Г.ЁНДОН САЙДЫН АМИНЧ ҮЗЭЛ , АШИГ ХОНЖОО ХАРСАН МЭДЭГДЭЛ ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛАВ

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Орос, Украины асуудлаас үүдэн шатахууны үнэ өсөж ч, буурч ч болно. Хэрэв ОХУ-ын экспортод хориг тавивал бидэнд эерэгээр нөлөөлж магадгүй. ОХУ-аас шатахуун авахдаа бид Сингапурын биржийн үнээр тооцож авдаг” гэв.

Г.Ёндон сайд дээрх үгээрээ жалга довны үзлээ харуулж, хөрш улсынхаа эдийн засгийн уналт, эмзэг цэгтээ хатгуулахыг хүлээж буйгаа битүүхэн үгээр илэрхийлэв.

ОХУ-Украин хоорондын зэвсэгт мөргөлдөөний цаад шалтгаан нөхцөлийг мэдэрч бодолгүй аминч байдал, ашиг хонжоо харж байгаа нь тусгаар улсын уул уурхай гэх цогц салбарыг залж яваа хүний амнаас унаж болох хамгийн ичгүүртэй үг.

Угтаа бол ОХУ НАТО-г улсынхаа хилээс холдуулах зорилготой зэвсгийн мөргөлдөөн гаргаж байгаа. Энэ ажлыг хийхийн тулд эдийн засгаа золигт гаргаж, эцсийн байдлаараа ч тэмцэж байж мэднэ. Гэвч манай улс ОХУ-аас зөвхөн уул уурхайн салбарт буюу бензин, нефтийн бүтээгдэхүүнээр хараат байдгийг сануулья…

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.