүлэглэл хөөхөд инээж байгаад тогтоолоо гардаж авсан. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэхэд нь инээж байгаад өргөдлөө өгсөн, хилс хэрэгт гүтгэхэд нь инээж байгаад шоронг давсан. Шулуухан хэлэхэд над шиг л бай л даа" хэмээжээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.