БҮЛЭГЛЭН ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР ДЭЭРЭМДЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙХ ҮЕД НЬ ДАЙЧЛАН БАРИВЧИЛЖЭЭ

Тодруулбал: Цагдаагийн байгууллагад 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн худалдагчид хутга тулган дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн газар ирж. Энэ дагуу Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилсан байна.

Улмаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 20 настай эрэгтэй Д, 22 настай эрэгтэй Б нар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байх үед нь дайчлан баривчилжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.