НЭГҮҮН МЭДЭЭ
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН : ТАЯГГҮЙ АЛХАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮН , ХҮНИЙГ МАШ ХҮНД ГЭМТЭЭЖ ЗОДНО ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ…

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэн, инженер Чен хо гэгчийг орчуулагчийнх нь хамт балмад хэрцгийгээр зодсон талаарх мэдээлэл нийгмийн сүлжээ болон хэвлэлүүдээр мэдээлэгдсэн.Бид энэ асуудлыг нягтлаж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай шуурхайлан холбогдож цөөн хором боловч мэдээллийг тодруулж амжсанаа хүргье. Сэтгүүлч : Танд энэ өдрийн мэнд хүргэе. УИХ-ын намрын чуулган эхлээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар асуудлууд хэлэлцэж байна ? УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан : УИХ-ын намрын Нэгдсэн чуулган 10-р сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Энэ хугацаанд 2022 оны улсын төсвийг эцэслэн батлахаар хэлэлцэж байна. Ирэх онд Дорноговь аймагт Хот суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн нөөц тогтоох хайгуул, Эрүүл мэндийн лаборатор, Замын-Үүдэд 640, Хатанбулаг сумдад 320 хүүхдийн сургууль, Даланжаргалан суманд 15 хүний ор бүхий Эрүүл мэндийн мэндийн төв, Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замаас Өргөн сум хүртэлх 18.5 км хатуу хучилттай авто замын үргэлжлэл, Чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн дэд станцын 0.4 кВ-д хуваарилах байгууламжийн саналыг оруулж, эцэслэн батлахаар хэлэлцэж байна. Сэтгүүлч : Өнгөрсөн шөнө “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг хэрцгийгээр зодож танхайрсан” гэх мэдээлэл гарсан байна. Энэ мэдээлэл үнэн үү ? УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан : Өглөө босоод ирсэн хүн зодсон хэрэгт орчихлоо. Өчигдрийн хувьд маш завгүй өдөр байсан. Өчигдөр буюу /2021.11.11/ 10.00 цагаас орой 16:00 цаг хүртэл УИХ-ын Нэгдсэн чуулган хуралдсан. Миний бие өнгөрсөн 9 сард Герман улсад өвдөгний үе солиулах хагалгаанд орж, өнөөдрийг хүртэл таягтай алхаж байгаа. Чуулганаас гараад өдрийн эмчилгээндээ орсон. Хүн зодож танхайрсан гэх үед би өвдгөндөө өдрийн эмчилгээгээ хийлгэж байсан. Өдөр бүрт эмчилгээ хийлгэдэг. БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайдтай нь уулзчихаад орой нь улсынх нь иргэнийг санаатайгаар зодох, хоёрдугаарт таяггүй алхаж чадахгүй байгаа хүн хүнийг маш хүнд гэмтээж зодно гэж юу байх вэ. Хэвлэлийнхэн маань баримт нотолгоотой зүйл бичих хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч манай иргэд мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг болчихсон. Иргэдийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл түгээдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг холбогдох газрууд нь арга хэмжээг авдаг байх хэрэгтэй. Сэтгүүлч : За баярлалаа

ХЯТАДУУД ХУУРАМЧ ДУУДЛАГА ӨГЧ , УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭСРЭГ СӨРӨГ МЭДЭЭЛЭЛД МОНГОЛЫН ХЭВЛЭЛҮҮДИЙГ “ХӨДӨЛГӨЖ” БАЙНА

УИХ-ын гишүүний эсрэг Хятад иргэд манай улсын хэвлэлүүдээр хуурамч ташаа мэдээллийг төлбөртэйгөөр “СЭВЖ” байгаа бололтой. Тодруулбал : УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэн, инженер Чен хо гэгчийг орчуулагчийнх нь хамт балмад хэрцгийгээр зодсон талаарх мэдээлэл нийгмийн сүлжээ болон хэвлэлүүдээр мэдээлэгдэх болов. Тус мэдээлэл нь ташаа бөгөөд гүтгэлэгийн шинжтэй, түүгээр ч зогсохгүй Хятад иргэд “Монголын хэвлэлийнхнийг хөдөлгөж” болдог гэдгийг жишээ болж байна. Учир нь өчигдөр 17.00 цагийн орчимд "УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд зодууллаа" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид дуудлагаар очход зодоон болоогүй, харин тухайн Хятад иргэн "Бичиг баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч гэрээгээр залилахаар оролдсон" асуудлаар маргаан үүссэн байжээ. Тухайн Хятад иргэн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий Монгол компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, залилах үйлдэл гаргасан тул уг асуудлаар маргаан үүссэн боловч гадны иргэний биед их хурлын гишүүн байтугай хэн ч халдаж хохироогоогүй ямар ч гэмтэл тогтоогдоогүй байна. Гэтэл харь иргэн зодуулсан мэтээр хохирсон мэтээр мэдээллийг хэвлэлийнхнээр зориуд зохион байгуулалттайгаар тарааж Монголын хэвлэлүүдийг мөнгө байгаа л бол хэр амархан “хөдөлгөж” болдог гэдгийг харуулж байна. Иймд нэр төрдөө халдуулсан гүтгүүлсэн тал энэ асуудлаар зохих ёсны байгууллагууд нь хандаж байгаа аж.

ЗТХ-ИЙН САЙД Л.ХАЛТАР ТӨРИЙН ОРДОНД УХААН АЛДАЖ, ТҮРГЭНИЙ МАШИНААР ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Гэвч тус хуралдааны дараа Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын бие муудаж, ухаан алджээ. Улмаар түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Л.Халтар сайд 18 цагийн орчимд ухаан алджээ. Түүнийг Төмөр замын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн аж. Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний нэг УБТЗ ХНН-ийн даргын асуудал. Гурван сарын турш олон нийтийн анхааралд байгаа уг асуудлын талаар сэтгүүлчид хуралдааны дундуур сайдаас тодруулахаар хандсан боловч тэрбээр мэдээлэл өгөөгүй юм.

Д.СУМЪЯАБАЗАР, Х.НЯМБААТАР НАР ЯПОНЧУУДЫГ “ГАЗАРЧИЛЖ”, ХААН БАНКНЫ ХУВЬЦАА ЗАРАГДАХ ХУЙВАЛДААНД ОРОЛЦСОН УУ

ХААН банкны хувьцааг Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий хуулийн этгээд худалдаж авсан гэх мэдээлэл олны анхаарлын төвд байгаа.Тэгвэл Худалдаа хөгжлийн банктай холбогдож байгаа Японы “Метакапитал” компанийн төлөөлөгчид Монгол Улсад ирж, улс төрийн нөлөө бүхий эрхмүүдтэй уулзалт хийсэн бөгөөд ингэхэд нь Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар тодорхой үүрэгтэй оролцсон гэх мэдээлэл байна. ХААН банкны хувьцааны 54.4 хувийг эзэмшдэг “Савада Хольдингс” компанийн 33 хувийг Японы “Упсилон” ХХН худалдаж авах процесс өрнөж байгаа. “Упсилон”-ыг “Метакапитал” ХХК хөрөнгө оруулах замаар үүсгэн байгуулсан. Харин тус компанийг Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчээр нэрлэж болох тухай мэдээлэл хэлэлцэгдэж байна. Тэгвэл дээр дурдсанчлан “Метакапитал” ХХК-ийн төлөөлөгчид энэ оны эхээр Монголд ирж, улс төрийн хүрээнд уулзалт хийжээ. Харин тус уулзалтуудыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ерөнхийлөн зохион байгуулж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч зарим уулзалтад чиглүүлэх үүргээр оролцсон гэдэг мэдээлэл байна.Энэ хүрээнд тэд хоёрдугаар сард Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ч уулзаж, хууль эрх зүйн тухайд зөвлөгөө авсан гэгдэж байгаа юм. Түүнчлэн сүүлийн үед Асашёрюү Д.Дагвадорж энэ сэдэвт ихээхэн эгдүүцэл илэрхийлж хурц байр сууриа илэрхийлсэн.Тэгвэл түүнийг Япон талын улсыг ах Д.Сумъяабазартаа холбож өгөх чиглэлд чухал үүрэгтэй ажилласан гэх мэдээлэл ч мөн байгаа юм. Мөн нөгөөтэйгүүр тэд буюу Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигчид юм. 2019 онд Худалдаа хөгжлийн банк болон “Метакапитал” ХХК–ийн хооронд “Савада Хольдингс” компанийн хувьцааг худалдах гэрээ зурагдсан байж болзошгүй талаар хэвлэлүүд бичиж эхэллээ. ХААН банкны 36.28 хувийг “Таванбогд трейд” ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, эхнэр Д.Хулангийн хамт эзэмшдэг.Тэгвэл Монголбанкнаас Япон талд хандан “Упсилон ХХН-д Савада Хольдингс ХХК-ийн хувьцааг худалдахад ТАТГАЛЗАХ ЗҮЙЛГҮЙ” гэж илгээсэн албан бичгийн талаар Ц.Баатарсайхан талын хувьцаа эзэмшигчид бүр аравдугаар сард л мэджээ. Тус албан бичиг долдугаар сарын 26-нд үйлдэгдсэн байдаг.Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн компанийн эцсийн хувьцаа эзэмшигчийг үл нягталж, зөвшөөрсөн агуулгатай албан бичиг үйлдсэн дүр зураг үүнээс харагдана. Үүнийг аравдугаар сард мэдсэн Ц.Баатарсайхан нар Монголбанкийг шүүхэд өгсөн байна. Харин өдгөө ихээхэн асуудал дагуулах болсон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч болох Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарын хүмүүс уг ажиллагаанд нэр холбогдож байгаа.

АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН МӨНГИЙГ Т.АЮУРСАЙХАНЫ САНААЧИЛСАН ТӨСЛӨӨР ТӨР АВЧИХВАЛ АЛГА БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ, БАС АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ЦЭЦЭГЛЭНЭ

УИХ-ын Дэд дарга Т.Аюурсайхан тэргүүтэй 20 гишүүний санаачилсан Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж, олонх нь дэмжжээ. Удахгүй УИХ-аар орж ирэнгүүт МАН-ын 62 хүчээ нэгтгээд хүчиндэх нь тодорхой. Албан журмын даатгалын мөнгийг Т.Аюурсайханы санаачилсан төслөөр төр авчихвал ахиад хэн нэгэн албан тушаалтны ах дүү, хамаатан садны “хоол” болно. Алга болох эрсдэлтэй, бас авлига хээл хахуулиар асуудлаа ярьдаг, шийддэг болж магадгүй. Хэзээ байтлаа Монголын төрийн ажил авлига, арын хаалгагүй, хүнд сурталгүй хөнгөн шуурхай явагдаж байлаа. Албан журмын даатгалаар хохирлоо барагдуулах гэж төрийн албан хаагчдыг царайчилж, өмнө нь бөхөлзөхөд хүрнэ. Ар өврийн хаалгатай нэг нь арай өндөр нөхөн төлбөр авдаг болно. Т.Аюурсайханы ах дүү нар ажил албатай ч болно.

ДАРГА НАР НЬ ХИЛИЙН ЧАНАДАД ЗУГААЛАХ ЗУУР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТЕХНОЛОГИЙН НӨӨЦГҮЙ БОЛЖ , ТЭГ ЗОГСОХОД ХҮРЭВ ҮҮ ...

Төрийн мэдэлд очсон Х.Бадамсүрэн захиралтай “Эрдэнэт үйлдвэр” хүнд байдалд орж байгаа гэх мэдээлэл байна. Хил гааль хаалттайгийн уршгаар Феррохром Ф-200 огт байхгүй оны эхэнд гэрээ хийсэн компани нь авчрах боломжгүй гэх хариу өгсөн бол Эмульгатор 3-5 хоногийн нөөцтэй. Карбид кальци дууссан нийлүүлэх компани олдохгүй, хүхэрт натри-65% байхгүй болжээ. Тиймээс тус үйлдвэрт дээрх гол нэрийн технологийн бүтээгдэхүүний нөөцийг орлуулж хэрэглэх асуудлаар судалгаа хийх ажлын хэсэг гаргажээ. Хэрвээ орлуулах боломж олдохгүй бол “Эрдэнэ үйлдвэр” тэг зогсоно. Гэтэл улс төрчдийн захиалгаар очсон удирдлагууд нь алтан ширээгээр өрөөгөө чимж суухын оронд энэ мэт эрсдэлээ тооцоолох ёстой байв. Тэгвэд тус үйлдвэрийн удирдлагууд буюу Тус үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нар Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо яваад иржээ. Мөн саяхан сүр дуулиантайгаар томилогдсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч Ц.Бат-Энх Сербийн Белград хотно болж буй боксын ДАШТ-д Монголын баг тамирчдыг ахлан яваа. Тэрээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр томилогдоход дагаж Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон. Дарга нар нь ийн зугаалж явахад “Эрдэнэт үйлдвэр” технологийн нөөцгүй болоход хүрсэн байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР АРДАА ЯМАР НЭГ АШИГ СОНИРХОЛ АГУУЛЖ БАЙГАА ЮУ

Сангийн сайдын суудлаас бууснаасаа хойш арван сар амандаа ус балгасан аятай чимээгүй байсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар саяхнаас ам нээж эхэлсэн. Ингэхдээ “Савада Холдинг” компани Хаан банкны 41.3 хувийн хувьцаагаа зарахаар болсон асуудалтай холбогдуулж ам нээж эхэлсэн нь анхаарал татаж байгаа Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулган, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Хаан банкны хувьцаа зарагдах гэж байгаа асуудлыг л хөндөх болсон нь ардаа ямар нэг ашиг сонирхол агуулж байна гэх хардлагыг төрүүлж байна. Монголын нөлөө бүхий улстөрчид, бизнесийн томчууд буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны “эзэн”, Нийслэлийн засаг дарга Л.Сумъяабазар, Худалдаа, хөгжлийн банкны эзэн, “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг, Таванбогд группын эзэн Ц.Баатарсайхан нар жил гаруйн өмнөөс орон даяар 2.7 сая харилцагчтай Хаан банкны 41.3 хувийн хувьцааг өөрийн болгохын төлөө “Зодолдож” эхэлсэн гэх. Харин сүүлийн үед дээрх эрхмүүд хоёр талд хуваагдаж, хотын дарга Д.Сумъяабазар, “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг нар нэг талд, нөгөө талд “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан нар гарсан гэх мэдээлэл бий.

МОНГОЛЫН ШҮҮХ ЭРХ МЭДЭЛТНИЙ ТАЛД ШИЙДВЭР ГАРГАЖ , ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ УЛАНДАА ГИШГЭВ !

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Энканто хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн өмнөх авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан байв. “Камдер” ХХК-ийн эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн өмнөх 584 ам метр бүхий зогсоолоос тус компанийн эзэмшилд хамааралгүй газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл ийнхүү анхан шатны шүүх дээр ард иргэдийн эрх ашигт нийцсэн шийд гараад байтал Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч болон Оргил худалдааны төв давж заалджээ. Нийслэлчүүдийнхээ эсрэг гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх маргааныг тэдний талд шийдэж, “Газар чөлөөл” гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.Иймд иргэдийн эрх ашгийг хөндсөн өөрийн эзэмшлийн бус газарт авто зогсоол барьж ард иргэдийг авто зэм дээгүүр зорчуулах эрсдэл үүсгэсэн асуудал ахин дээд шүүхэд хэлэлцэгдэхээр болж байна.Тус газар нь иргэдийг хэр аюул осолд ойртуулсныг дараах сурвалжлагаас хүлээн авна уу

УЛИРАЛ ЗӨРҮҮЛЖ “ШОУДДАГ” УИХ-ЫН ГИШҮҮД !

Дарханы замыг хар толгойгоороо хариуцахаар болсон гурав дөрвөн салбарын сайд өнгөрсөн хугацаанд ээлж дарааллан солигдсон ч өнөөх замын ажил урагшлаагүй хэвээр. Дарханы замд цаг хугацаа шатахуунаа зарж үрж эд хөрөнгө амь насаа эрсдэлд оруулсан иргэдийн тоо л илтэд өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ замд сүүлийн үед УИХ-ын гишүүн Г.Дамдинням анхаарал хандуулах болж УИХ дах ажлын хэсгийг нэгээр нэмэгдүүллээ. “Дараа жил ашиглалтад орно” гээд дараа жил нь энэ үгээ давтаж суудаг албан тушаалтнуудын дэргэд ажлын хэсэг ч болтугай байгуулсан нь магтууштай ч цаг үеэ мэдэрч ажиллаж чадаагүйг нь харахад муулууштай. Дархан-Улаанбаатарын зам барих ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдаж ахлагчаар нь Г.Дамдинням томилогдож гишүүнээр Ж.Батжаргал, Д.Батлут, Б.Баттөмөр, Ч.Ундармаа нарын УИХ-ын гишүүд багтав. Гэвч тэдний ажил бодит үр дүн үзүүлэх эсэх нь үнэхээр эргэлзээтэй бөгөөд сэрүүний улирал эхлэнгүүт замын ажилд санаа тавих болсон нь эгдүүцэл төрүүлэм. Халуун зунаар чимээгүй байсан гишүүд ийнхүү “Ашгүй өвөл боллоо” гэсэн шиг ажлын хэсэг байгуулж байх жишээтэй. Өвөл үүрэг өглөө гээд замын ажил хийгдэхгүй бөгөөд боломжгүй өөрсдийнх нь л хийж чадах ажил улирал зөрүүлж “шоудах” учраас ингэж тооцолсон бололтой.

МОНГОЛД БАРИГДАЖ БУЙ ШИНЭ ТӨМӨР ЗАМ МОНГОЛД АШИГ ӨГЧ ЧАДАХГҮЙ …

2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр УИХ-ын 32 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг ба­талсан. Уг тогтоолын дагуу ойролцоогоор 5683.5 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар шинээр барихаар төлөвлөсөн. Харамсалтай нь, өнөөдөр ч Монголд баригдаж буй шинэ төмөр зам Монголд ашиг өгч чадахааргүй байгаа. Яагаад гэвэл урагшаа өргөн царигтай төмөр зам тавих нь Монголд ямар ч ашиггүй, эсрэгээрээ нүүрсээ буулгах, ачих гээд эдийн засаг, экологийн хувьд хохиролтой.Гэвч Монголоос нүүрс авах ганц худалдан авагч нь Хятад. 4000 километр төмөр замаар тарифын хөнгөлөлт үзүүлэн, Владивостокоор нүүрсээ гаргах боломж олгосон нь Оросуудын заль.Учир нь Увсаас Дорнод хүртэл хонио туугаад, Улаанбаатарт зарах үнээр өгвөл алдагдалд орохоо захын тэнэг ч тооцоолж мэднэ. УИХ 2014 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолд урагшаа нарийн, хойшоо өргөн царигтай төмөр зам барихаар хуульчилсан. Үүнийг Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц нууцаар шийдвэрлэсэн тухай хэвлэлүүд хэлэх болсноос харвал Халтмаагийн хүү Ерөнхийлөгч болсны дараа энэ асуудал шийдэгдсэн бололтой. Зүүнбаян болон Гашуунсухайтын төмөр замыг өргөн царигаар тавьж байгаа. Хятадын төмөр замын сүлжээтэй холбогдох цэг, өндөр зөрсөн гэх мэдээлэл ч явж байгаа.Харин УИХ дахь бүдүүн бүлгийн хуралдаанаас урагшаа нарийн царигтай төмөр зам барих улс төрийн шийдвэр гаргасан гэх мэдээллээс харвал Гашуунсухайтын төмөр замын царигийг хуулах эсэх нь цаг хугацааны асуудал бололтой. Гэвч ядаж л бид нарийн царигтай төмөр зам бол далайд гарцгүй Монгол Улсад “Хөл” байсныг олон боломж, орох орлогоо алдан байж ойлголоо. Зөвхөн Гашуунсухайтын төмөр замын алдагдсан боломж хамгийн багадаа 10 гаруй тэрбум ам.доллар…

1 ... 289 290 291 292 293 294 295 296 297 ... 314