У.ХҮРЭЛСҮХ ШҮҮХИЙН ТОМИЛГООНООС ТАТГАЛЗСАН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдийг томилж, хариуцлага тооцдог болон АТГ-ын даргыг томилдог эрхээсээ татгалзлаа.

Учир нь өмнөх Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсанаар сүүлийн найман сарын хугацаанд энэ хууль гацсан. Ерөнхийлөгч дээрх хоёр эрхээсээ татгалзсанаар энэ гацаанаас гаргаж байна гэсэн үг. Шүүхийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 15-нд батлагдсан ч Үндсэн хуулийн цэцэд үүссэн маргаанаас болоод бүрэн хэрэгжиж эхлээгүй байна.

Ерөнхийлөгч шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байгаа энэхүү шийдвэр нь өнгөрсөн 30 жилийн түүхэнд нь анх удаагаа тохиож байна. Энэ нь Шүүхийн шинэтгэлийн хувьд шинэлэг, хууль зүйн хувьд энэ нь цоо шинэ практик боллоо. Хуульд ҮХЦ-д хүсэлт гаргасан тал өөрийнхөө хүсэлтийн үндэслэлээс бүхэлд нь татгалзаж болдог эрх бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн энэ заалтын дагуу уг эрхээсээ татгалзаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.