УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ЗЕЛЕНСКИЙ ИРГЭДДЭЭ ХАНДАЖ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
ОХУ-ын цэрэг Украинд халдаж эхэлснээс хойш тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленский анх удаа иргэддээ хандаж телевизээр мэдэгдэл хийхдээ “эх орноо гадны түрэмгийллээс хамгаалахын төлөө тэмцэхийг цэргийн насны бүх иргэддээ уриалж, уриалгыг хүлээж авсан хүн бүхэнд зэвсэг тараахад бэлэн байгаагаа мэдэгдсэн" байна. Мөн довтолсноос хойш Украин 137 цэрэг болон энгийн иргэд амиа алдаж, 316 хүн шархадсан байна. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээлсэн юм. Тэрээр "Би олон улсын удирдагч нартай яриа хэлэлцээр хэчнээн хийсэн ч ганц л зүйл сонсож байна. Украиныг гадны улс орнууд дэмжиж байгаа гэсэн. Бидэнд тусалж байгаад баяртай байна. Гэхдээ үг хэлээрээ л тусалж байна. Үнэн хэрэгтээ Украин улсыг бид өөрсдөө л хамгаалах гэж тэмцэж байна. Бидэнтэй хамт тэмцэхэд бэлэн улс байна уу? Би харахгүй байна. Украин НАТО-д элсэх үү гэж Европын 27 улсын удирдагчаас намайг асуухад хэн нь ч тодорхой хариулт өгөөгүй. Бүгд айгаад, хариулахгүй байна. Харин бид айхгүй байна, бид юунаас ч айхгүй" гэжээ. Юутай ч асуудал хурцдмал байгаа хоёр улсын дайны асуудал олон улсын анхаарлын төвд байсаар байна