"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН" ДАРГА НАРЫН ШАГНАЛ НЭРЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ШАМШИГДУУЛСАН ГЭРЭЭНИЙ НУУЦ ЗАДАЛСАН ХЭРИЙГ ЦАГДАА ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ гэрээг задалсан хэргээр цагдаа шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гарчээ. 

Тодруулбал: Эрдэнэт үйлдвэрээс дарга нар шагнал нэрээр их хэмжээний мөнгө завшсан баримтаа нууж, төрийн нууцад оруулах талаар дээгүүр доогуур гүйлдэж байгаа. Эрдэнэт үйлдвэрийг АТГ-д өгч шалгуулах нь зүйтэй гэж олон нийт үзэж байна, санхүүгийн зохицуулах хорооны хуулийн дагуу, гэрээ хийж мөнгө гаргасан л бол шилэн дансан дээрээ ил тавих ёстой. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн дарга нар  шагнал нэрээр их хэмжээний мөнгө шамшигдуулснаа нууж баримт олон нийтэд ил тод болсон хэргийг цагдаагийн газраар шалгуулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн хэрэг.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.