ЭЛЧИН САЙД Б.ДОРЖ УКРАИН ДАХЬ ОЮУТНУУДАА ОЙШООХГҮЙ БАЙНА

Украин Оросын байдал өчигдөр хурцадмал байдалд шилжсэн. Украинд байгаа монгол оюутнууд метроны хонгилд нуугдаж хүнд байдалд байгаа.

Нөхцөл байдал хүндрэхээс өмнө оюутнуудаа татах асуудал яригдаагүйд бухимдах иргэд олон байна. Хэрхэн хэзээ яаж татах асуудлыг гэнэт ухаан орсон мэт Засгийн газрын хуралдаанаар ярьж байх жишээтэй. Харин тэнд суух элчин одоог хүртэл таг чиг , нам гүм байна.

Монгол Улсаас Украин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж суудаг . Тэрээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш, Украин, Латви, Литва гэх дөрвөн ч улсын элчин сайдаар хавсран суудаг. Түүний зөвлөхөөр А.Гэрэлмаа, консулаар А.Түвшин гэх хүмүүс ажилладаг. Гэвч тэд үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.