БЭРЭН ГРУППЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.МӨНХТӨР ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВЧ МӨНГӨӨ ХУВЬ ХҮН БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА РУУ ШИЛЖҮҮЛЖ БАЙЖЭЭ

Өчигдөр Хөгжлийн банкийг шалгах УИХ дахь ажлын хэсгээс зээлээ зориулалтын бусаар ашигласан 20 аж ахуйн нэгж байгааг мэдээлсэн. Эдгээрийн нэг нь улстөрчидтэй халаас нэгтэй “Бэрэн групп”. Тус компани Хөгжлийн банкнаас 2017 оны 10 дугаар сарын 30-нд 33.2 тэрбум төгрөгийн зээл авч зээлээ зориулалтын бусаар ашигласан,  мөнгө угаасан гэх хэрэгт холбогджээ.

Тодруулбал тус группын ерөнхийлөгч Б.Мөнхтөр Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ барилга байгууламж барьж өнөөг хүртэл нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүйн улмаас чанаргүй, зориулалтын бусаар ашигласан 20 аж ахуйн нэгжид багтжээ.

АТГ-ын мөрдөгдчид Хөгжлийн банкнаас зээл авсан өдрөөс нь эхэлж түүний данс тооцоо бусад холбогдох санхүүгийн баримтад мөрдлөгө хийж, маш их хэмжээний мөнгийг хувь хүн болон төрийн байгууллага руу шилжүүлж байсныг нь тогтоожээ.Тиймээс л Б.Мөнхтөрд АТГ-аас Эрүүгийн хэрэг нээж, яллагдагчаар татаж, хилийн хориг тавьжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.