ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

“Монгол цэргийн өдөр” буюу Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр төрийн дээд одон медалиар нэр бүхий хүмүүс шагнагдлаа.

-Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй 30 жил ажиллаж одоог хүртэл Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оптима контерит ХХК бетон зуурмаг үйлдвэрийн дарга Э.Чаминчулуун Алтангадас одонгоор
-Автотээврийн 22 дугаар баазад тасралтгүй 37 жил ажилласан Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны өндөр настан Т.Санжаадорж  Алтангадас одонгоор тус тус шагнагдсаныг Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа гардуулав.

Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэнд халуун баяр хүргэе.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.