Х.БАТТУЛГЫН НЭР ХОЛБОГДООД БУЙ СҮҮЛИЙН ДУУЛИАН ХЭРХЭХ БОЛ ...

Гашуун сухайтын төмөр замыг олон жил гацааж 20-30н тэрбум долларын ашиг хааж, эх орноо хорлосон бөгөөд 280 сая доллар шороонд булсан Х.Баттулга яллагдагчаар татагдаад байсан ч гэм бурууг шүүх шийдвэрлээгүй байна гээд АН ерөнхийлөгчид дэвшүүлж, сонгогчид түүнийг төрийн оргилд залж байв.

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоод телевизээр ард түмэндээ албан ёсоор хандсан анхны мэдэгдэлдээ: “Орос металлургийн орон... хил давахад тэнд тэд төмөр замаа барьчихсан. Манай нүүрсийг Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид хэвтээ тэнхлэгийн төмөр замаа яаж ийж байгаад барих хэрэгтэй... Бид урд хөршөөс хараат болчихсон байна. Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад шүтэж болохгүй гэж байна. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Үүнийг мэдээж урд хөрштэйгөө ярина... Манай бүтээгдэхүүнийг битгий хямд авч бай гэж ийм л асуудлыг ярина” гэв.

Анхныхаа мэдэгдлээр ийнхүү омогшиж байсан Ерөнхийлөгч маань хоёр жилийн дараа цар тахал дундуур 30 мянган хонь билэглэх том пайз өмнөө бариад Ши жиньпин даргын өмнө бөхөлзөв. Малчдаас төсвийн мөнгөөр авсан 30 мянган хонио хувиасаа өгч буй мэт дүр эсгэсэн. 

Хятадын хилд тулгуу орших Өмнө говийн Таван толгой ордоос Сибирийн трассаар Восточный хүртэл 6000 км, Тувагийн Арцсууриас Шивээ хүрэн хүртэлх баруун босоо 1200 км, зүүн босоо мянга гаруй км, хэвтээ нь хэдэн мянга ч гэлээ, ийм гурван үлгэр ярьж Гашуун сухайтын 267 км-ээс бултаж, нүүрс зэс хүдрээ галт тэргээр экспортлохыг Х.Баттулга олон жил тууштай гацаасан байдаг. Тэгвэл түүний нэр холбогдож буй сүүлийн дуулиан : 

МоАХ-ны байрыг эзэмшигчээр 2015 онд ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлжээ. 2018 оны 6-р сарын 19-нд “Пирамид-Орд” ХХК “Буман залуус 296 айлын орон сууц барина” гэж Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, тус зээлийн барьцаанд МоАХ-ны байрыг тавьсан. Гэтэл зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11-р сард дуусаж, 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсчээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шалгаж буй аж. 

Хөгжлийн банкнаас түүний авсан нийт зээлийн өр 142 тэрбум гэж мэдээлэгдээд байгаа. Бид нэхэн мэдээлсээр байх болно. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.