АРХАНГАЙ АЙМАГТ УУЛ УУРХАЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЦУЦЛАГДСАН Ч ЗУРГААН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ СЭРГЭЭЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Тодруулбал:  Ашигт малтмалын тухай хуулийн 56.1-д уул уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай заасан байдаг бөгөөд. Энэ заалтад тусгай зөвшөөрөл цуцлах 11 үндэслэл байдгийн нэг нь байгаль орчинтой холбоотой.

2019 оноос хойш шалгалт явуулаад 32 аж ахуйн нэгжийн 43 тусгай зөвшөөрлийг цуцлуулсан байна. Үүний дотор анхаарал татаж байгаа нэг асуудал нь Архангай аймгийн Цэнхэр суманд найман аж ахуйн нэгжийн 11 тусгай зөвшөөрлийг цуцлуулсан байдаг. Гэвч шүүхээс зургаан тусгай зөвшөөрлийг нь сэргээсэн байна. Тусгай зөвшөөрлийг нь сэргээсэн аж ахуйн нэгжүүд түрүүчээсээ үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Цуцлуулсан тусгай зөвшөөрлийг сэргээж байгаа уул уурхай нь байгаль орчин сөрөг нөлөө үзүүлэх байдлыг нэмэгдүүлж байна гэв.

Тиймээс БОАЖ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг гарч нөхцөл байдалтай танилцаж. Улсын хэмжээнд хийсэн тооллогоор 30 орчим мянган га талбай уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн. Үүний 30 орчим хувь нь бичил уурхай, нинжагаас үүдэлтэй гэдэг дүгнэлт гараад байна. Үүнээс үүдэн 2019 онд Засгийн газрын тогтоол гарч бичил уурхайнуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байгаа. Цаашид бичил уурхайн асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд тусгахаар ажиллаж байгаа юм байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.