ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН ХИЧЭЭЛИЙГ 9-Р САРЫН 15-НААС ЭХЛҮҮЛНЭ

Улаанбаатар хотод цөлжилттэй тэмцэх СОР17 олон улсын чуулган 8-р сарын 17-28-нд болно. Олон улсын хурал болохтой холбоотойгоор хичээлийн шинэ жил эхлэх хугацаанд өөрчлөлт оруулна.

Тухайлбал, СОР-ыг зохион байгуулах төвийн бүсийн буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн бүртгэл болон хичээлийн цагийн зохицуулалтыг Боловсролын яамнаас гаргаж, ирэх долоо хоногт хуваарийг олон нийтэд танилцуулна.

Харин хөдөө, орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хичээл 9-р сарын 1-наас эхэлнэ гэлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.